Эрдэмтэн М.Базаррагчаа, Ж.Баянсан нар “Тухайн
нийлмэл ба энгийн өгүүлбэрийг үг, үе буюу гишүүдээр тэгшлэн зэрэгцүүлэхийг
зэргэд гэнэ”, эрдэмтэн М.Базаррагчаа “Тухайн
нийлмэл ба энгийн өгүүлбэрийг үг үе буюу гишүүдээр тэгшлэн зэрэгцүүлэхийг
зэргэд гэнэ”[1] гэж найруулгад
гүйцэтгэх үүргийн талаас нь тодорхойлоод дараах байдлаар зэргэдийн
талаар ерөнхий ангилал гаргасан байна.
[1] “Монгол
хэлний өгүүлбэр судлал”. Улаанбаатар., 2005
Дээрх ангилалд тулгуурлан
хорших нь ойролцоо, төсөөт, зүйчилсэн, эсрэг зэргэдийг бий болгодог хэмээн
гаргасан түүний ангилалд зэргэдээр бүтсэн хоршоо үгээр илэрсэн оньсого хэрхэн
илэрч буйг гаргасан бөгөөд эдгээр утгууд нь оньсогыг таахад ямар үүргийг хэрхэн
гүйцэтгэж буйг илрүүлэх, үүнийг тайлбарлахын тулд ойролцоо, эсрэг, төсөөт үг нь
ойролцоо, эсрэг, төсөөт, зүйчилсэн зэргэдээс ямар ялгаатайг дараах жишээгээр
тайлбарлах гэж оролдлоо.
Ойролцоо зэргэд
Ойролцоо утгат үгээр бүтэж, нэг үгийн утгыг
гүнзгийрүүлсэн утга бүхий нэгж үүсжээ.
Жишээ нь: Хонхор газар хонож өнждөг
Худаг
дотор үхэж үрэгддэг (хамхуул) гэх оньсогод хонож өнждөг - хоноглох, үхэж
үрэгддэг-үгүй болох гэсэн гэсэн утгуудыг гүнзгийрүүлж өгсөн байна.
Эсрэг зэргэд
Эсрэг утгат үгээр бүтэж, эсрэг
утгаар харшуулсан дүрслэл бүхий нэгж үүсч байна.
Жишээ нь: Өвөлдөө ургана
Зундаа
унана (бугын эвэр)
Төсөөт зэргэд
Төсөө утгат үгээр бүтэж, эрчимжсэн утгатай нэгж
үүсчээ. Жишээ нь:
Хэлхэшгүй шүр
Эвхэшгүй
торго (од, тэнгэр)
Зүйчилсэн зэргэд
Зүйчилсэн буюу үгийн утгын орноор төрөлжүүлж, төрөл утгат
үгээр бүтэж, ерөнхий төрлийн утга санааг илэрхийлсэн зэргэд үүсгэжээ. Жишээ
нь:
Арвай хээр азаргатай
Тарвай хээгч гүүтэй
Агар зандан сарваатай
Алтан цэцэг унагатай (нар, сар, газар, ургамал)
No comments:
Post a Comment