№
|
Оньсогын хариу
|
Оньсогод ойролцоо зэргэдээр илэрсэн хоршоо үг
|
Зэргэдийн үгийн сангийн утга
|
Хариултын үгийн сангийн утга
|
1.
|
Тэнгэр
|
Энгүй торго
Эрээн торго
Захгүй торго
Задгай торго
|
-хэмжээ маш их (энгүй)
-юмны хирээс хэтэрхий, тэнцэх аргагүй (захгүй)
|
зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
|
2.
|
Тэнгэр
|
Энгүй хот
Тэнгүй хөх
Тэр юу вэ?
|
-хэмжээ маш их (энгүй)
-юмны хирээс хэтэрхий, тэнцэх аргагүй (тэнгүй)
|
зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
|
3.
|
Тэнгэр, од
|
Энгүй, захгүй торго
Тоогүй, тоймгүй
сувд
|
-тоолж болшгүй буюу маш олон (тоогүй)
-маш олон, туйлын (тоймгүй)
|
-зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
|
4.
|
Сарны шинэ, хууч
|
Өсөх насандаа цээжээ
иддэг
Өтлөх насандаа бөгсөө
иддэг
|
-торних, том болох, арвижих, олон болох (өсөх)
-хөгшрөх, насжих (өтлөх)
-хүн, амьтны бэлхүүсээс дээшхи хэсэг (цээж)
- хүн, амьтны бэлхүүсээс доошхи хэсэг (бөгс)
|
-хуучин гэдгийн эсрэг утга, сая гарсан, хийсэн, удаж хуучраагүй юм (шинэ)
-шинэ гэдгийн эсрэг утга, элэгдэж муудсан, өмнөх урьдын, өнгөрсөн үеийн,
эрт, эртний (хууч)
|
5.
|
Сар орж, нар гарах
|
Тоодог шувуу тонгос
Тогос шувуу мэлтэс
|
-мал гөрөөс зэрэг амьтны хүзүү толгойгоо дахин дахин доош болгох
хөдөлгөөн (тонгос)
-шингэн юмны маш дүүрэн, бялхалзаж байх (мэлтэс)
|
- нарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс харанхуйг гэрэлтүүлэхээ
болих (сар орох)
- нар гарч, нилээд дээш хөөрөх, мандах (нар гарах)
|
6.
|
Од, тэнгэр
|
Жигд шүр нүхгүй
Жин торго захгүй
|
-юмны сүв, цооронхой газар, цоолсон нүх байхгүй (нүхгүй)
-юмны хөвөө, ирмэг, хязгаар байхгүй (захгүй)
|
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
-зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
|
7.
|
Од харвах, үүл нүүх
|
Хар морь гүйвэл
Хязгаартаа тултал
Хангайн адуу үргэвэл
Хэмжээндээ хүртэл
|
-алс хол, туйлын хэмжээг заасан үг, орон нутгийн хил зааг болох газар (хязгаар)
-аливаа хэмжүүртээ хүрэх (хэмжээ)
|
- од
унах (од харвах)
- үүл
агаарт хөвөн явах (үүл нүүх)
|
8.
|
Үүлшиж, бороо орох
|
Уй гашуу мэдэхгүй байж
Уйлна гэдэг нь учиргүй
|
-гашуудан эмгэнэх
(уй)
-эмгэнэл, энэлэл (гашуу)
|
- үүл
агаарт хөвөн хуралдах (үүлших)
|
9.
|
Тэнгэр дуугарч, бороо орох
|
Сүмбэр уул нурлаа
Сүн далай цалгилаа
|
-манай дэлхий
(сүмбэр уул)
-дэлхийн усан
бүрхэвчийн нэг хэсэг болох шорвог амттай гашуун ус бүхий үлэмж хэмжээний ус(сүн далай)
|
- цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
|
10.
|
Тэнгэр үүлшиж, цахилгаан цахиж, солонго татан бороо
орох
|
Хиргүй ариун толио хөмрөөд
Хив торгоо давхар
давхар дэвсээд
Гялав гялав хэт цахиурыг цахин
Хянгар хянгар хатгуур бугуйвчаа таягдав
Оюу шүрийн оосроо татаад
Уйлан хайлан нулимсаа асгаруулав
|
-хир буртаггүй,
цэвэр (хиргүй)
-буртаггүй, цэвэр
(ариун)
-дан биш,
давхарлагтай (давхар)
-юмны гэрэл
жирэвхийн үзэгдэх (гялав)
-юм хум хярах,
огтлох өргөн утга (хянгар)
-хөх буюу ногоон
өнгийн эрдэнийн чулуу (оюу)
-далай доорх хад
асганд байдаг үл хөдлөх амьтан (шүр)
-нүднээс нулимс
асгаруулах (уйлах)
-уйлах (хайлах)
|
- үүл
агаарт хөвөн хуралдах (тэнгэр үүлших)
- гэрэл
гэнэт гялсхийн үзэгдэх (цахилгаан цахих)
- агаар их чийгтэй үед тохиолдох хараа зүй болон цаг уурын ухааны талаас тайлбарлагдах байгалийн
үзэгдэл (солонго татах)
|
11.
|
Гялбаж, цахилгаан цахих
|
Атан тэмээ ангас
гэнэ
Аргамжааны үзүүр гялс
гэнэ
|
-ангагар юмны
байн байн хөдлөх (ангас)
-байн байн гялс
хийх (гялс)
|
- гэрэл
гэнэт гялсхийн үзэгдэх (цахилгаан цахих)
|
12.
|
Аянга буух, тэнгэр дуугарах
|
Буурал морь бурд
хийв
Бурхан тахил нирд
хийв
|
-түргэн буцлах,
оргих (бурд)
-юмны нүргэлсэн
цочмог хатуу чимээ гарах (нирд)
|
- цахилгаан
ниргэх, огторгуйн цахилгаанд дайрагдах (аянга буух)
- цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
|
13.
|
Борооны ус
|
Хааны нулимс
Хангай дэлхийг умдална
|
-уул нуруу, ой
хөвчтэй, олон тооны гол горхи, нууртай, хөвд өвсөрхөг ургамалтай, зөөлөн
сэвсгэр хөрстэй, сэрүүн улиралтай газар (хангай)
-өөрийн
тэнхлэгийг даган эргэж нарыг тойрох, нарнаас гадагших гуравдахь гараг буюу
ертөнц (дэлхий)
|
|
14.
|
Мөс
|
Галд шатдаггүй гөлчгөр
Усанд живдэггүй мөлчгөр
|
-гөлгөр,
гулгаатай (гөлгөр)
-ирмэг иргүй,
гөлгөр (мөлчгөр)
|
- ус овойж
нуруутан хөлдөх (мөс)
|
15.
|
Хуй салхи
|
Тоосон дээлтэй
Томоогүй
хүү
Тонхчин дэвхцэн
Тоглож
явна
|
-юмны тонгос
тонгос хөдлөх (тонхчин)
-байн байн
дэвхрэх, цовхрох, харайх (дэвхцэн)
|
- ямагт эргэн
мушгирч хоролзон нөөлгөлөх салхи (хуй салхи)
|
16.
|
Хий, агаар
|
Баригдах биегүй
Харагдах өнгөгүй
Үзэшгүй их чадалтай
Өгүүлэшгүй их
хэмжээтэй
|
-хүн, амьтны цогц
эрхтэн, махбод байхгүй (биегүй)
-аливаа юмны зүс,
будаг, гэрлмйн ялгавар өнгө байхгүй (өнгөгүй)
-үзэхийн аргагүй
гайхалтай (үзэшгүй)
-хэлж баршгүй (өгүүлэшгүй)
|
- юмны хөндий
зай, хоосон үзэгдэл (хий)
- дэхлийн
гадаргууг бүрхэж буй хоосон хий (агаар)
|
17.
|
Зэрэглээ
|
Барааны газраас жирэлзээд
байдаг
Барсайж
арсайж торолзоод байдаг
Тэнгэр
мэтээр цийлэлзээд байдаг
Тэнгис
гэмээр цэлэлзээд байдаг
Тэмээ адил
өндөрсөөд эхэлдэг
Ямаа ижил намсаад ирдэг
Хөхүүн
хавар хүрч ирэмтгий
Хөндий
талаар хөөрч гүймтгий
|
-жиргэр юмны байн
байн хөдлөх (жирэлзэх)
-торомгор юмны
байн байн хөдлөх (торолзох)
-цийлгэр юмны
цийлс цийлс хийх (цийлэлзэх)
-цэлгэр юмны цэлс
цэлс хөдлөх, мэлтэлзэн бялхах (цэлэлзэх)
-өндөр болох (өндөрсөх)
-улмаар нам
болох, намдах (намсах)
|
-гэрлийн хугарлаас
үүссэн хоосон үзэгдэл (зэрэглээ)
|
18.
|
Зэрэглээ
|
Нарны доогуур наадаж
байх шиг
Навч цэцэг
дэлгэрч байх шиг
Бүжин
туулай бөгж байх шиг
Бөгтөр
зээр цогиж байх шиг
|
-тоглох, цэнгэх (наадах)
-тараах, түгээх,
элбэг болох, дэлгэр болох (дэлгэрэх)
-нуугдах, далдлан
хоргодох (бүгэх)
-малын өмнөд
хоёр, хойд хоёр хөл зэргээр ээлжлэн харайлган явах (цогих)
|
- гэрлийн
хугарлаас үүссэн хоосон үзэгдэл (зэрэглээ)
|
19.
|
Зэрэглээ
|
Ус шиг жирэлзээд
Уул шиг торолзовч
Хэлэх хэлбэргүй
Барих биегүй
|
- гол, нуур,
тэнгис зэрэг усан гадаргуу (ус)
-эргэн тойрны
орчноос дээш өргөгдөн гарсан өндөрлөг газар (уул)
-дүр дүрс,
үзэгдэх байдал,төлөвгүй (хэлбэргүй)
-хүн, амьтны цогц
эрхтэн, махбод байхгүй (биегүй)
|
- гэрлийн
хугарлаас үүссэн хоосон үзэгдэл (зэрэглээ)
|
20.
|
Зэрэглээ
|
Хөрзгөр иржгэрийг
Хөөгөөд хөөгөөд гүйцсэнгүй
|
-юмны байдал
бүдүүлэг ширүүн, бүрзгэр мэт (хөрзгөр)
-бэржгэр (иржгэр)
-үлдэн хөөх,
нэхэх, нэхэмжлэх (хөөх)
|
- гэрлийн
хугарлаас үүссэн хоосон үзэгдэл (зэрэглээ)
|
21.
|
Солонго, үүрийн харанхуй
|
Сүмбэр уулын бүслүүр
Сүн далайн хавхаг
|
-манай дэлхий
(сүмбэр уул)
-дэлхийн усан
бүрхэвчийн нэг хэсэг болохшорвог амттай гашуун ус бүхий үлэмж хэмжээний
ус(сүн далай)
|
-агаар их чийгтэй үед тохиолдох хараа зүй болон цаг уурын ухааны талаас тайлбарлагдах байгалийн
үзэгдэл (солонго)
-бараг бүрэг
гэгээ орох үе (үүрийн харанхуй)
|
22.
|
Цуурай
|
Хамаг гаслангааас туулсан бие нь
Хаалга үүдгүй
Харш ордондоо сууж
Хамаг
дууны өнгийг төгс мэдэвч
Харин өөрөө
хэлж чадахгүй
Хаанаас
хамаагүй эхийг сонсвол
Хамаг дууг
эгшиглэж чадна
|
-хашаа хороо, гэр
байшинд орох гарах үүд байхгүй (хаалга)
-орох, гарах
хаалга (үүд)
-орд, шилтгээн (харш)
-хүндэтгэвэл
зохих эрхэм хүний байрлан орших орон (ордон)
|
- дуу хадаахад давтан
гарах чимээ (цуурай)
|
23.
|
Цуурай
|
Хэл бүгдээр ярьдаг хүн
Хэн бүхнийг дуурайдаг хүн
|
-асуух төлөөний
үг, гагцхүү хүн дээр ярина (хэн)
-нэгбүр, цөм,
бүгд (бүхэн)
|
- дуу хадаахад
давтан гарах чимээ (цуурай)
|
24.
|
Дэлхий тэнхлэгээ эргэх
|
Хүн төрөлхтөн
Хөсөггүй аялал хийх
|
-багаж зэвсгтйг
бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл,
сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар (хүн)
-амьтан, төрөн
гарсан амьтан (төрөлхтөн)
|
- тэнхлэгээрээ 23
цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэх нь өвөл зуны улирал солигдох
шалтгаан болдог (дэлхий тэнхлэгээ эргэх)
|
25.
|
Гол
|
Модгүй байж шуугина
Морьгүй байж давхина
|
-ихээхэн буюу
олон юмны үймээн, нүргээнтэй чимээ гаргах (шуугих)
-довтлон явах (давхих)
|
- газрын
гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн,
байгалийн урсгал ус (гол)
|
26.
|
Гол
|
Найган найган явах атлаа хөлгүй
Найралдуулан
зохилдуулах атлаа хэлгүй
|
-ганхах (найгах)
-найртай болох,
зохицох, эвлэрэх, нийцэх (найралдуулах)
-нийлэлцэх,
нэгдэх, тохирох, таарах (зохилдуулах)
|
- газрын
гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн,
байгалийн урсгал ус (гол)
|
27.
|
Ус
|
Огтлоход оргүй
Цавчихад мөргүй
|
-хэрчиж, таслах (огтлох)
-мэс зэвсгийн
ирээр юмыг цохих (цавчих)
-мөр байхгүйямар
чтаних тэмдэггүй (оргүй)
-юмны оромгүй (мөргүй)
|
- устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис
юм. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй (ус)
|
28.
|
Ургамал
|
Алтан наранд ивээгдэж
Агаарын
хийгээр тэжээгдэж
Хөх усыг
хөлөөрөө ууж
Хөрст
дэлхийг бүрхэнэ
|
- тэтгэх,
хамгаалах (ивээгдэх)
- аливаа амьтанд
идэш хоол өгөх зэргээр тэтгэж амьдруулах (тэжээгдэх)
|
- махбодын
нийт нэр (ургамал)
|
29.
|
Өвс, ургамал
|
Өсдөг үетэй
Үрждэг биетэй
Орчлон ертөнцийн
Онцын
хэрэгцээ
|
- торних, том
болох, их болох, арвижих, олон болох (өсөх)
- аливаа юм
улмаар нэмэгдэн төрж олшрох, дэлгэрэх (үржих)
- мөнх, орчихуй
дэлхий (орчлон)
- бидний байгаа
газар дэлхийг оршиж байгаа юмны хамт нийтэд нь (ертөнц)
|
- махбодын
нийт нэр (ургамал)
|
30.
|
Дэрс
|
Зодог саарал
Зогсоо буурал
|
- үнсэн буюу
зэвхий өнгө зүс (саарал)
- гол зүс буюу
өнгөнд цайвар оролцсон (буурал)
|
-сайр нуга, хээр
талд ургадаг хатуу нарийн иштэй, үет цагаантай адил нэгэн зүйл өвс (дэрс)
|
31.
|
Дэрс
|
Намс намс наадамтай
Нарийн гоолиг биетэй
Өргөн
хөндийд нутагтай
Өрөвгөр шар
малгайтай
|
- намалзах,
хотолзох, навталзах (намс)
- бүдүүн гэсэнтэй
эсэргүүцэлдсэн утга (нарийн)
- өндөр гоолиг
болох, харагдах (гоолиг)
|
-сайр нуга, хээр
талд ургадаг хатуу нарийн иштэй, үет цагаантай адил нэгэн зүйл өвс (дэрс)
|
32.
|
Дэрсний толгой салхинд найгах
|
Мянга түмэн хүн
Малгайгаараа дайтна
|
- тооны нэр,
арван зуу, маш олон (мянга)
- тооны нэр,
арван мянга, маш олон (түмэн)
|
- сайр нуга, хээр
талд ургадаг хатуу нарийн иштэй, үет цагаантай адил нэгэн зүйл өвсний хамгийн
үзүүр хэсэг ганхах (дэрсний толгой салхинд найгах)
|
33.
|
Дэрсэнд хяруу суух
|
Эцэнхий цагаан морь
Элэнхий цагаан тохомтой
|
- эцэж турхан
болсны нь (эцэнхий)
- муудах,
хэмхрэх, эвдрэх (элэнхий)
|
- шүүдрийн
хүйтэнд царцсан цан сайр нуга, хээр талд ургадаг хатуу нарийн иштэй, үет
цагаантай адил нэгэн зүйл өвсөнд бууж тогтох (дэрсэнд хяруу
суух)
|
34.
|
Хулс
|
Шаг шаг дуутай
Шар үнэгэн
малгайтай
Гуалиг сайхан биетэй
Гучин хоёр
нуруутай
|
- дуу чимээ
дууриах аялга үг (шаг)
- үзэмжтэй, аятай
(гуалиг)
- муухай гэдгийн
эсрэг утга, зохистой, нийлэмжтэй, тохиромжтой (сайхан)
|
-савхан хэлбэр
бүхий модны нэг төрөл (хулс)
|
35.
|
Халгай
|
Гар хэрвээ түүнд хүрвэл
Гал дөлгүй ч түлж орхидог
|
- шатаж байгаа
бодисоос гарсан халуун, дөл (гал)
- улайсч шатан
гэрэлтэж байгаа хий (дөл)
|
-ургамал иш ба
навчиндаа түлэх өргөс бүхий өвсөрхөг ургамал (халгай)
|
36.
|
Хамхуул
|
Хонхор газар хонож
өнждөг
Худаг дотор үхэж
үрэгддэг
|
- шөнийг
өнгөрөөх, нөхцөөх (хонох)
- нэг өдрийг
өнгөрүүлэх, алгасах (өнжих)
- амьтны амь
тасрах, амигүй болох (үхэх)
- бүрэлгэх,
сүйтгэх (үрэгдэх)
|
-ургамал талд
ургах бөгөөд хатахдаа үндэснээсээ салан, бөөрөнхий бут болж салхинд хол газар
бөмбөрөн хийсэх өвс (хамхуул)
|
37.
|
Нарс, харгай мод
|
Ат нь арзгар
Буур нь бурзгар
|
- таваас дээш насны
агталсан эр тэмээ (ат)
- атлаагүй эр
тэмээ (буур)
- аливаа юмны
эрвэн сэрвэн буюу үрчгэр (арзгар)
- бөөрөнхийдүү
буюу бяцхан юмны багсайж байгаа үүр бөм юм (бурзгар)
|
-бөөрөнхий
боргоцойтой, мөнх ногоон урт шилмүүстэй нэгэн зүйл мод (нарс)
-ургамал
гачууртай адил болоод яс чийрэг, чанар хүнд, дүрс зузаан, уул хөвчийн жихүүн
газарт ургадаг нэг зүйл мод, хар мод ч гэдэг (харгай мод)
|
38.
|
Чийгийн улаан хорхой
|
Утсан нарийн
биетэй
Улаан хүрэн цамцтай
Чийгэнд
явах мэргэжилтэй
|
-цусны өнгө мэт өнгө (улаан)
-хүрэн өнгийн эд юм (хүрэн)
|
- газрын хөрсийг
сийрүүлж, түүнд шим бодис хуримтлуулдаг амьтан (чийгийн улаан
хорхой)
|
39.
|
Аалзны тор
|
Утсан мяндас цувж
Уул талыг хэрэх
|
-утсыг ээрүүл
зэрэг хэрэгсэлд хийж нийтгэх (утас)
|
- аалзны
тусгай бучирхайгаас гарах нарийн утас, мөн утсан тор (аалзны тор)
|
40.
|
Цох
|
Данагар данагар алхаатай
Дан торгон
дээлтэй
Ханагар ханагар алхаатай
Хамба
торгон дээлтэй
|
-биерхэг, том,
бадриун, үзэмж сайтай, сайхан (данагар)
-лут, мундаг, том,
хангалуун, хангамжтай, элбэг дэлбэг (ханагар)
|
-хатуу хальстай,
жигүүр бүхий шавьж, биеийн урт нь 0,25 мм—15 см байдаг, төрөл зүйл маш олон,
бас хэлбэр байдал ч янз бүр (цох)
|
41.
|
Шоргоолж
|
Оньсогын түрүү
Огтлоостой баатар
Тааврын
түрүү
Тасархай баатар
|
-
шилжсэн юмыг хөндлөн
тийш туулан одох (огтлоостой)
-онцгой,
салангад; олноос тасархай хүн (тасархай)
|
-хэдэн зуугаас
хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьж (шоргоолж)
|
42.
|
Шоргоолж
|
Талд татсан
мах
Хээр хэрчсэн
мах
|
- туйлыг
голоор нь тэгш хуваах (татах)
-моголцоглон хэрчсэн хэрчмэл хэлбэртэй нэгэн зүйл (хэрчих)
|
- хэдэн зуугаас
хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьж (шоргоолж)
|
43.
|
Шоргоолж
|
Уухай туухай баатар
Ууцан
дундуураа тасархай баатар
Хаданд
хальтардаггүй баатар
Харваж
оногддоггүй баатар
|
- байлдаанд дайран ороход хашгиран өгүүлэх аялга (уухай)
-шагааны морин этгээд;
туухай зангидах (туухай)
|
- хэдэн зуугаас
хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьж (шоргоолж)
|
44.
|
Шоргоолж
|
Шил нь сэтэрхий
баатар
Сээр хүзүүгээрээ тасархай
баатар
|
- сэтэрхий шаазан (сэтэрхий)
- тасарсан юм салангад (тасархай)
|
- хэдэн зуугаас
хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьж (шоргоолж)
|
45.
|
Хувалз
|
Гүлдийсэн тарган
Гүзээгүй тарган
Ялдайсан тарган
Ясгүй тарган
|
-гүлдгэр болох (гүлдийх)
-ялхайж
харагдах (ялдайх)
|
- үр олсон эм
хачиг (хувалз)
|
46.
|
Хонин гүрвэл
|
Улаан бүстэйг нь бодвол
Увш сахилтай шиг
Уул хад барьдгийг нь бодвол
Анчин хүн шиг
Уурга
чирснийг нь бодвол
Ороо морь шиг
|
-эргэн тойрны орчноос дээш
өргөгдсөн гарсан өндөрлөг газар (уул)
-уул дахь асар
том ургаа чулуу (хад)
|
-хальстай, дөрвөн
хөлтэй жижиг амьтан (хонин гүрвэл)
|
47.
|
Гүрвэл
|
Эвэр эвэр эргээхэй
Эгэм
дээрээ гялаахай
Сүүл сүүл сөхөөтэй
Сүвээн
дээрээ гялаахай
|
- амьтны толгойн яснаас ургаж гарсан дотроо
тугалмай ястан зүйл, хуучин нь унаж шинээр солигдох солигдохгүй хоёр зүйл бий
(эвэр)
-аливаа юмны
хойт, шалт, бөгс, төгсгөл, шувтрага (сүүл)
|
-хальстай, дөрвөн
хөлтэй жижиг амьтан (гүрвэл)
|
48.
|
Могой
|
Атан тэмээ ангас
ангас гэнэ
Аргамжийн үзүүр хэлбэс
далбис гэнэ
|
- ангас ангас хийх ангагар юмны байн байн хөдлөх (ангас)
-хэлбэрэх, хэлтийх, хазайж эчих (хэлбэс)
-далбигар юмны далбис далбис
хөдлөх (далбис)
|
- бие нарийн урт,
хөлгүй, хайрстай, ихэнх могойн шүдэнд хор бий, урт хорхой ч гэнэ (могой)
|
49.
|
Могой
|
Дуртай цагтаа гулдан
Дургүй цагтай дунгуй
|
-туйпуу мод зэргээр матриулан
хийсэн дугараг нуруутай хаалга (гулдан)
-дугуйгаараа
өнхрөх, ойчих (дунгуй)
|
- бие нарийн урт,
хөлгүй, хайрстай, ихэнх могойн шүдэнд хор бий, урт хорхой ч гэнэ (могой)
|
50.
|
Мэлхий
|
Ваар ваар дуутай
Бавгар
ногоон дээлтэй
Гав гав үсэрдэг
Ганцхан
барьж үмхдэг
|
- мэлхийний
гуаглах дуу (ваар)
- шаламгай, хөнгөн хөдөлгөөнтэй (гав)
|
- ихэвчлэн
гурвалжиндуу хэлбэрийн толгойтой, богино биетэй, хойд 2 хөл нь урт, сүүлгүй
хоёр нутагтан амьтан (мэлхий)
|
51.
|
Туулай босох
|
Бутан дотор бур
хийнэ
Бурхан ширээ нир
хийнэ
|
-шингэн юмны
буцлах зэрэгт гарах дуу (бур)
-нүргэлсэн огцом
чимээ гарах (нир)
|
- амьтан
мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг,
төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтаны ухасхийн хөдлөх (туулай босох)
|
52.
|
Алагдаага
|
Тэв тэв явдалт
Тэхэн
саарал гуталт
Яв яв явдалт
Явган
саарал гуталт
|
- алхлах хөнгөн гавшгай байдалтай алхах,
хөдлөх (тэв)
-хүн амьтны
зорчих (яв)
|
-алагдаахай (алагдаага)
|
53.
|
Хулгана
|
Булангаас бултгас
гэнэ
Буруу хараад мишгэс
гэнэ
|
-бултгар юмны
бултга бултга хийх (бултгас)
-мишээх аядах (мишгэс)
|
- оготнын язгуурт
багтдаг, уртлаг хушуутэй, сүл нарийн нэг зүйл мэрэгч амьтан (хулгана)
|
54.
|
Буга
|
Алаг цоохор дээлийг чив гэтэл өмсөөд
Агар
зандан модыг орой дээрээ шүтээд
Аглаг хангайгаар нутаглах дуртай
Асар
гоёмсог авгайг хэн гэж нэрлэх вэ?
|
- хоёроос доошгүй өнгө холилдсон нь (алаг)
-алаг эрээн хольцонгуй өнгөтэйгий нь (цоохор)
-зэлүүд, буйд (аглаг)
-уул нуруу, ой хөвчтэй, олон тооны гол горхи, нууртай,
хөвд өвсөрхөг ургамалтай, зөөлөн сэвсгэр хөрстэй, сэрүүн улиралтай газар (хангай)
|
- салаа
туурайт,өвсөн тэжээлт нэгэн зүйлийн хэвэгч амьтан, эвэр нь олон салаатай,нас
бие гүйцсэн эр бугын эвэр нь 12 болон түүнээс дээш салаалсан байдаг (буга)
|
55.
|
Чоно
|
Тал дээр дайванхан
Ташуургүй гуйванхан
|
-ганхах,
хэлбэрэлзэх, гуйвах (дайванхан)
-юмны дайвж
найгах (гуйванхан)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
56.
|
Чоно
|
Хойноос ирсэн холиодог
тайж
Хотол
олноор гайхдаг тайж
Манай энд манаргадаг тайж
Манхны ард
нуугддаг тайж
|
-нийлүүлж хутгах,холин
бантан хутгах (холиодог)
-үйл явдлыг
шийдвэрлэж үл чадан тээнэгэлзэх; мэл гайхаж цэл хөхрөх (гайхах)
-манарах,
үймүүлэх (манаргах)
-нуух, далдлагдах
(нуугдах)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
57.
|
Чоно
|
Шун шун гүйдэлтэй
Шулмас мангасын царайтай
Гал шар
нүдтэй
Ганцаараа
явах зоригтой
|
-шашин аливаа
үйлсэд хөнөөл тотгор учруулагч хий юм, дүд ч гэдэг (шулмас)
-үлгэрт гардаг
хүн дүрстэй муухай амьтан (мангас)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
58.
|
Шаазгай
|
Алаг эрээн дээлтэй
Алтан
уурга чирэнхэй
Айл тойрон
дэншинхэй
|
-хоёроос
доошгүй өнгө холилдсон нь (алаг)
-юмны өнгө зүс
жижиг алаг цоохры нь (эрээн)
|
- хэрээтэй адил
болоод бие жигүүр дундуур цагаан, сүүл урт, шагшин дуугардаг нэг зүйл шувуу,
биеийн урт нь 45-48 сантиметр, жимсгэнэ ба үр тариа, хорхой шавьж иднэ,
модонд үүр засна, төрөл зүйл олон (шаазгай)
|
59.
|
Шаазгай
|
Гэрийн гадаа гэдэн
гэдэн
Гэдэс
гүзээгээ чирэн чирэн
Айлын
гадаа алцан алцан
Алтан
зургаа чирэн чирэн
|
-тогтворгүй
хөнгөн, байр суурь муутай (гэдэн)
-юмыг гулдарч
татах (чирэн)
-алцага алцага хийх
(алцан)
|
- хэрээтэй адил
болоод бие жигүүр дундуур цагаан, сүүл урт, шагшин дуугардаг нэг зүйл шувуу,
биеийн урт нь 45-48 сантиметр, жимсгэнэ ба үр тариа, хорхой шавьж иднэ,
модонд үүр засна, төрөл зүйл олон (шаазгай)
|
60.
|
Шаазгай
|
Үүр цүүрээр босоочин
Өвдөл цөвдөл түүгээчин
Тэг тэг
харайгаачин
Тэргээр
энэгээр гүйгээчин
|
-нар мандахын
өмнөх хэсэг үе (үүр цүүр)
-идэш идээний
жижиг хог (өвдөл цөвдөл)
|
- хэрээтэй адил
болоод бие жигүүр дундуур цагаан, сүүл урт, шагшин дуугардаг нэг зүйл шувуу,
биеийн урт нь 45-48 сантиметр, жимсгэнэ ба үр тариа, хорхой шавьж иднэ,
модонд үүр засна, төрөл зүйл олон (шаазгай)
|
61.
|
Галуу
|
Хүр хүр дуутай
Хүрэн улаан царайтай
|
-улаанд хар
хольцож баахан харавтар болсон нэгэн зүйл өнгә зүсэм (хүрэн)
-цусны өнгө мэт
өнгө (улаан)
|
- усанд
амьдардаг, хушуу хамшгар болоод урт, гагуйсан хүзүүтэй шувуу (галуу)
|
62.
|
Нугас
|
Алцага алцага алхаатай
Алтан халбага амтай
Алаг эрээн хүзүүтэй
Алга нь битүү тавагтай
|
- хоёроос доошгүй
өнгө холилдсон нь (алаг)
-юмны өнгө зүс
жижиг алаг цоохры нь (эрээн)
|
- өргөн хушуутай,
богино хүзүүтэй, богино бөгөөд сарвагар сарвуу бүхий хөлтэй, усанд хөвдөг
шувуу (нугас)
|
63.
|
Тогоруу
|
Хөдөө талд гохин
гохин
Хөл гуя нь тахин
тахин
|
-дохийх, тахийх (гохин)
- тахир болох,
матирах, муруйх (тахин)
|
- өнгө хөхөвтөр,
хүзүү хөл урт, сүүл шувтан, хос хосоор явдаг том шувуу (тогоруу)
|
64.
|
Гургуул
|
Год год дуутай
Гоё эрээн
дахтай
Хөвч ойд нутагтай
Хөндий жалгад буудалтай
|
- уул нуруу
зэргийн үргэлжилсэн өндөрлөг газар (хөвч)
- мод бүрхмэл
ургасан хэсэг газар(ой)
- хоёр хэсэг уул
нуруу мэтийн хоорондуур үргэлжлэн алсалсан тэгш тавиу газар (хөндий)
- байгалиас
тогтсон суваг гуу (жалга)
|
- тахианы адил,
бие охор, хушуу бяцхан, өнгө хурц, сүүл урт, газрыг ухаж үүр барина, жижиг
амьтан, ургамалын үр иднэ (гургуул)
|
65.
|
Тахиа
|
Баг улаан цэцгийг орой дээрээ хатгаад
Байх
сайхан хувцсаа биедээ өмсөөд
Бархирах
чимээгээр нь мянган үүд, түмэн хаалга
Нэгэн цагт
нээгдэх
|
- тооны нэр,
арван зуу (мянган)
- тооны нэр,
арван мянга (түмэн)
|
- нэгэн зүйл
тэжээвэр шувуу (тахиа)
|
66.
|
Ятуу
|
Тал талаар явдаг
Тангад
монголоор ярьдаг
Уул уулаар явдаг
Урианхай өөлдөөр ярьдаг
|
- уул даваагүй
уудам цэлгэр газар (тал)
- эргэн тойрны
орчноос дээш өргөгдсөн гарсан өндөрлөг газар (уул)
|
- гургуултай адил
боловч бяцхан, сүүл охор нэгэн зүйл шувуу, заримын хушуу улаан байх нь бий,
авлаж ашиглана (ятуу)
|
67.
|
Элээ
|
Ундармал улаан нүдтэй
Угалз махир хошуутай
Тэнд энд
нутагтай
Тэмээн халиун
зүстэй
|
- гоёмсог чимэг
болгон хэрэглэх, эргэлдсэн дугуй хэлбэртэй хээ (угалз)
- махигар,
муруй, тахир (махир)
|
- шонxрын нам,
улайд дургай, жижиг амьтад ба шувууны ангааxай xорxой шавьж идэж амьдардаг
нэгэн зүйл маxчин шувуу (элээ)
|
68.
|
Шар шувуу
|
Буур буур дуутай
Бухаар
торгон дээлтэй
Гал мөнгөн
хуягтай
Ганцаараа
явах ёстой
|
- гадуур өмсөх
энгэр зах бүхий урт хувцас (дээл)
- биеийг
хамгаалахаар өмсөх элдэв хувцас (хуяг)
|
- жигүүр богино,
өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино, шөнө янаг
нэгэн зүйл махчин шувуу (шар шувуу)
|
69.
|
Хүүхэд мээмээ хөхөх
|
Хэн хүн хүрдэггүй
Хэц
өндрийн рашааныг
Хэлгий
даадай
Ганганан гунганан ирж ууна
|
- нармайгаараа
гонгонон дуугарах (ганганан)
- мал ижил буюу
төлөө өхөөрдөн дотнолж дуугарах (гунганан)
|
- хүн амьтаны үр
зулзага эхийнхээ хөхийг шимэн сорох (хүүхэд мээмээ
хөхөх)
|
70.
|
Өлгийтэй хүүхэд
|
Орон дээр онхи цэцэг
Дэрэн дээр дэлбээ цэцэг
|
- хэвтэж унтахад
зориулсан
хогшил (ор)
- толгойн
түшүүр, жинтүү (дэр)
|
- нялх хүүхдийг өлгийдөх,
боодоллох дүүжин хэрэгсэлдээ байгаа нярай хүүхэд (өлгийтэй хүүхэд)
|
71.
|
Хүний сүүдэр
|
Дайраад үзье гэтэл
Далд ордоггүй
Булаад
хаяя гэтэл
Булагддаггүй
|
- далдлагдан
үзэгдэхгүй болох (далд
орох)
- үүрмэг юм
дээрээс нь асган битүүлж дарах (булагдах)
|
- хүний гэрэл,
юманд халхлагдаж гэрэл нь тусаагүй хэсэг газар (хүний сүүдэр)
|
72.
|
Эрдэм, ном
|
Хэлэлцвэл барагдашгүй
Түгээмэл
эрдэнэ
Ярилцвал ханашгүй
Их далай
Хэзээ ч урвашгүй сайныг өгөгч
Хэн ч эвдэшгүй
ариун цайз
|
- барагдах
шинжгүй, маш их (барагдашгүй)
- дур, хүсэл; ер ханахгүй
(ханашгүй)
- хэзээ ч дайсан
этгээдийн талд орох, тэрслэх, шудрага биш явдал гаргахгүй байх (урвашгүй)
- юмыг бүтэнгүй
болгох, хэмхлэхгүй байх (эвдэшгүй)
|
- сургуулиар сурч
боловсорсон, дадлага хичээлээр мэрэгжин сурсан мэдлэгийн цогц (эрдэм)
- нэг ирмэгийнхээ
дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн
цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
73.
|
Цаас
|
Бай бай цагаан
Цайдалгүй цагаан
Зүй зүй цагаан
Зүүдэлгүй цагаан
|
- үргэлжлэн цайрах (цайдалгүй)
|
- бичиг бичих,
хэвлэх, зурах болон хулдах зэрэг зүйлд хэрэглэх зорилгоор тусгайлан хийсэн
эдлэл (цаас)
|
||
74.
|
Газрын зураг
|
Хөрст дэлхийн улс бүхнийг
Элгэн
дээрээ багтаасан
Хөх мөрөн,
дөрвөн далайг
Зүсэн
дээрээ эрээчсэн
Уул хад байгаад
Овойсон
газар алга
Ус гол байгаад
Нойтон
чийг алга
|
- алтан дэлхий (хөрст)
- өөрийн
тэнхлэгийг даган эргэж нарыг тойрох (дэлхий)
- эргэн тойрны
орчноос дээш өргөгдсөн гарсан өндөрлөг газар (уул)
- уул дахь асар
том ургаа чулуу (хад)
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл (ус)
- ихээхэн
урсгал ус (гол)
|
- газрын гадрагын
зураг (газрын зураг)
|
||
75.
|
Толгойн үс
|
Минаа минаахай
Мянга түмэн сагсаахай
|
- тооны нэр,
арван зуу (мянга)
- тооны нэр,
арван мянга (түм)
|
- хүн амьтны
арьсанд ургах, эвэрлэгээр бүтсэн ширхэглэг зүйл (толгойн үс)
|
||
76.
|
Толгойн үс
|
Бумбагар уулын оройд
Бум түмэн бургаас
|
-арван түм буюу
зуун мянга (бум)
- тооны нэр,
арван мянга (түм)
|
- хүн амьтны
арьсанд ургах, эвэрлэгээр бүтсэн ширхэглэг зүйл (толгойн үс)
|
||
77.
|
Толгой маажих
|
Ах дүү тавуулаа
Цаст цагаан
ууланд гарчээ
Цас унах ч магадгүй
Бороо орох ч магадгүй
|
-эцэг эхээс
төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд түрүүлж гарсан (ах)
-насаар дутуу (дүү)
-жихүүн цагт
агаарт усан талстууд бий болж цав цайм унгарил ширхгүүдээр буух агаарын
тундас, мөнхүү тундас, бууж газрын гадрагыг бүрхсэний нь (цас)
-агаарын тундсын
нэг зүйл болох усан дуслууд (бороо)
|
- загатнасан
газрыг үтрэх, шүргэх, үрэх (толгой маажих)
|
78.
|
Уруул
|
Овоон дээр
Ооно шаргачин хоёр мөргөлдөнө
|
-эр зээр (ооно)
-эм зээр (шаргачин)
|
- хүн амьтны амны
хамхих хэсэг (уруул)
|
79.
|
Нүд
|
Ах дүү хоёр байж
Аль алиныхаа барааг харахгүй
|
- эцэг эхээс
төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд түрүүлж гарсан (ах)
-насаар дутуу (дүү)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
|
80.
|
Нүд
|
Байдгийг үздэг
хоёр
Бараа бараагаа үздэггүй
хоёр
|
- харах (үзэх)
- харахгүй байх (үзэхгүй)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
|
81.
|
Нүд, ам, хэл
|
Дээд гэр идээтэй будаатай
Дунд гэр хэрүүлтэй, маргаантай
Доод гэр яриантай, хөөрөөнтэй
|
- монгол
айл,зочин хүнийг ирэхэд тавьж өгч амсуулах зүйл (идээ)
- үр тариа (будаа)
- хүн амьтны
санаа тохирохгүй харилцан тэмцэж цуугих, маргахы нь (хэрүүл)
- үгийн
булаалдан, маргалдаан, тэмцэл, татгалзал (маргаан)
- өгүүлэх үг (яриа)
- яриа (хөөрөө)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
- хүн амьтны
уруулын завсрахи сүв (ам)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
82.
|
Нүд
|
Нуур нууртаа таарахгүй нуур
Нугас галуу суухгүй нуур
|
- өргөн
хушуутай, богино хүзүүтэй, богино бөгөөд сарвагар сарвуу бүхий хөлтэй, усанд
хөвдөг шувуу (нугас)
- усанд
амьдардаг, хушуу хамшгар болоод урт, гагуйсан хүзүүтэй шувуу (галуу)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
|
83.
|
Нүд
|
Хөвөнд ороосон
Хөөрхөн бурхан
Цэмбэнд
ороосон
Цэвэрхэн бурхан
|
- сайхан,
цэвэр, гоёмсог (хөөрхөн)
- цэвэр, ариун,
гуа, сайхан (цэвэрхэн)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
|
84.
|
Чих
|
Аавын эсгэсэн
Ээжийн оёсон угалзыг
Одоо
болтол үзээгүй
|
-эцэг (аав)
-эх (ээж)
|
- сонсох эрхтэн
(чих)
|
85.
|
Чих
|
Эгч дүү хоёулаа
Бие биенээ үзэж чадахгүй
|
- төрөл ургийн
доторхи нас илүү буюу үе салаа зэргээр ахлах эмэгтэйчүүд (эгч)
- насаар бага,
залуу (дүү)
|
- сонсох эрхтэн
(чих)
|
86.
|
Зүүсэн ээмэг
|
Чагнаачийн гадаа
Чарга, тэрэг хоёр
|
- цас мөсөн
дээгүүр явах гулгуур бүхий хэрэгсэл (чарга)
- суух ачихад
зориулсан арал, дугуйтай, морь үхэр тэмээ зэрэгт хөллөх хэрэгсэл (тэрэг)
|
- чихэндээ зүүсэн
сацаг унжлагатай ээмэг чимэг (зүүсэн ээмэг)
|
87.
|
Хамар, нус
|
Ах нь алцгар
Дүү нь улцгар
|
- эцэг эхээс
төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд түрүүлж гарсан (ах)
-насаар дутуу (дүү)
- хөл хажуу тийш
хэтэрхий холдсон (алцгар)
- нойтон,
улхгар (улцгар)
|
- үнэрийн
сэрэгдэхүүнийг мэдрэх эрхтэн (хамар)
- хамрын дотроос
гарах салс налдаа (нус)
|
88.
|
Гар, хөлийн хуруу
|
Аавын арван хүү ажилтай
Ээжийн арван хүү эрх
|
-эцэг (аав)
-эх (ээж)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гар)
- амьтны газар
гишгэх мөчийн сарвуу (хөлийн хуруу)
|
89.
|
Зүрх
|
Улаан тугал
Цагаан хүзүүвчтэй
|
- цусны өнгө мэт
өнгө (улаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (цагаан)
|
- амьтны цусны
эргэлтийн гол эрхтэн (зүрх)
|
90.
|
Цай
|
Үзэхэд үрчийсэн хар
Харахад харчийсан хар
Хамаг олны хайртай
хар
|
-харах (үзэх)
- нүдээр үзэх (харах)
- гөлгөр
толигор биш атриа үрчлээтэй болох (үрчийх)
- харчгар болох,
хэрзийх, хорчийх (харчийх)
- бүгд, бүх (хамаг)
- цөөн гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга,тоо үлэмж, их (олон)
|
- зарим ургамлын
хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундаан (цай)
|
91.
|
Цай
|
Энэ биений нэг
Эзэн хааны нэг
Сүн далайн
нэг
Сүмбэр
уулын нэг
|
- ямар нэгэн юмыг
бүрэх эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн (эзэн)
-эзэн, феодализмын
үед үе улиран залгамжилж улс, аймгийн эрхийг эзэрхэгч эзэн (хаан)
|
- зарим ургамлын
хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундаан (цай)
|
92.
|
Ус дамнах
|
Сайхан хүүхэн
Сайван сайван
Суяга
хавтага
Мэлэн мэлэн
|
-алхаа, гишгээний
байдал (сайван)
-оёдлын харагдах
байдал (мэлэн)
|
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл
дамнуургаар юмыг гөнжүүрлэн тээн явах (ус дамнах)
|
93.
|
Ус авах
|
Хар торго халгис
хийнэ
Хажуугийн өвс нурс
хийнэ
|
- юмыг саванд
хийхэд амсрыг даван гарах буюу цалгих (халгис)
- бутран тарж
унах, ойчих (нурс)
|
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл
зөөж авчрах (ус авах)
|
94.
|
Ус дамнах
|
Явахдаа хангир
жингэр
Ирэхдээ уйлан
хайлан
|
- төмөр мэтийн
юмны хангинан жингэнэн дуугарах (хангир)
- төмөрлөг
эдлэлийн харшин дуугарах дуу (жингэр)
-хайрлан харамсах
(уйлан)
-уйлах (хайлан)
|
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл
дамнуургаар юмыг гөнжүүрлэн тээн явах (ус дамнах)
|
95.
|
Цай буцлах
|
Хүн хүн хүрээлээд
Хүрэн
азарга жороолоод
Бун бун бургиад
Бурхан
ширээ доргиод
|
- юманд хүрээ
татах, хийх (хүрээлэх)
- жороо явдлаар
явах (жороолох)
- оргилон
бужигнах (бургих)
- ямар нэгэн
хөдөлгөөний хүчнээс юм нөргөлж сэгсэрхийлэн хөдлөх (доргих)
|
- зарим ургамлын
хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн буцалгах (цай буцлах)
|
96.
|
Ууранд цай нүдэх
|
Хаалганы ард
Хангир жингэр
Тэнэг эр
Тэнтэр тунтар
|
- төмөр мэтийн
юмны хангинан жингэнэн дуугарах (хангир)
- төмөрлөг
эдлэлийн харшин дуугарах дуу (жингэр)
- дэм олохгүй
хөдлөх, явах, энд тэнд гишиглэх (тэнтэр)
-энд тэнд
гишгэлэх (тунтар)
|
- юм хийж нүдэж
нунтаг болгох саванд цайны идээг нүдүүрээр дэлдэж няцлах, нунтаглах (ууранд цай нүдэх)
|
97.
|
Ууранд цай нүдэх
|
Эмгэн өвгөн хоёр
Өглөө босоод зодолдоно
|
- насжисан
эмэгтэй xүн (эмгэн)
- насжисан,
хөгширсөн эр хүн (өвгөн)
|
- юм хийж нүдэж
нунтаг болгох саванд цайны идээг нүдүүрээр дэлдэж няцлах, нунтаглах (ууранд цай нүдэх)
|
98.
|
Ууранд цай нүдэх
|
Өвгөн самган хоёр
Өдөр бүр зодолдох
|
- насжисан,
хөгширсөн эр хүн (өвгөн)
- ахимаг насны
эмэгтэй хүн (самган)
|
- юм хийж нүдэж
нунтаг болгох саванд цайны идээг нүдүүрээр дэлдэж няцлах, нунтаглах (ууранд цай нүдэх)
|
99.
|
Мах үйж чанах
|
Хар үхэрт
Хатуу хүтүүг ачна
Хамаг
амьтан
Буулгахыг
нь хүлээнэ
|
- зөөлөн
гэдгийн эсрэг утга (хатуу)
- зөөлний эсрэг
утга (хүтүү)
|
-хоолны мах,
гурил зэргийг тогоон дахь ус, тосонд хийж
болгох (мах үйж чанах)
|
100.
|
Давс
|
Амттай байтлаа амсаж идэж
болдоггүй
Шимтэй байтлаа шимж идэж
болдоггүй
|
- идээ зэрэг юмны
чанар байдлаас хэл аманд мэдэгдэх нь (амттай)
- юмны шүлт шүүс,
ашиг, үр тэжээл болох юм (шимтэй)
- өчүүхэн бага
идэх уух (амсах)
-сорж идэж, уух (шимэх)
|
-гашуундуу хурц
амттай талст бодис, хоолонд амт оруулахад хэрэглэнэ (давс)
|
101.
|
Чинжүү
|
Улаан ган ногоон
ёроолтой
Ногоон ёроолдоо ёлын цөстэй
|
-цусны өнгө мэт
өнгө (улаан)
- гандаагүй
ногоо, навчин буюу оюугийн мэт өнгөтэй (ногоон)
|
-гашуун бөгөөд
халуун чанартай нэгэн зүйл ногоо, идшинд хэрэглэнэ (чинжүү)
|
102.
|
Хутга
|
Өөх тосон идэштэй
Хөндий модон хоноштой
|
- амьтны биед
махтай алаглан байх тосорхог зүйл (өөх)
- амьтан,
ургамал, чулуулагт байх усанд үл уусах нүнжигт бодис (тос)
|
- нэгэн этгээдэд
иртэй, бариул бүхий огтлох зэвсэг (хутга)
|
103.
|
Савх
|
Ах дүү хоёр чив чимээгүй хэвтэнэ
Ажилд гарахаараа барилцана
|
- эцэг эхээс
төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд түрүүлж гарсан (ах)
-насаар дутуу (дүү)
|
-хоёр нарийн урт
яс буюу хулс зэргээр хийж хоол хавчин этэж идэх хэрэгсэл (савх)
|
104.
|
Бяслаг шахах
|
Бөөн бөөн таг гэнэ
Бөжил
бөжил таг гэнэ
Шахан нухан таг гэнэ
|
- юмыг
бөөгнөрүүлж няг чигж болгох (шахах)
- байн байн
дарж үнгэх (нухах)
|
- сүүг тараг
мэтээр ээдүүлэн шүүж, дараа нь шар сүүг шахан гаргаж хийх (бяслаг шахах)
|
105.
|
Айраг бүлэх
|
Газар тэнгэр нирд
нирд гэнэ
Ганц мод ёдого
ёдого гэнэ
|
- юмны нүргэлсэн
сочмог хатуу чимээ гарах (нирд)
-ёрдойх (ёдого)
|
- айраг таргийг
бүлүүрээр дээш доош цохилон хутгах (айраг бүлэх)
|
106.
|
Айраг бүлэх
|
Газар дор түс
түс гэнэ
Ганц мод ганир
ганир гэнэ
|
- хүнд жинтэй
юмны унах чимээ (түс)
-найган нахилзах (ганир)
|
- айраг таргийг
бүлүүрээр дээш доош цохилон хутгах (айраг бүлэх)
|
107.
|
Тогоо нэрэх, архи уух
|
Эрмэг цагаан гүүнээс
Эр хар
унага гарчээ
Эргэх гэж
явсан хүн
Эргүү дүүлэг болох
|
- ухаан мохдог,
мунхаг (эргүү)
-мулгуу, ухаан
дорой болох (дүүлэг)
|
- үхрийн айргаар
архи нэрэх (тогоо нэрэх)
- согтуурах унд,
охьтой ундыг балгах (архи уух)
|
108.
|
Гаанс
|
Төмөр зуух
Модон яндантай
|
- хувилахуй
ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг; ган, ширмийн гол
бүрэлдэхүүн нь (төмөр)
-хатуу иштэй олон
наст ургамал (модон)
|
- амны тамхи
нэрж татах хэрэгсэл (гаанс)
|
109.
|
Тамхи нэрэх
|
Уртын голоор
Униар татна
Урд
толгойгоор
Түймэр шатна
|
- газрын чийгт
уур дээш дэгжиж, утааны адил хөөрөн тархах нь (униар)
- ослоор шатан
дэгжиж үүсэх гал (түймэр)
|
-тамхи татах (тамхи нэрэх)
|
110.
|
Тамхи нэрэх
|
Уулын толгой дээр
Улаан гал маналзана
Хөндийгөөр
дүүрэн
Хөх утаа суналзана
|
- гэнэт бадран
үүсэх (маналзах)
- салхигүйд
дээшээ оргилон гарсан утаа мэтийн юмны тарах, суух (суналзах)
|
- тамхи татах (тамхи нэрэх)
|
111.
|
Шүрэн шигтгээ
|
Умбар умбар цэцэг
Улаан ягаан цэцэг
Гөмбөр
гөмбөр цэцэг
Хөх ягаан цэцэг
|
-цусны өнгө мэт
өнгө (улаан)
- цайвар улаан
өнгө (ягаан)
|
- гоёл чимэг
болгон шигтгэж хийхэд зориулсан шүрэн зүйл (шүрэн шигтгээ)
|
112.
|
Гэр
|
Аварга том шувуу
Амаараа ч
иднэ
Амаараа ч
гаргана
|
- аливаа асар том
хэмжээ цараат юм (аварга)
- бага жижиг
гэдэгтэй эсэргүүцэлдсэн үг (том)
|
- хүний оршин
суух орон, сууц (гэр)
|
113.
|
Гэр барих
|
Сэг сэг сөгдөв
Сээр хүзүү нэгдэв
Барь барь
баригдав
Барьсан
хойноо толин дугуй
|
- хүзүүний үе
харцгын үе хоёрын хооронд байх бөгөөд хавирганы бураа залгалдан орших,
нурууны арван хоёр үе яс (сээр)
- хүн амьтны
толгой сээр хоёрын хооронд залгалдан орших хэсэг (хүзүү)
|
- гэрийг цогцлон
байгуулах (гэр барих)
|
114.
|
Гэр барих
|
Хээрийгээ унавал хээнцэрхэн
Хэвнэгхэнээ нөмөрвөл цэмцгэрхэн
|
- гоёмсоглон
гангалах (хээнцэрхэн)
- гоёмсог,
ганган байдалтай, цэвэрч (цэмцгэрхэн)
|
- гэрийг цогцлон
байгуулах (гэр барих)
|
115.
|
Гэр барих
|
Эргэн эргэн наадаад
Эгч дүүтэйгээ золгож наадаад
Дурдан
бүсээ дэвсэж наадаад
Туухай
бүсээ зангилж наадаад
|
- төрөл ургийн
доторхи нас илүү буюу үе салаа зэргээр ахлах эмэгтэйчүүд (эгч)
- насаар бага,
залуу (дүү)
|
- гэрийг цогцлон
байгуулах (гэр барих)
|
116.
|
Хэлхээ тооно
|
Хонь хонь холбоотой
Хотгор шар хүлээтэй
|
- юмыг хоронд нь
холбосон зүйл (холбоо)
- хүлэг; уяа (хүлээ)
|
- монгол гэрийн
унь тогтоож байдаг, цамхагтай дугуй цагариг; таван ханатай эд (хэлхээ тооно)
|
117.
|
Хана
|
Үлгэр мэддэггүй өлийсөн сохор
Үнс тоосоор булуулсан
сохор
Оньсого
мэддэггүй олийсон сохор
Олс дээсээр хүлүүлсэн
сохор
|
- галд шатаж
дууссаны хойно гарах тоосорхог саарал зүйл (үнс)
- нарийн xумxи (тоос)
- мөн ургамлаар
хийсэн татлага, дээс (олс)
- үс хялгас, олс
зэргээр томж хийсэн оосор (дээс)
|
- гэрийн туургаар
босгон барих тор мод (хана)
|
118.
|
Хаасан хаалга
|
Эгч дүү хоёр
Эгэм чацуухан
|
- төрөл ургийн
доторхи нас илүү буюу үе салаа зэргээр ахлах эмэгтэйчүүд (эгч)
- насаар бага,
залуу (дүү)
|
- хашаа хороо,
гэр байшинд орох гарах үүдний хаалттай байдал (хаасан хаалга)
|
119.
|
Хаалганы оньс
|
Эрхийн чинээ бор банди
Эд хөрөнгөө сахина
|
- эдэлж
хэрэглэж болох юм эдлэл (эд)
- хүний хийгээд
улс нийгэмд хамаарагдах өмч, үнэ бүхий зүйлийн нийт нэр (хөрөнгө)
|
- хаалгыг түгжих
бэхлэх оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
|
120.
|
Ширмэл үүд
|
Дэлүү дэлүү дэлбэнцэг
Дэмий
хүний дэлбэнцэг
Халиу
халиу халбанцаг
Хавийн хүний халбанцаг
|
- дэлбэгэр юмны
дэлбэг дэлбэг хөдлөх (дэлбэнцэг)
- халбагар юмны
байн байн хөдлөх (халбанцаг)
|
-эсгийгээр ширж хийсэн
хаалга (ширмэл үүд)
|
121.
|
Хаалга нээгдэх, хаагдах
|
Хааны тэнд
Хангис гэнэ
Хатны энд
Жингэс гэнэ
|
- хангир жингэр
хийх (хангис)
- нарийн шингэн
дуутай юмны удаан дуугарах (жингэс)
|
- орох, гарах
үүдийг онгойлгох, цалайлгах, хаалттай битүү юмыг задгай онгорхой болгох (хаалга нээгдэх)
- орох, гарах
үүдийг хаах (хаалга хаагдах)
|
No comments:
Post a Comment