№
|
Оньсогын хариу
|
Оньсогод төсөөт зэргэдээр илэрсэн хоршоо үг
|
Зэргэдийн үгийн сангийн утга
|
Хариултын үгийн сангийн утга
|
1.
|
Тэнгэр, газар
|
Иргийн гүзээ үсгүй
Сэрхийн гүзээ үсгүй
|
-нас гүйцсэн эр хонь (ирэг)
-нас гүйцсэн эр ямаа (сэрх)
|
-газрын дээд хязгаарт байх агаар мандал (тэнгэр)
-шороо, хөрс, дэлхий (газар)
|
2.
|
Үүлтэй тэнгэр
|
Их хөх ишгэнд
Ирвэс барсын арьс
тохоотой
|
-барстай адилхан бөгөөд бие бага, дүгрэг биетэй, хөхөн тэжээлт араатан (ирвэс)
-муурын адил бэдэртсэн эрээн арьстай, сүүн тэжээлт том араатан (барс)
|
-хуран цугласан усны ууртай агаар мандал (үүлтэй тэнгэр)
|
3.
|
Нар, сар
|
Алтан толь нь халуун
Мөнгөн толь нь хүйтэн
|
-шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл (алт)
-цагаавтар өнгөтэй, өнгөлөг үгэт төмөрлөг (мөнгө)
|
- гарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс (сар)
-дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
|
4.
|
Нар, сар
|
Гуулин шарыг харж болохгүй
Гуриа цагааныг барьж болохгүй
|
-зэс хольж хийсэн хиймэл төмөрлөг, өнгө шар, цагаан хоёр зүйл бий (гууль)
-амьтны идэш хоолгүй болон өлбөрөхөд хүрэх гэсэн утгатай ч энэ тохиолдолд
дорой байдлыг илэрхийлсэн (гуриа)
|
- дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
- нарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс (сар)
|
5.
|
Сарны тусгал
|
Мөсөн дээр
Мөнгөн хундага
|
-хөлдсөн ус (мөс)
-цагаавтар өнгөтэй үнэт төмөрлөг (мөнгө)
|
тусгах үйлийн нэр, сарны туяа
(сарны тусгал)
|
6.
|
Од, тэнгэр
|
Хэлхэшгүй шүр
Эвхэшгүй торго
|
-нүх бүхий юманд дээс утас сүвлэн холбох, торгох аргагүй (хэлхэшгүй)
-юмыг цомхон, авсаар болгон хумхих, нугалах аргагүй (эвхэшгүй)
|
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
-зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
|
7.
|
Од, цас
|
Эцгийн мөнгийг тоолж барж ядав
Эхийн эсгийг эвхэж барж ядав
|
-биеийг үүсгэсэн
эрэгтэй хүн, аав (эцэг)
-өөрийн биеийг
төрүүлсэн ээж хүн (эх)
|
- огторгуйд цэг
мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт
хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг
мөсөн ширхэг (цас)
|
8.
|
Жил, сар
|
Алтан мөнгөн
цуурга
Арван хоёр түлхүүртэй
|
-шар өнгөтэй
төмөрлөг эрдэнийн зүйл (алт)
-цагаавтар
өнгөтэй, өнгөлөг үгэт төмөрлөг (мөнгө)
|
- хавар, зун,
намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жил)
- гучин өдрийн хугацаа (сар)
|
9.
|
Шөнө, өдөр
|
Хамба лам
Хар торгон дээлтэй
Шамба лам
Шар торгон дээлтэй
|
- шашны ёсны сүм
хийдийн хэргийг тэргүүлэн удирдах хүний тушаалын нэр (хамба лам)
|
|
10.
|
Шөнө, сар, нар
|
Хар авдар
Мөнгөн цоожтой
Алтан түлхүүртэй
|
-шар өнгөтэй
төмөрлөг эрдэнийн зүйл (алт)
-цагаавтар
өнгөтэй, өнгөлөг үгэт төмөрлөг (мөнгө)
-орон байшин, сав
суулганы үүд, хаалга, ам амсрыг бэхлэн торгож оньслох хэрэгсэл (цоож)
-цоож, оньс
зэргийн вмыг нээх зүйл (түлхүүр)
|
- гучин өдрийн
хугацаа (сар)
- дэлхий ба бусад
гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
|
11.
|
Сүүдэр
|
Будавч хар
Булавч хар
|
-будаг түрхэх (будавч)
-далдлах, үүрмэг
зүйлийг юман дээрээс асган битүүлж дарах (булавч)
|
|
12.
|
Үүл, бороо
|
Лууны нулимсыг
Тогтоож болохгүй
Лусын шээсийг
Хэмжиж болохгүй
|
-нүдний дэргэд
орших булчирхайгаас гарах тунгалаг шингэн зүйл (нулимс)
-бөөрөөр дамжин
боловсорч гарах, бие махбодод хортой шингэн зүйл (шээс)
|
-амьтны нүдэнд
бүрхэн тогтсон цэгээн зүйл (үүл)
|
13.
|
Тэнгэр дуугарч, аянга буух
|
Баруун дээр
Барс дуугарч
Баян хошуунд
Нохой хуцан
Төвдийн газар
Түймэр гарах
|
-амьтан муурын
адил бидэртсэн эрээн арьстай, сүүн тэжээлт том араатан (барс)
-хөхөөр тэжээгч
араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан (нохой)
|
-цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
- цахилгаан
ниргэх, огторгуйн цахилгаанд дайрагдах (аянга буух)
|
14.
|
Тэнгэр дуугарч, бороо орох
|
Бурхан хааны
Буурал азрага
янцгаахад
Дархан хааны
Далан байдас
шээс алдана
|
-шашны ёсны итгэл
болсон элдэв дүрс хөргийн зүйл (бурхан)
-гурван наснаас
дээш, агтлаагүй эр адуу (азрага)
-урьдын цагт алба
татвар зэргийг үзэхгүй эрх олсон хүн, цол хэргэм (дархан)
-сувай гүү,
шүдлэн хязаалан насны гүү, дөрвөн настай (байдас)
|
- цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
|
15.
|
Шүүдэр, хяруу унах
|
Үүлгүй байтал бороо
орох
Өвөл биш байтал цас
орох
|
-агаарын
тунадасын нэг зүйл, усан дуслууд (бороо)
-жихүүн цагт
агаарт усан талстууд бий болж ширхгүүдээр буух агаарын тунадас (цас)
|
-агаараас бууж
ирдэг маш жижиг усан дуслууд буух (шүүдэр)
-газарт бууж
тогтсон шүүдрийн хүйтэнд царцсан цан (хяруу унах)
|
16.
|
Цас
|
Харахад хөвөн
шиг
Барихад ус
шиг
|
-ургамлын унгарил
(хөвөн)
-гол, нуур,
тэнгис зэрэг усан гадаргуу (ус)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт
хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг
мөсөн ширхэг (цас)
|
17.
|
Мөс
|
Улаан галд ноцдоггүй
Усан голд живдэггүй
|
-асаж, шатдаггүй (ноцдоггүй)
-уснаас доош далд
ордоггүй (живдэггүй)
|
-ус овойж
нуруутан хөлдөх (мөс)
|
18.
|
Модны гол
|
Нарийн болоод
Нарны
бараа үздэггүй
Урт болоод
Усны бараа
үздэггүй
|
-бүдүүнтэй эсрэг
утга (нарийн)
-ахар, богино
гэсний эсрэг утга (урт)
|
|
19.
|
Хамхуул
|
Хажууд хажууд жуухайлгана
Хавар намар жуухайлгана
Нэмэн нэмэн жуухайлгана
Нэвсгэр
ухаа дээгүүр жуухайлгана
Улам улам жуухайлгана
Учир
мэдэхгүй жуухайлгана
|
- нэгэн этгээд,
нэгэн тал жигүүр; биеийн нэгэн хажуу; хажуу тийшээ болох (хажуу)
- юмны дээрээс
басхүү тавьж их буюу олон болгох (нэмэх)
-илүү бат болгох (улам)
- сарны зурхайн
ёсны нэг, хоёр, гуравдугаар гурван сар; нарны зурхайн хоёрдугаар сарын
дундчаас тавдугаар сарын дунд хүртлэх үе, өвлийн дараа ирэх улирал (хавар)
- зуны дараах
улирал 7, 8, 9-р гурван сар (намар)
- гүйх, хурдлах (жуухайлгах)
|
-ургамал талд ургах
бөгөөд хатахдаа үндэснээсээ салан, бөөрөнхий бут болж салхинд хол газар
бөмбөрөн хийсэх өвс (хамхуул)
|
20.
|
Зэрлэг сонгино
|
Улаан тахиа
Ногоон сүүлтэй
|
- цусны өнгө
мэт өнгө (улаан)
- гандаагүй
ногоо, навчин буюу оюугийн мэт өнгөтэй (ногоон)
|
-хээр хөдөө ургадаг
аагархаг ургамал (зэрлэг сонгино)
|
21.
|
Мангир
|
Хөх ишиг
Цагаан хөлтэй
|
- номин чулууны
адил өнгө, үндсэн өнгүүдийн нэг (хөх)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (цагаан)
|
-ургамал хээр
ургадаг, сонгинын төрлийн нэгэн зүйл ургамал, амт ааг сармистай төстэй, иш нь
анх ургахдаа хавтгайлаг байгаад хожим цоорлоно (мангир)
|
22.
|
Мойл
|
Харахад хархан
Хазахад ногоохон
|
-нүдээр үзэх (харах)
-шүдээр зуух (үзэх)
|
-монсны
жимсгэнэ (мойл)
|
23.
|
Голио
|
Эрхийн чинээ биетэй
Эр хонгор дуутай
|
-эм гэдгийн
эсрэг утга (эр)
-цагаан, сайхан санаатай,
муу бодол үл агуулах, харгүй (хонгор)
|
-царцааны төрлийн
шавьж; ургамлын навч идэж хооллоно, хөдөө аж ахуйн ургамалд хортой (голио)
|
24.
|
Төөлүүр
|
Сүүлэн дээрээ цагаахан
Сүүжин дээрээ ногоохон
|
-аливаа юмны
хойт, шалт, бөгс, төгсгөл, шувтрага (сүүл)
-хүн амьтны гуяны
дунд чөмөгни дээд этгээдэд ууцтай холболдон байдаг нүхтэй яс (сүүж)
|
- төөч хорхой (төөлүүр)
|
25.
|
Хувалз
|
Гүйв
Гүзээгүй цулцай
Явав
Ясгүй цулцай
|
-хэвэгч амьтны
идсэн юмыг агуулдаг савгүй (гүзээгүй)
-хүн амьтны махны
дотоод дахь хатуу зүйл байхгүй (ясгүй)
|
- үр олсон эм
хачиг (хувалз)
|
26.
|
Могой
|
Яваад яваад мөргүй
Өсөөд өсөөд ясгүй
|
-юмны ором,
замгүй (мөргүй)
-хүн амьтны махны
дотоод дахь хатуу зүйл байхгүй (ясгүй)
|
- бие нарийн урт,
хөлгүй, хайрстай, ихэнх могойн шүдэнд хор бий, урт хорхой ч гэнэ (могой)
|
27.
|
Мэлхий ваагачих
|
Ууваа ууваа гэсээр байж
Үүр цайлгана
|
-шингэн юмыг
балгаж залгих (уух)
|
- ихэвчлэн
гурвалжиндуу хэлбэрийн толгойтой, богино биетэй, хойд 2 хөл нь урт, сүүлгүй
хоёр нутагтан амьтаны -дуу гаргах (мэлхий ваагачих)
|
28.
|
Загас
|
Газар дээгүүр гишгээгүй
Гахай нохой үзээгүй
Цагаан
мөнгөн хуягтай
Цариун
дөрвөн сэлүүртэй
Явахын
ихээр явна
Хаахын хол
хүрнэ
|
-том биетэй,
богинохон хөлтэй, ац туурайт, сүүн тэжээлтэн амьтан; зэрлэг тэжээвэр хоёр
зүйл байдаг (гахай)
-хөхөөр тэжээгч
араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан (нохой)
|
- мөгөөрсөн араг
ястай, шувтан хэлбэрийн биетэй (загас)
|
29.
|
Загас
|
Гулс гулс явдалтай
Гучин гурван нуруутай
|
-алив амьтан
юмсын хөдөлгөөн, хөдлөл (явдалтай)
-хүн ба зарим
адгуус амьтанд ар голын дагуу байх бөгөөд дотор нь нугас орших хэсэг яс,
залгасан мөгөөрсөөр бүтсэн зүйл (нуруутай)
|
- загалмайгаар
амьсгалдаг, хүйтэн цустай, хайрсан арьстай, усанд оршдог, сээр нуруутай
амьтны ерөнхий нэр (загас)
|
30.
|
Туулай
|
Туул туул тонгой баатар
Туулын
эхэн онгой баатар
Хоёр чих
нь дэлдэн баатар
|
-хүний нуруу
бөхийж бөгс хойш болох (тонгой)
-нээгдэх,
онгорхой болох (онгой)
|
- амьтан
мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг,
төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтан (туулай)
|
31.
|
Хэрэм
|
Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин
|
-нэг төрлийн
туулай (молтогчин)
-нэгээс нөгөөд
харайх, дэгдэх амьтан (дүүлэгчин)
|
- амьтан ойн
мэрэгчдийн төрөл, жижиг амьтан, сүүл урт бөгөөд сахлаг үстэй, чих урт, өнгө
улаан бор, хар болж хувирна, шилмүүст ой модонд оршино, самар ба шогшгойг
иднэ, арьс үнэтэй (хэрэм)
|
32.
|
Буга, зүр
|
Найгал найгал
явдалтай
Найман
салаа гөхөлтэй
Зүүдэн
зүүдэн явдалтай
Зүүн
хойноо хөхөлтэй
|
-хүн ба малын
толгойд хэсэглэн үлдээсэн үс (гөхөл)
-хүүхэд
багачуудын нялхын үсийг авахдаа үлдээсэн хэсэг үс (хөхөл)
|
- салаа
туурайт,өвсөн тэжээлт нэгэн зүйлийн хэвэгч амьтан, эвэр нь олон салаатай,нас
бие гүйцсэн эр бугын эвэр нь 12 болон түүнээс дээш салаалсан байдаг (буга)
-эм бор гөрөөс (зүр)
|
33.
|
Үнэг
|
Лав лав явдалтай
Лам шар дээлтэй
Суг суг
явдалтай
Сухай шар дээлтэй
|
-шашин санваар
сахисан хүн (лам)
-говь, заримдаг
цөл газрын элс марзлаг хөрстэй газар бут бутаар ургадаг хатуу мод (сухай)
|
|
34.
|
Үнэг
|
Нам нам гүйдэлтэй
Навчин шар дээлтэй
|
-гүйх үйлийн
нэр (гүйдэлтэй)
-гадуур өмсөх
энгэр зах бүхий урт хувцас (дээлтэй)
|
|
35.
|
Үнэг, чоно
|
Сайхан хүүхэн сам
шүүргүй
Сайн эр саадаг нумгүй
|
-үс самнах
хэрэгсэл (сам)
-үс ноос зэргийг
самнах сэмлэх шүд бүхий хэрэгсэл (шүүр)
-нумны сумыг дүрж
зүүх ширэн сав (саадаг)
-хөвчийг татаж
сум харвах зэвсэг (нум)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
36.
|
Үнэг
|
Хамар дээгүүр хайванхан
Хамар ам
нь жийвэнхэн
Гүвээн дээгүүр гүйвэнхэн
Хүзүү сээр
нь жайванхан
|
-гүдгэр, хөтөл (хамар)
-уртлаг гүвтэр
газар, зарим нутагт намхан нурууг гэж хэлдэг (гүвээ)
|
|
37.
|
Чоно улилдах
|
Тав таваар дуу
Таван мэлхийн дуу
Нутаг
нутгаар дуу
Нугасан хоолойгоор дуу
|
-хойт хоёр хөл нь
дэвхрэн хөдлөхөд зохицсон урт бөгөөд сүүлгүй, газар усны хоёр нутагт амьтан (мэлхий)
-өргөн хушуутай,
богино хүзүүтэй, богино бөгөөд сарвагар сарвуу бүхий хөлтэй, усанд хөвдөг
шувуу (нугас)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан зэрэг зарим амьтны урт уданаар гэншиж гингэнэн
дуугарах (чоно улилдах)
|
38.
|
Өндөг
|
Торхон дотор
Тос ус хоёр
|
-амьтан,
ургамал, чулуулагт байх усанд үл уусах нүнжигт бодис (тос)
-устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл (ус)
|
-шувууны мөн тийм
эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл (өндөг)
|
39.
|
Өндөг
|
Торхон дотор
Хагас нь ус
Хагас нь тос
|
- амьтан,
ургамал, чулуулагт байх усанд үл уусах нүнжигт бодис (ус)
-устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл (тос)
|
- шувууны мөн
тийм эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл (өндөг)
|
40.
|
Турлиах
|
Хаа хаа дуутай
Хар сайран гуталтай
|
- сонсох эрхтэнд
сэрэгдэх авиан чимээ (дуутай)
- хөлд оймсны
гадуур өмсөх түрийтэй хувцас (гуталтай)
|
- хэрээний
төрлийн хар саарал буюу хар өнгөтэй, юм бүхэн идэх шувуу (турлиах)
|
41.
|
Хэрээ
|
Паг паг дуутай
Пагдан хар дээлтэй
|
- хар, харанхуйн
үлэмжийг үзүүлэх үг (пагдан)
- цагааны эсрэг,
хөө, нүүрсний өнгө (хар)
|
- нэг зүйл махчин
шувуу урт нь 64—66 сантиметр, хүйтэн сэрүүн газар түгээмэл байдаг, ямагт
хошоочноор явна, хавар эрт модны оройд өндөглөнө (хэрээ)
|
42.
|
Шар шувуу
|
Хүд хүд дуутай
Хүрэн
торгон дээлтэй
Шид мэргэн
цолтой
Шижир алтан нүдтэй
|
- хамгийн эрхэм
цэвэр сайн зүйл (шижир)
- хувилахуйн
ухааны нэгэн язгуур махбод; шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл (алтан)
|
- жигүүр богино,
өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино, шөнө янаг
нэгэн зүйл махчин шувуу (шар шувуу)
|
43.
|
Дүүжин өлгийтэй хүүхэд
|
Бөвөр бөвөр дуутай
Бөгтөр модон хоногтой
|
- сонсох
эрхтэнд сэрэгдэх авиан чимээ (дуутай)
- өдөр шөнийн
хорин дөрвөн
цаг, нэг өдөр нэг шөнө нийлж хорин дөрвөн цаг болох хугацаа (хоног)
|
- нялх хүүхдийг
өлгийдөх, боодоллох
дүүжин хэрэгсэл (дүүжин өлгийтэй хүүхэд)
|
44.
|
Хүүхэд
|
Авдрын өмнө
Алаг цэцэг
Орны өмнө
Бадам
цэцэг
|
- хайрцагнаас
том, дөрвөлжин хэлбэртэй, дээрээ буюу урдаа нээлхий хавхагтай, эд юм агуулах,
гэрийн хогшил сав (авдар)
- хэвтэж
унтахад зориулсан хогшил (ор)
|
- бага насны
хөвгүүд; охид; нялх хүүхэд; хөхүүл хүүхэд; эрэгтэй хүүхэд; эмэгтэй хүүхэд (хүүхэд)
|
45.
|
Хүний ухаан
|
Улаан уутыг
Уудлаад уудлаад барахгүй
|
- шингэн
зүйлийг нэг савнаас нөгөө сав руу утган авч хийх (уудлах)
|
-оюун бодлого, мэдрэл (хүний ухаан)
|
46.
|
Ном, бичиг
|
Хур хурын таавар
Худалч хүний хэлж
чаддаггүй таавар
Жир жирийн
таавар
Жирийн хүний таадаггүй таавар
|
- худал хэлдэг
хүн (худалч)
-энгийн, эгэл
даруу (жирийн)
|
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
-албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
|
47.
|
Бичгийн машин
|
Арван нөхдөөр туслуулж
Албаны хэргийг бүтээдэг
Час час
дуутай
Чамаас
илүү хар
|
- улсын буюу
албан газрын ажил, үйл (албан)
- албан амины
ажил, үйл явдлын чиглэлт (хэрэг)
|
- нэг янзын
хүчийг нөгөөд хувилган ямар нэгэн хэрэгтэй ажлыг бүтээх механизм (бичгийн машин)
|
48.
|
Бийр, янтай, цаас
|
Хандгай бугын ус
Хан
өндрийн мод
Дэвлэнгийн
ус
Бэвлэнгийн
цас
|
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл (ус)
- хатуу иштэй
олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно (мод)
- жихүүн
цагт агаарт усан талстууд бий болж цав цайм унгарил ширхгүүдээр буух агаарын
тундас, мөнхүү тундас, бууж газрын гадрагыг бүрхсэний нь (цас)
|
- үс хялгасыг
багцлах ишинд суулгаж бичиг бичих, зураг зурахад зориулсан хэрэглэл (бийр)
- бэх будаг
зуурах сав (янтай)
- бичиг бичих,
хэвлэх, зурах болон хулдах зэрэг зүйлд хэрэглэх зорилгоор тусгайлан хийсэн
эдлэл (цаас)
|
49.
|
Янтай, бийр
|
Чин чин чулуухай
Чингис
хааны билүүхэй
Аг дээлийн
товч
Алтан бүсийн горхи
|
- шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- гадуур
хувцасны бэлхүүс, бүсэлхийгээр ороож, бэхлэх уях урт нэхмэлийн зүйл буюу сур (бүс)
|
- бэх будаг
зуурах сав (янтай)
- үс хялгасыг
багцлах ишинд суулгаж бичиг бичих, зураг зурахад зориулсан хэрэглэл (бийр)
|
50.
|
Нус нийх
|
Бөн бөн гүйгээд
ирнэ
Бөөрий нь тасдаад
хаячихна
|
- амьтны
түргэвчлэн харайн явах (гүйх)
- тасархай
болгох; дундуур нь салгах (тасдах)
|
- нусаа огоорон
гаргах (нус нийх)
|
51.
|
Нус нийх
|
Бөн бөн гүйгээд
ирэхээр
Бөөрөн дээр нь цохиод
унагаа
|
- амьтны
түргэвчлэн харайн явах (гүйх)
-жанчих, дэлдэх (цохих)
|
- нусаа огоорон
гаргах (нус нийх)
|
52.
|
Гарт өргөс орох
|
Үү, чонжоохой
Ёо, чонжоохой!
|
-уулга алдсан
аялга үг (үү)
-өвдөхөд
тэсэхгүй зовуурилан дуугарах аялга (ёо)
|
- гар хөл буюу
биед … мод, ургамлын өчүүхэн хэсэг орох (гарт өргөс орох)
|
53.
|
Данхтай цай зайлах
|
Шар даага
Шарван шарван булгина
|
-тэрэг чарга
мэтийн юмны халтиргаа гулгариатай газар халтирах гулгарих (шарвах)
|
- зарим
ургамлын хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундааг
саванд сэгсэрхийлэн сажин хөдөлгөх (данхтай цай зайлах)
|
54.
|
Бууз жигнэх, таваглах
|
Хусан дуган дотор
Хув лам
нар
Хурлаа
хурж байтал
Хуй- хуй орж ирээд
Тал тал тийш тараачихна
|
-ямагт эргэн
мушгирч хоролзон нөөлгөлөх салхи (хуй хуй)
-этгээд, зүг (тал тал)
|
-буузыг халуун уур
буюу гал мэт халааж болгох (бууз жигнэх)
-тавагт агуулах (таваглах)
|
55.
|
Хоол буцлах
|
Буурал морь бусган бусган хатирна
Булт олон өнгийн өнгийн харна
|
-нийтээр,
цугаар, цөм, бүгд (булт)
-нийт ард олон (олон)
|
-шингэн
юманд юм чанах,
болгох (хоол буцлах)
|
56.
|
Чөмөг таших
|
Хув цагаан ямааг
Зодож зодож ишиглүүлнэ
|
-хүн амьтны
чихгүйг буюу асар бага чихтэйгий нь (хув)
-юмны цас мэт
өнгө, цэгээн (цагаан)
|
-чөмөгний ясыг
хагалж доторхи чөмгийг авах (чөмөг таших)
|
57.
|
Буудай буцалгах
|
Бошигтын азарга
Бусган бусган буцална
Бошигтынхон
бултаараа
Өндөлзөн өндөлзөн харав
|
-давхийн хажуу
тийш бултах (бусгах)
-байн байн
өндөс өндөс хийх (өндөлзөх)
|
-цагаан гурил
хийдэг тариа; буудайн гурил; улаан буудайг болгох (буудай буцалгах)
|
58.
|
Тариа хуурах
|
Мянган хонь мядар
мядар
Миний хар хуц
бандар бандар
|
-гэрийн
тэжээвэр, сүүн тэжээлт хэвдэг адгуус, Монголын таван хушуу малын нэг, төрөлх
номхон, сүү ба мах нь сайн, үс буржгар зөөлөн, ноос нь арвин, эегий болоод
нэхмэл хийхэд маш зохимжтой; хонь мал (хонь)
-агтлаагүй эр
хонь (хуц)
|
-тарьж ургуулах
амуу будаа,
идээний зүйлийг халуунд хайрч болгох (тариа хуурах)
|
59.
|
Тогооны алчуур
|
Саг саг гүйгээд
ирнэ
Сахлаа хуйхлаад
буцна
|
-амьтны
түргэвчлэн харайн явах (гүйх)
-арьс мах
зүйлийн үс ноосыг түлж огцруулах (хуйхлах)
|
- тогоо арчих даавуун хэрэгсэл (тогооны алчуур)
|
60.
|
Товч товчлох
|
Ангас гэхэд
Бултас гэнэ
|
-ангагар юмны
байн байн хөдлөх (ангас)
-бултгар юмны
байн байн хөдлөх (бултас)
|
-товчийг шилбэ
буюу нүхэнд нь оруулан торчох (товч товчлох)
|
61.
|
Товч товчлох
|
Босон босон
Боож үхэв
|
-хэвтээ суугаа
хүн амьтан буюу юм дээш болон босох зогсох (босох)
-боомилох (боох)
|
-товчийг шилбэ
буюу нүхэнд нь оруулан торчох (товч товчлох)
|
62.
|
Ханын нүд
|
Тохой тохой дөлвөлжин
Тохойн чинээ дөлвөлжин
Бич бич
дөлвөлжин
Бичгийн чинээ дөлвөлжин
|
-уртын хэмжээ (тохой)
-албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
|
- дэлгэсэн
ханын дөрвөлжин нүхнүүд (хананы нүд)
|
No comments:
Post a Comment