Sunday, May 25, 2014

ЭСРЭГ НЭГЖИЙН ТҮҮВЭР (II хэсэг)


1.       
Толинд харах
Би бурхан
Чи чөтгөр
-нэгдүгээр биеийн төлөөний ганц тоо (би)
-хоёрдугаар биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
-шашны ёсны итгэл болсон элдэв дүрс хөргийн зүйл (бурхан)
-шашны мухар сүсгийн үүднээс далдуур хорлох чадалтай гэдэг хий юм (чөтгөр)
-тольдох (толинд харах)
2.       
Гарын хуруу, хумс
Арван эмгэн
Ардаа мөс үүрнэ
Урдаа мах үүрнэ
- хойно, хойд тал (ард)
- арын эсрэг утга, юмны өмнөх, энгэр, урд этгээд (урд)

- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарын хуруу)
- амьтны хөл гарын хуруу, тавгийн өмнөх үзүүр дахь эвэрлэг зүйл (хумс)
3.       
Гар, хөл
Дөршил ихт
Дөрвөн баатрын
Хоёр нь хоол унд бэдэрнэ
Хоёр нь хол ойрыг хэмжинэ
- ойрын эсрэг утга (хол)
-хол гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (гар)
- амьтны газар гишгэх мөч (хөл)
4.       
Хуруу, хумс
Зузаан чулууг зумлаж болохгүй
Нимгэн чулууг нээж болохгүй
- нимгэн гэдгийн эсрэг утга, юмны нимгэнгүй гүн хол буюу арвин их (зузаан)
- зузаан гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, нингэн (нимгэн)
- хүн амьтны гар хөлийн сарвуунууд (хуруу)
- амьтны хөл гарын хуруу, тавгийн өмнөх үзүүр дахь эвэрлэг зүйл (хумс)
5.       
Гарын хуруу
Ойн мод
Урттай богинотой
- охор, богино гэдэгтэй эсрэг утга (урт)
- уртын эсрэг утга, охор, уртгүй (богино)
- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарун хуруу)
6.       
Гар
Өдөр нь дахтай
Шөнө нь нүцгэн
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)

- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (гар)


7.       
Гарын хуруу
Ах дүү тав
Адил нэртэй
Онд ондоо биетэй
-харилцан ижил тэнцүү, маш ойр төстэй (адил)
-адил биш, өөр (ондоо)
- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарын хуруу)
8.       
Гарын алга
Харахад ойр
Хазахад хол
-хол гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
- ойрын эсрэг утга (хол)

- гарын сарвууны дотоод хавтгай тал (гарын алга)
9.       
Хөлийн шилбэ
Амьтны гэдэс урдаа байхад
Ангаржалын гэдэс ардаа байна
-өвөр, нүүр тал, өмнө (урд)
-ар талд, цаад талд хойд талд (ард)
- хүний шаант чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
10.   
Хөлийн шилбэ
Амьтан бүхэн
Урдаа гэдэстэй
Ятгир эмгэн
Ардаа гэдэстэй
- өвөр, нүүр тал, өмнө (урд)
-ар талд, цаад талд хойд талд (ард)
- хүний шаант чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
11.   
Хөлийн шилбэ
Миний гэдэс өмнөө байхад
Чиний гэдэс хойноо байна
-би гэдэг төлөөний үгийн харъяалахын тийн ялгалын хэлбэр (миний)
-чи гэдэг төлөөний үгийн хаьяалахын тийн ялгалын хэлбэр (чиний)
- хүний шаант чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
12.   
Хөл
Өдөр гэртэй
Шөнө гадаа
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)

- амьтны газар гишгэх мөчийн нэр (хөл)
13.   
Хөлийн шилбэ
Урдаа нуруутай
Ардаа гэдэстэй
- өвөр, нүүр тал, өмнө (урд)
-ар талд, цаад талд хойд талд (ард)
- хүний шаант чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
14.   
Ус авах
Очихдоо хоосон
Ирэхдээ дүүрэн
-явж хүрэх, тэнд хүрэх (очих)
-одох явахын эсрэг утга (ирэх)
-үгээгүү; ядуу (хоосон)
-саванд юм агуулахад уг савны багтаах хэм хэмжээндээ хүрсэн (дүүрэн)
- устөрөгч хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл зөөж авчрах (ус авах)
15.   
Уур, нүдүүр, будаа
Орол гарал аавтай
Олгой мухар ээжтэй
Олон шар хүүхэдтэй
- аливаа юм, юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орол)
-юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарал)
- эцэг (аав)
-эх (ээж)
- бага насны хөвгүүд; охид; нялх хүүхэд; хөхүүл хүүхэд; эрэгтэй хүүхэд; эмэгтэй хүүхэд (хүүхэд)
- юм хийж нүдэж нунтаг болгох сав (уур)
- няцлах нунтаглах юмыг цохих дэлдэх зэвсэг (нүдүүр)
- үр тариа (будаа)
16.   
Хөл уур
Өмнө айл будаа иднэ
Хойд айл шороо иднэ
- урд зүг (өмнө)
- умар, хойт зүг (хойд)
- тариа зэргийн юмыг гишгэж нүдэхээр тохируулж хийсэн нэгэн зүйл уур (хөл уур)
17.   
Данх
Орох нь оройгоороо
Гарах нь хажуугаараа
- аливаа юм, юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
-юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
-цай агуулах сав (данх)
18.   
Данх
Тагдай эмгэний
Авах ам нь дээрээ
Өгөх ам нь хажуудаа
- юмыг өөрийн болгох (авах)
- авах гэдгийн эсрэг утга (өгөх)
-цай агуулах сав (данх)
19.   
Домбо, саахуу
Өндөр хүн өвчүүгүй
Богино хүн багалзуургүй
- дээш доошоо их, урт (өндөр)
- уртын эсрэг утга, охор, уртгүй (өогино)
-шингэн зүйл агуулаx цоргогүй xараатай сав (домбо)
-сэдэг сав (саахуу)
20.   
Дэвэр
Нуруун дээрээ нугастай
Нугасан дээрээ таглаатай
Бөхийвөл бөөлжиж
Гэдийвэл хэхэрнэ
- тонгойх, урагш мэхийх (бөхийх)
- гэдгэр болох, гэдрэг болгох (гэдийх)
-шингэн буцламгай юмны савнаасаа халих (дэвэр)
21.   
Халуун сав
Өөрийн бие нь хүйтэн
Өвөртөлсөн юм нь халуун
- бодисын хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын хөдлөхөд бий болох илч (хүйтэн)
- халуун гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, юмны сэрүүн жихүүний нь (халуун)
-хийсэн юмны халууныг удаан хугацаагаар барьж чадах сав (халуун сав)
22.   
Будаа нүдэх
Овоохой дотор
Олон хүүхэд
Олж гардаг нь
Ганц муу өвгөн
-цөөн гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга,тоо үлэмж, их (олон)
-бусадтай хамтраагүй, нэгээрээ, нэг, өрөөсөн (ганц)
-үр тариаг бяцлах (будаа нүдэх)
23.   
Хутга, савх
Манай хүүхэд маханд дуртай
Манжийн хүүхэд будаанд дуртай
-амьтан, ургамалын яс арьс хоёрын завсар дахь нэхдэс (мах)
-үр тариа (будаа)
-нэгэн этгээдэд иртэй, бариул бүхий огтлох зэвсэг (хутга)
-хоёр нарийн урт яс буюу хулс зэргээр хийж хоол хавчин этэж идэх хэрэгсэл (савх)
24.   
Шаазан
Арчихад өнгө нь гардаг
Алдахад амь нь гардаг
-арчуур мэтээр шүргүүлэн үрж арилгах, зүлгэх, цэвэрлэх (арчих)
-барьж байсан юмыг осолдож унагаах (алдах)
- элс шавар зэргийг боловсруулж хийсэн эд хэрэглэл (шаазан)
25.   
Тогоо нэрэх, жалавч, бүрхээрийн тосгуур, цорго, лонх
Дээр дэндийн гол
Доор дондын гол
Худ худын гол
Худаг усны бумбаахай

- дээшлэх, ахих, өөдлөх (дээр)
- дээшийн эсрэг үг, доод тал руу (доор)
- үхрийн айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
- тогоо нэрэхэд бүрхээрийн дээд этгээдэд тавьж, хүйтэн ус хийж халаадаг жижигхэн тогоо (жалавч)
- тогоо нэрэхэд тогоон дээр тавих мод, бургасаар хийсэн ёроол хавхаггүй, торх суулга мэт хэрэглэлийн архийг тосож авах тавиур (бүрхээрийн тосгуур)
- сав суулга зэрэг юмны цутган гарахад зориулсан сүв бүхий газар (цорго)
- шингэн зүйл агуулах шавар буюу шилэн сав (лонх)

26.   
Тогоо нэрэх
Дээр нь суусан
Дэнхэр ноён
Доор нь суусан
Донхор ноён
Уруу харсан
Унхар ноён
Удмаа дуурайсан
Шээрэн ноён
- дээшлэх, ахих, өөдлөх (дээр)
- дээшийн эсрэг үг, доод тал руу (доор)
- үхрийн айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
27.   
Тогоо нэрэх
Мод өөд гарахдаа могойчилж гарав
Мод уруу буухдаа зөгийчилж гүнгэнэв
- дээш (өөд)
- дээрээс доошоо; уруу (уруу)
- үхрийн айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
28.   
Тогоо нэрэх
Тэмээ тэмээ тэшээд байдаг
Тэр арыг бариад гүйдэг
Хавар намрыг мэдээд байдаг
Хажуугийн худагруу гүйгээд ордог
- сарны зурхайн ёсны нэг, хоёр, гуравдугаар гурван сар; нарны зурхайн хоёрдугаар сарын дундчаас тавдугаар сарын дунд хүртлэх үе, өвлийн дараа ирэх улирал (хавар)
- зуны дараах улирал 7, 8, 9-р гурван сар (намар)
- үхрийн айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
29.   
Тогоо нэрэх
Тэнгэр газар хоёрт
Тэхийн модон барьц
Тэнэг цэцэн хоёрт
Үрэмч шувуу толмооч
- газрын дээд хязгаарт байх агаар мандал (тэнгэр)
-шороо, хөрс, дэлхий (газар)
- ухаан мэдрэл мохдог дорой (тэнэг)
- ухаан сэргэлэн, үг утга оновчтой сайн (цэцэн)
- үхрийн айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
30.   
Тогоо
Ар нь асга
Өвөр нь зүлэг
- хойно, хойд тал (ар)
- арын эсрэг утга, юмны өмнөх, энгэр, урд этгээд (өвөр)
- идээ болгох сав; тогоо шанага (тогоо)
31.   
Тогоо
Өвөр нь өөх тос
Ар нь асга хад
- хойно, хойд тал (өвөр)
- арын эсрэг утга, юмны өмнөх, энгэр, урд этгээд (ар)
- идээ болгох сав; тогоо шанага (тогоо)

32.   
Тогооны бариул
Сайн авгай нэг тийшээ нүүртэй
Салан авгай хоёр тийшээ нүүртэй
- муугийн эсрэг утга (сайн)
- осол, задгай, назгай, нягт нямбай биш (салан)
-ганцхан чигт (нэг)
-хоёр өөр өөр чигт (хоёр)
- тогоог барихад жийрэг болгон хэрэглэх зүйл (тогооны бариул)
33.   
Архи уусан согтуу хүн
Эрэгчин цагаан гүүнээс
Эрх хар унага гарна
Үүнийг унасан хүн
Бууж бут мөргөнө
Босож ботго мөргөнө
- дээрээс доош болох (буух)
- хэвтээ суугаа хүн амьтан буюу юм дээш болон босох зогсох (босох)
- согтох, үргэлжлэн архи уусан хүн (архи уусан согтуу хүн)
34.   
Хөөрөгтэй тамхи
Баримын чинээ биетэй
Бадмаараг жинстэй
Энд тэндхийн хүнийг
Эн тэргүүн танилцуулдаг
- тэнд биш, энэ газарт байгаа юмыг зааж хэлэцлэхэд хэрэглэх үг (энд)
- энд биш гэж нөгөө хол зайтай байгаа юмыг заан хэлэлцэхэд хэрэглэх үг (тэнд)
- хамарт үнэрлэж хэрэглэх тамхитай сав (хөөрөгтэй тамхи)
35.   
Хөөргөөр тамхилах
Тав таван хүнээр хүргүүлнэ
Таних танихгүй хүнтэй мэндэлнэ
- юмыг мэдэх, ялгах, олж харах (таних)
-мэдэж, ялгаж чадахгүй байх (танихгүй)
-хөөрөгтэй тамхиа харилцан солилцож татах, мэндчилэх (хөөргөөр тамхилах)
36.   
Жинс
Эрхийн чинээ биетэй
Дэлхийн чинээ алдартай
- хүний гар хөлийн нэгдүгээр том хуруу (эрхий)
- өөрийн тэнхлэгийг даган эргэж нарыг тойрох; нарнаас гадагших гуравдугаар гариг буюу ертөнц (дэлхий)
- малгайн сампин (жинс)
37.   
Өмд өмсөх
Орохдоо нэг хаалгаар
Гарахдаа хоёр хаалгаар
- аливаа юм, юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
-юмны буй болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
- биеийн доод хэсгийг бүсэлхий хүртэл бүрхэх салгаатай хувцас өмсөх (өмд өмсөх
38.   
Ханцуй
Өдөртөө чөмөгтэй
Шөнөдөө чөмөггүй
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
- дээл хувцасны гарт өмсөх хэсэг (ханцуй)
39.   
Дээлийн товч
Ах дүү арвуул
Өглөөдөө цуглаад
Оройдоо салж одох
- үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- үдэш (орой)
- шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (дээлийн товч)
40.   
Товч, шилбэ
Долоон ишиг
Өдөртөө хөгнөөтэй
Шөнөдөө тавиастай
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
- шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны товч торгох гогцоо оосор (шилбэ)
41.   
Товч, шилбэ
Ой муутын хонийг
Өглөө нийлүүлээд
Орой ялгана
- үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- үдэш (орой)
- шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны товч торгох гогцоо оосор (шилбэ)
42.   
Товч, шилбэ
Өглөө бүр залгана
Үдэш бүр салгана
- үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (үдэш)
-шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны товч торгох гогцоо оосор (шилбэ)
43.   
Товч
Өдөр уяатай
Шөнө тавиатай
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
-шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
44.   
Товч, шилбэ
Таван бүлтгэр
Өлзийтийн хонь
Өглөөдөө нийлнэ
Шөнөдөө бэлчинэ
- үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (шөнө)
-шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны товч торгох гогцоо оосор (шилбэ)
45.   
Товч
Тавнангийн
Таван шар хүүхэд
Өдөртөө уяатай
Шөнөдөө тавиатай
- нар гарах цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
-шилбийн нүх, тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
46.   
Бүс бүслэх
Чи эндээ бай
Би түнхнийг
Түргэн тойроод ирье
-хоёрдугаар биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
- нэгдүгээр биеийн төлөөний ганц тоо (би)
-бүсийг биедээ ороон бэхлэх, уях (бүс бүслэх)

47.   
Гутал, оймс, хөл
Их гэр
Их гэр дотор
Бага гэр
Бага гэр дотор
Балчир хүүхэд
- бага гэдэгтэй эсрэгцэлдсэн утга, хэмжээгээр үлэмж (их)                                           - хэмжээгээр их биш, жижиг, том биш (бага)
-хөлд оймсны гадуур өмсөх түрийтэй хувцас (гутал)
-хөлд гутлын дотуур өмсөх хувцасны зүйл (оймс)
-амьтны газар гишгэх мөчийн нэр (хөл)
48.   
Хөө хуяг
Чин чин чилээхэй
Чингис хааны гялаахай
Аг дээлийн зах
Алтан мөнгөн гялаахай
- хувилахуйн ухааны нэгэн язгуур махбод; шар өнгөтэй төмөрлөг              эрдэнийн зүйл, давтагдан сунах чанар үлэмж (алтан)                                                                     - цагаавтар өнгөтэй, өнгөлөг, үнэт төмөрлөг (мөнгөн)
- толгойгоор өмсөх, энгэргүй,  төмөрлөгөөр хийсэн хувцас, урьдын цагт цэргийн хүмүүс өмсч байсан (хөө хуяг)
49.   
Хөө хуяг
Чин чин чилээхэй
Чиний миний билүүхэй
Хана торгон зах
Алтан бүсний горхи
-чи гэдэг төлөөний үгийн хаьяалахын тийн ялгалын хэлбэр (чиний)
- би гэдэг төлөөний үгийн харъяалахын тийн ялгалын хэлбэр (миний)
- толгойгоор өмсөх, энгэргүй, төмөрлөгөөр хийсэн хувцас, урьдын цагт цэргийн хүмүүс өмсч байсан (хөө хуяг)
50.   
Пионерийн бүч
Гурван үзүүртэй
Гуа улаан өнгөтэй
Хол ойргүй алдартай
Хосгүй зоригтны сүлд
- ойрын эсрэг утга, алс, зайтай (хол)
- хол гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
- хүүхдийн хувьсгалт байгууллагын гишүүнийг илэрхийлсэн зангиа (пионерийн бүч)
51.   
Гэр
Хашаа нь дотроо
Хана нь гаднаа
- гадна, гадар гэдгийн эсрэг санаа (дотор)
- дотно гэдгийн эсрэг утга (гадна)
- хүний оршин суух орон, сууц (гэр)
52.   
Гэр буулгах, барих
Эвдэхийн муугаар эвдэж
Эмчлэхийн сайнаар эдгээнэ
- юмыг бүтэнгүй болгох, хэмхлэх (эвдэх)
- өвчнийг засах анагаах, эмнэх (эмчлэх)
-гэр хураах (гэр буулгах)
- гэрийг цогцлон байгуулах (гэр барих)
53.   
Тоононы даага, төмрийн өрөм
Адууны нэртэй мод
Идээний нэртэй төмөр
- хатуу иштэй олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно (мод)
- хувилахуй ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг; ган, ширмийн гол бүрэлдэхүүн нь болно (төмөр)
- толгой талыг холбосон хоёр унь (тоононы даага)
- хувилахуй ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг (төмрийн өрөм)
54.   
Унь, тооно
Урт хүүхэн
Улаараа нүхтэй
Богино хүүхэн
Борвиороо нүхтэй
- охор, богино гэдэгтэй эсрэг утга (урт)
- уртын эсрэг утга, охор, уртгүй (богино)
- гэрийн хана дээр бөгсийг тогтоон бэхэлж, тооныг зүг бүрээс үзүүрийн углуургаар тогтоох урт урт моднууд (унь)
- монгол гэрийн унь тогтоож байдаг, цамхагтай дугуй цагариг; таван ханатай (тооно)
55.   
Унь өлгөх
Тайжийн тэмээ
Талаар дүүрэхэд
Танайх манайх гэхгүй
Тааралдсаны нь барьж унана
- танай өөрийнх (танайх)
- тэднийх гэдгийн эсрэг утга (манайх)
- гэрийн хана дээр бөгсийг тогтоон бэхэлж, тооныг зүг бүрээс үзүүрийн углуургаар тогтоох урт урт моднууд эвлүүлж бүтээх, босгох, байгуулах (унь өлгөх)
56.   
Ханын үдээр
Гадаа ч нэг хөх бух
Гэрт ч нэг хөх бух
- дотоодод биш, гадна (гадаа)
- хүний оршин суух орон, сууц (гэрт)
- ханыг товчлон үдэх бэхлээс (ханын үдээр)
57.   
Ханын үдээр
Гэрт нудрам
Гадаа нудрам
- хүний оршин суух орон, сууц (гэрт)
- дотоодод биш, гадна (гадаа)
- ханыг товчлон үдэх бэхлээс (ханын үдээр)
58.   
Хана
Дэлгэхэд дээврийн чинээ
Хамхихад ханцуйн чинээ
- тэнийлгэх, толийлгох, сарвайлгах(хана)
- хавсран битүүлэх, хаах (хамхих)
- гэрийн туургаар босгон барих тор мод (хана)
59.   
Ханын толгой
Ишгэн эвэр ийшээ тийшээ
Хонин эвэр хойшоо урагшаа
- энэ тийш ийш бол ийш тийш явах ийш (ийшээ)
- ийшээ гэдгийн эсрэг утга (тийшээ)
- дараа, хожим (хойшоо)
- өмнө зүгт, урд зүгт (урагшаа)
- унины бөгсийг тавьж тогтоох жижиг ацнууд (ханын толгой)
60.   
Ханын толгой
Ишигний эвэр
Ийшээ тийшээ
- энэ тийш ийш бол ийш тийш явах ийш (ийшээ)
- ийшээ гэдгийн эсрэг утга (тийшээ)
- унины бөгсийг тавьж тогтоох жижиг ацнууд (ханын толгой)
61.   
Ханын үдээр
Цаанаа ч шалз
Наанаа ч шалз
- наана гэдгийн эсрэг утга, юмны чанд этгээд (цаанаа)
- энэ талд, энэтээ, энд, дэргэд (наанаа)
- ханыг товчлон үдэх бэхлээс (ханын үдээр)

62.   
Босго, тотго
Ариун, бузар хоёр
- буртаггүй, цэвэр (ариун)
- бохир буртаг болсон, хир буртагтай, ариун цэвэр биш (бузар)
- үүд хаалганы дор байх хөндлөн мод (босго)
- гэр байшингийн хаалганы дээд этгээд (тотго)
63.   
Хаалганы оньс
Иймхэн модон дээр
Тиймхэн шувуу
- чамлах санаа,баахан ийм,ердөө (иймхэн)
- барагтайхан, муухан, базаахгүй, тааруухан (тиймхэн)
- хаалгыг түгжих бэхлэх оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
64.   
Тотго, босго
Манай бурхан ширээн дээр
Танай бурхан шороон дээр
- тэднийх гэдгийн эсрэг утга (манай)
- танай өөрийнх (танай)
- гэр байшингийн хаалганы дээд этгээд (тотго)
- үүд хаалганы дор байх хөндлөн мод (босго)
65.   
Хаалганы оньс
Өдөр унтдаг
Шөнө сэрдэг
-нойрт эзлэгдэн байх (унтах)
-мэдрэх, сэрэгдэх (сэрэх)
-хаалгыг түгжих бэхлэх оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
66.   
Хаалганы оньс
Өдөр хэвтээ хүү
Шөнө босоо хүү
-босоо биш, намхан (хэвтээ)
-дээрээс доош шулуун эгц (босоо)
- хаалгыг түгжих бэхлэх оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
67.   
Үүд
Ноорхой хэвнэгийг
Ноён ч нөмрөнө
Нохой ч нөмрөнө
-эзэн, эрх сүрээр даран дарангуйлагч этгээд (ноён)
-хөхөөр тэжээгч араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан (нохой)
- орох, гарах хаалга (үүд)
68.   
Босго алхах
Бор даагаа
Босон суун зайдлах
-хэвтээ суугаа хүн амьтан буюу юм дээш болон босох зогсох (босох)
-бөгсөөрөө юман дээр тулж байх (суух)
- үүд хаалганы дор байх хөндлөн мод; босгон дээгүүр алхах (босго алхах)
69.   
Хаалга савлах
Бор морь
Буруу зөвгүй зайдлах
-зөв гэдэгтэй эсэргүүцэлдсэн утгатай үг (буруу)
-аливаа юмны зүйтэй, зохистой (зөв)
-үүд байн байн савлах (хаалга савах)
70.   
Гэрийн бүслүүр
Би энэгээр
Чи тэрүүгээр
Билүүтийн голд уулзъя
-нэгдүгээр биеийн төлөөний ганц тоо (би)
-хоёрдугаар биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
-гэрийг тойруулан бэхэлсэн зүйл (гэрийн бүслүүр)
71.   
Гэрийн бүслүүр
Чи тэрүүгээр яв
Би энүүгээр явъя
Хааны үүдэнд очиж харгая
-тэр талаар, нөгөө талаар, цаагуур, түүгээр (тэрүүгээр)
-энэ хавиар гэж заах төлөөний үг (энүүгээр)
- гэрийг тойруулан бэхэлсэн зүйл (гэрийн бүслүүр)
72.   
Өрх
Ганц харагч үнээгээ
Өглөө хойш нь тууна
Үдэш урагш нь тууна
- үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (үдэш)
-дараа, хожим (хойш)
-өмнө зүгт, урд зүгт (урагш)
- монгол гэрийн тооно дээгүүр бүтээж хэрэглэх исгий зэрэг юм (өрх)
73.   
  
      Зүү, утас

Зүүн хүний хоёр хүүгийн
Урт нь зөөлөн биетэй юм
   Богино нь хатуу биетэй юм
-хатуу ширүүн, хатан гэдгийн эсрэг утга (зөөлөн)
-зөөлөн гэдгийн эсрэг утга (хатуу)
- сүвлэх сүвэгч бүхий нарийн төмөрлөг (зүү)
-ёнхор, хөвөн зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь; юм оёх утас, хөгжмийн утас (утас)
74.   
Утастай зүү
Найрхан хээр
Наашаа цаашаа хоёр гүйнэ
-цаашийн эсрэг утга (наашаа)
-нааш гэдгийн эсрэг утга, чанагш (цаашаа)
- ёнхор, хөвөн зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь; юм оёх утас, хөгжмийн утастай нарийн төмөрлөг (утастай зүү)
75.   
Хуруувч
       Чи над тустай
Би чамд тусгүй
Чамайг эзгүйд
 Миний толгой өвдөнө
-хоёрдугаар биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
- нэгдүгээр биеийн төлөөний ганц тоо (би)
- юм оёход зүүг жийрэглэн түлхэх хэрэглэл (хуруувч)