№
|
Оньсогын хариу
|
Оньсогод зүйчилсэн зэргэдээр илэрсэн хоршоо үг
|
Зэргэдийн үгийн сангийн утга
|
Хариултын үгийн сангийн утга
|
1.
|
Тэнгэр, од, долоон бурхан, мичид, марал, сар, нар,
үүрийн цолмон
|
Алтай, Хангайн ард гэнэ
Арван түмэн адуу гэнэ
Цойлсон долоо
гэнэ
Цугласан зургаа
гэнэ
Цуварсан гурав
гэнэ
Хар, цагааныг
ялгасан хоёр гэнэ
Хаягдаж хоцорсон нэг
гэнэ
|
-тооны нэр, зургаа дээр нэгийг нэмэх нь долоо
(тооны нэрс нь Тэнгэр, од, долоон бурхан, мичид, марал,
үүрийн цолмонг төлөөлж байна)
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (сар)
-цас мэт өнгө (нар)
|
-зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
-огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од, долоон бурхан, мичид, марал)
- гарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс (сар)
-дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
|
2.
|
Нар, сар, газар, ургамал
|
Арвай хээр азаргатай
Тарвай хээгч гүүтэй
Агар зандан сарваатай
Алтан цэцэг унагатай
|
-гурван наснаас дээш эр адуу (азарга)
- гурван наснаас дээш эм адуу (гүү)
-даага, хоёр настай адуу (сарваа)
-нэг настай адууны төл (унага)
|
- дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
- гарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс (сар)
-шороо, хөрс, дэлхий (газар)
-их төлөв хөдөлгөөнгүй бөгөөд газрын хөрс, агаарын амигүй бодисын тэжээл
авдаг бие-махбодийн ерөнхий нэр (ургамал)
|
3.
|
Жилийн дөрвөн улирал
|
Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар
|
-эцэг хүн (аав)
-эх хүн (ээж)
-бие гүйцсэн боловч эрд гараагүй охин (хүүхэн)
-эрэгтэй хүүхэд (хүү)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн
ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
4.
|
Жилийн дөрвөн улирал
|
Эцэг нь залхуу
Эх нь хатуу
Хүүхэн нь чанга
Хүү нь савсаг
|
-биеийг үүсгэсэн эрэгтэй хүн, аав (эцэг)
-өөрийн биеийг төрүүлсэн ээж хүн (эх)
-бие гүйцсэн боловч эрд гараагүй охин (хүүхэн)
-эрэгтэй хүүхэд (хүү)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
5.
|
Жил, сар, хоног
|
Алсаас ирсэн
Арвин даавууг
Алдалж үзэхэд арван
хоёр
Амлаж үзэхэд
Гурван зуун жар
|
-тоо зааж байгаа ч 12 сарыг төлөөлж байна (арван хоёр)
-тоо зааж байгаа ч жилд 365 хоног
байдгийг хэлжээ (гурван зуун жар)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жил)
- гучин өдрийн хугацаа (сар)
-хорин дөрвөн цагийн хугацаа (хоног)
|
6.
|
Жилийн дөрвөн улирал
|
Гунхсан гурван
хүүхэн
Гунихарсан гурван хар
хүү
Хэцүү гурван
цавганц
Хэдэр гурван
өвгөн
|
-тооны нэр, хоёр дээр нэгийг нэмсэн нь (гурван)
-үзэмжтэй ятай (гунхсан)
-өнгөрсөн үйл явдлыг нэхэн санах, гутах, гуних (гунихарсан)
-сүрхий, бэрх, хүнд (хэцүү)
-хүн, амьтны зан ааль догшин хэрцгий байх (хэдэр)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
7.
|
Жилийн дөрвөн улирал
|
Гүртэн хааны
Тарган хүү
Тарчиг хүү
Жаргалт хүү
Жаварт хүү
Энэ дөрвөн хүү
Гурав гурван
баатартай
Гуч гучин
цэрэгтэй
Цэрэг бүхэн
Арван хоёр цагаан
Арван хоёр хар
мэстэй
|
-идэш тэжээл сайн учраас өөхөлж бүдүүрсэн (тарган)
-хүн, малын идэш, ууш ховор (тарчиг)
-сэтгэл ханамжтай, зовлон шаналалгүй, амар амгалан (жаргалт)
-жихүүн хүйтэн уур (жаварт)
-ухагдахуун илэрхийлсэн тооны нэрс (гурав,
гуч, арван хоёр)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
8.
|
Жилийн дөрвөн улирал
|
Идэм гурван даваа
Баян гурван овоо
Мөст гурван хөндий
Цэцэгт гурван
тал
|
-уулыг давах замтай газар (даваа)
-уул даваан дээр овоолж босгосон чулуу (овоо)
-хоёр голын хоорондох тэгш тавиу газар (хөндий)
-уул даваагүй уудам цэлгэр газар (тал)
-тооны нэр, улирлыг илэрхийлсэн (гурван)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
9.
|
Жилийн дөрвөн улирал
|
Нарт гурван
хөндий
Навчит гурван
хөндий
Жаргалант гурван
хөндий
Жаварт гурван
хөндий
|
- тооны нэр, улирлыг илэрхийлсэн (гурвын
тоо болон гурван сарын хугацааг илэрхийлсэн)
- хоёр голын хоорондох тэгш тавиу газар (хөндий)
|
- хавар, зун, намар, өвөл буюу жилийн дөрвөн цагийн ерөнхий нэр (жилийн дөрвөн улирал)
|
10.
|
Тэнгэр дуугарч, аянга ниргэх
|
Ам үгүй байтлаа
Аймаар чанга дуутай
Сүртэй дуугаар хүрхэрч
Сүүлэн биеэрээ шарвана
|
-хүн, амьтны
уруулын завсар дахь сүв, багалзуур хүртэлх хөндий (ам)
-альваа юмны
хойт, адаг, бөгс, төгсгөл, шувтрага (сүүл)
|
-цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
-цахилгаан
ниргэх (аянга ниргэх)
|
11.
|
Бороо орж, тэнгэр дуугарах
|
Хар морины
хөлс их
Хасаг тэрэгний
дуу их
|
-засч агталсан
адуу, адгуус (морь)
-суух ачихад
зориулсан арал, дугуйтай, морь үхэр тэмээ зэрэгт хөллөх хэрэгсэл (тэрэг)
-бага гэдэгтэй
эсрэгцэлдсэн утга, хэмжээгээр үлэмж, олон (их)
|
- цахилгаан
тэсрэлтийн дуу гарах (тэнгэр дуугарах)
|
12.
|
Мөндөр
|
Тов тов тошлой
Товруу мөнгөн тошлой
Толгой дээрээс уналаа
|
-тог тог хийх
чимээ (тов тов)
-исгэлэн
жимсгэнэтэй ургамал (тошлой)
|
-жижигхэн
бөөрөнхий мөсөөр орох хур (мөндөр)
|
13.
|
Салхи
|
Амгүй мөртөө уудаг
Амьгүй мөртөө дуугардаг
Хөлгүй мөртөө гүйдэг
Хөр хунгар
хайлуулдаг
Барихад
баригддаггүй
Барилдахад
дийлдэггүй
|
-хүн, амьтны
уруулын завсар дахь сүв, багалзуур хүртэлх хөндий (амгүй)
-хүн, амьтны бие
цогцсын мөхөл, амь тасрах (амьгүй)
-хөл байхгүй,
суурьгүй (хөлгүй)
|
- агаарын
урсгал (салхи)
|
14.
|
Салхи
|
Гар хөлгүй боловч
Галдангаас хурдан
|
-хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг, газар гишгэх мөч байхгүй (гар хөлгүй)
|
- агаарын
урсгал (салхи)
|
15.
|
Салхи
|
Гаргүй байж үүд татна
Хөлгүй байж айлд орно
|
-хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг байхгүй (гаргүй)
- газар гишгэх
мөч байхгүй (хөлгүй)
|
- агаарын
урсгал (салхи)
|
16.
|
Зэрэглээ
|
Бөн бөн туулай
Бөггүй туулай
|
-бөндийж харагдах
(бөн бөн)
-амьтан мэрэгчийн
нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг төрөл олон
амьтан (туулай)
|
- гэрлийн
хугарлаас үүссэн хоосон үзэгдэл (зэрэглээ)
|
17.
|
Цуурай
|
Хадах хадаахан
Харагдахгүй
хадаахан
Хэлгүй хадаахан
Хэлдэг хадаахан
Ханиахад
ханиадаг
Хараахад
хараадаг
Бэрх хадаахан
Биегүй хадаахан
|
-цуурай гаргах (хадаахан)
|
-дуу хадаахад
давтан гарах чимээ (цуурай)
|
18.
|
Урсгал ус
|
Шур шур гүйдэлтэй
Шулуун хөх морь
|
-шар хийсэн чимээ
байн байн гарах
(шур шур)
|
- газрын
гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах гүехэн ус (урсгал ус)
|
19.
|
Хамхуул
|
Гарах нь газраас
Дэгдэх нь тэнгэрээс
Хонох нь хонхороос
Өтлөх нь жалганаас
|
- юмны буй болох,
үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
- ямар нэг
үзэгдэл, үйл явдлын гэнэт үүсэх (дэгдэх)
- шороо, хөрс,
дэлхий (газар)
- зах хязгааргүй
үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
- хотгор, гүнзгий
тийшээ болсон, юман дээрх хотгор (хонхор)
- байгалиас
тогтсон суваг гуу (жалга)
|
-ургамал талд
ургах бөгөөд хатахдаа үндэснээсээ салан, бөөрөнхий бут болж салхинд хол газар
бөмбөрөн хийсэх өвс (хамхуул)
|
20.
|
Цагаан төмс
|
Дээрээ улаан
Дундаа бөндий
Доороо цацаг
|
- дор гэдгийн
эсрэг утга; дээд зүгт, дээд талд (дээрээ)
- юмны голд,
төвд, хооронд (дундаа)
- дээр гэдгийн
эсрэг утга, нам (доороо)
|
-газрын хөрсөн
дор ургадаг болцуу буюу олон наст урнамал (цагаан төмс)
|
21.
|
Цагаан төмс
|
Дээрээ ногоон
Дундаа бүдүүн
Доороо нарийн
|
- дор гэдгийн
эсрэг утга; дээд зүгт, дээд талд (дээрээ)
- юмны голд,
төвд, хооронд (дундаа)
- дээр гэдгийн
эсрэг утга, нам (доороо)
|
-газрын хөрсөн
дор ургадаг болцуу буюу олон наст урнамал (цагаан төмс)
|
22.
|
Цагаан төмс
|
Шүрэн тооно
Оюу багана
Дун гэр
|
- далай доторхи
хад асганд байдаг үл хөдлөх амьтан (шүр)
- хөх буюу ногоон
өнгийн эрдэнийн чулуу, гоёлд хэрэглэнэ (оюу)
- зарим нуруугүй
амьтны бие хамгаалах хатуу бүрхүүл гэр (дун)
- монгол гэрийн
унь тогтоож байдаг, цамхагтай дугуй цагариг; таван ханатай (тооно)
- юмыг тулах
тулгуурдах хэрэглэл (багана)
- хүний оршин
суух орон, сууц (гэр)
|
-газрын хөрсөн
дор ургадаг болцуу буюу олон наст ургамал (цагаан төмс)
|
23.
|
Зэрлэг сонгино
|
Хөл нь сахлаасаа
олон
Сахал нь биенээсээ
урт
|
- амьтны газар
гишгэх мөчийн нэр (хөл)
- эр хүний уруул,
эрүү, шанаанд ургах үс (сахал)
- хүн амьтны цогц
эрхтэн, махбод (бие)
|
-хээр хөдөө
ургадаг аагархаг ургамал (зэрлэг сонгино)
|
24.
|
Монос
|
Хаврын хүйтэнд
Цагаан
майхантай
Зуны халуунд
Ногоон
майхантай
Намрын дулаанд
Хар
майхантай
|
-сарны зурхайн
ёсны нэг, хоёр, гуравдугаар гурван сар; нарны зурхайн хоёрдугаар сарын
дундчаас тавдугаар сарын дунд хүртлэх үе, өвлийн дараа ирэх улирал (хавар)
-жилийн дөрвөн
улирлын нэг, бэлгийн улирлын дөрөв, тав, зургадугаар сарууд буюу хавар намрын
хоорондох дулаан улирал (зун)
-зуны дараах
улирал 7, 8, 9-р гурван сар (намар)
|
-мойл ургадаг
анхилмал цагаан цэцэгтэй мод (монос)
|
25.
|
Хуш, самар
|
Нааг нааг сэхэлзүүр
Наян
найман бүлэгтэй
Бүлэг бүр бүлтэй
Бүл бүр хөвүүдтэй
|
- хэсэг, анги (бүлэг)
-гэр бүл, төрөл (бүл)
|
-өндөр сугдалсан
ихэмсэг сайхан бөгөөд мөнх ногоон нэгэн (хуш)
-өөх, тос, уураг,
цардуул зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ (самар)
|
26.
|
Хуш, самар
|
Найр наадамтай
Найман
түмэн салаатай
Салаа бүгд гишүүтэй
Гишүү бүгд үртэй
Үр бүгд өндөгтэй
Өндөг бүгд жимстэй
|
-салбарласан
юм, нэг юм гаран салсан нь (салаа)
-амьтан ургамлын
зэрэг нэгэн гол биеэс салбарласан мөчир салаа (гишүү)
-тариа ургамлын
идээ үр (үр)
-шувууны мөн тийм
эсээс бүрэлдсэн гадуураа хальстай зууван хэлбэртэй бөөрөнхий зүйл (өндөг)
-ургамлын идэж
болох амтлаг үрийн алим анар мэт томхон, зүйл маш олон (жимс)
|
-өндөр сугдалсан
ихэмсэг сайхан бөгөөд мөнх ногоон нэгэн (хуш)
-өөх, тос, уураг,
цардуул зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ (самар)
|
27.
|
Хуш, самар
|
Сагс сагс аавтай
Сангийн
далайд нутагтай
Эвэр
хонгор ээжтэй
Эвийн
цагаан хүүхэнтэй
|
-эцэг (аав)
-эх (ээж)
|
-өндөр сугдалсан
ихэмсэг сайхан бөгөөд мөнх ногоон нэгэн (хуш)
-өөх, тос, уураг,
цардуул зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ (самар)
|
28.
|
Самар
|
Даарна гэж
Дахтай төрсөн
Дайн болно
гэж
Хуягтай төрсөн
Дээл
бөөстөнө гэж
Цамцтай төрсөн
|
-хүйтний цагт
хувцасны дээрээс үсий нь гадагш нь харуулан өмсөх хувцас (дах)
-биеийг
хамгаалахаар өмсөх элдэв хувцас (хуяг)
- хүний бэлхүүсээс дээгүүр өмсөх хувцас (цамц)
|
-өөх, тос, уураг,
цардуул зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ (самар)
|
29.
|
Аалз, түүний шүлс
|
Тэнгэрээс утас уяатай
Утаснаас ухна уяатай
|
-ёнхор, хөвөн
зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь (утас)
-хөнгөлж засаагүй
эр ямаа (ухна)
|
- аалзны
тусгай бучирхайгаас гарах нарийн утас, мөн утсан тор (аалзны шүлс)
|
30.
|
Шумуул
|
Ган сайт хануураа
гартаа барьж
Гайтай
цусан тулмаа ардаа сойж
Гаслангийн
гунигт дуугаа янгинуулан гиншсээр
Галав
дэлхийн амьтны амар заяаг
үзүүлэхгүй
|
-судас хатгаж
цоолох, ханах хэрэгсэл (хануур)
-битүүгээр өвчиж
шувтлан авсан арьс (тулам)
-зовнилгүй,
тайван, энх түвшин (амар)
-хувьд оногдсон
зол, учрал, тохиол (заяа)
|
-нэг зүйл бяцхан
ялаа, хүн малыг хатгах нь хэцүү (шумуул)
|
31.
|
Балт зөгий
|
Баатар биш боловч жадтай
Багш биш
боловч номтой
Барс биш
боловч эрээнтэй
Баян биш
боловч эдтэй
|
-болдоор хийсэн
хурц үзүүртэй хатгах зэвсэг (жад)
-бичиг судар (ном)
-юмны өнгө зүс
жижиг алаг цоохры нь (эрээн)
-эдэлж хэрэглэж
болох юм эдлэл (эд)
|
-цэцгийн шүүсээр
бал боловсруулдаг нисдэг шавьж (балт зөгий)
|
32.
|
Зөгий, аалз, галт цох
|
Зүү байгаад утасгүй
Утас байгаад зүүгүй
Гэрэл байвч галгүй
|
-юм оёход
хэрэглэх утас сүвлэх сүвэгч бүхий нарийн төмөрлөг (зүү)
-ёнхор, хөвөн
зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь (утас)
-орчин ертөнцийг
нүдэнд сэрэгдүүлэх сацраг хүч (гэрэл)
-шатаж байгаа
бодисоос гарсан халуун, дөл (гал)
|
-цэцгийн шүүсийг
үүртээ цуглуулж боловсруулдаг амьтан (зөгий)
-амьтан үерхэг
найман хөлтэй, найман нүдтэй, шүлсээрээ өөш тор сүлжин хэрэх шавьж (аалз)
-хатуу хальстай,
жигүүр бүхий шавьж, биеийн урт нь 0,25 мм—15 см байдаг, төрөл зүйл маш олон,
бас хэлбэр байдал ч янз бүр (галт цох)
|
33.
|
Зараа
|
Хүзүүгүй буханд
Дугуйгүй тэрэг хөллөнө
Дугуйгүй тэргэнд
Үндэсгүй мод ачна
|
-хүн амьтны
толгой сээр хоёрын хооронд залгалдан орших хэсэг, түүний арьс шир (хүзүү)
-дугариг, дүгриг (дугуй)
-ургамлын шорооны
дотор байж тогтоцтой болгон, ус чийг ба тэжээлийг залгуулах хэсэг (үндэс)
|
- биеийн хэлбэр
дугуй, биеийн гадуур зүү мэт эвэрлэг үстэй жижигхэн амьтан (зараа)
|
34.
|
Мэлхий
|
Ам хэл нь хавтгай
цоохор
Алаг нүд
нь бөлтгөр цоохор
Дөрвөн хөл
нь майга цоохор
Төрсөн бие
нь хүйтэн цоохор
|
-өө товгоргүй
тэгшлэг талбар хэлбэртэй (хавтгай)
-овгор товгор,
овойж гарсан (бөлтгөр)
-амьтны хөл шилбэ
хэвийн биш байдалтай (майга)
-халуун гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга, юмны сэрүүн жихүүний нь (хүйтэн)
-морь малын чухам
зүсмээс гадна өнгийн дусал бийгий нь (цоохор)
|
- ихэвчлэн
гурвалжиндуу хэлбэрийн толгойтой, богино биетэй, хойд 2 хөл нь урт, сүүлгүй
хоёр нутагтан амьтан (мэлхий)
|
35.
|
Загас
|
Эрүүтэй байж өвчүүгүй
Сүүлтэй байж сүүжгүй
|
-хүн амьтны
толгойн, амнаас дооших хэсэг (эрүү)
-аливаа юмны
хойт, шалт, бөгс, төгсгөл, шувтрага (сүүл)
-амьтны цээжний
өвөр этгээдэд хавирганы бөгсний мөгөөрсөөр залгалдсан уртавтар хавтгай яс (өвчүү)
-хүн амьтны гуяны
дунд чөмөгни дээд этгээдэд ууцтай холболдон байдаг нүхтэй яс (сүүж)
|
- загалмайгаар
амьсгалдаг, хүйтэн цустай, хайрсан арьстай, усанд оршдог, сээр нуруутай
амьтны ерөнхий нэр (загас)
|
36.
|
Зээр
|
Ах нь айлгадаг хар
Дундах нь дугуйрдаг хар
Дүү нь дүүлдэг хар
|
-эцэг эхээс
төрсөн хүүхдийн эрэгтэй бөгөөд түрүүлж гарсан (ах)
-юмны голд, төвд,
хооронд (дундах)
-насаар дутуу, ах
биш (дүү)
|
- хос туурайтны
хэсэг, хивдэг гөрөөс, саруул тал газар сүрэглэн явна, төрөл зүйл олон, авлаж
мах арьсы нь ашиглана (зээр)
|
37.
|
Бар
|
Хүр хүр дуутай
Хүрэн
эрээн биетэй
Гал шар нүдтэй
Галзуу
хурц зантай
|
-сонсох эрхтэнд
сэрэгдэх авиан чимээ (дуутай)
-хүн амьтны цогц
эрхтэн, махбод (биетэй)
-харааны эрхтэн
ба хараа (нүдтэй)
-хүн амьтны
аашлах байдал төлөв (зантай)
|
- муурын адил
бидэртсэн эрээн арьстай, сүүн тэжээлт том араатан (бар)
|
38.
|
Тоншуул
|
Тон тон цохих
Толгой өвдөх
Тун хоосон
суух
Гэдэс өлсөх
|
-нүүр гавал
хоёроос бүтсэн, хүн амьтны биеийн эрхтэн (толгой)
-хүн амьтны
хэвэл (гэдэс)
|
- тогшуурга
шувуу (тоншуул)
|
39.
|
Ангир
|
Лам шинжтэй
Шавь хувцастай
|
-шашин санваар
сахисан хүн (лам)
-хуучирсан сүм хийдэд шавилан суугч лам нар (шавь)
|
- асар хүйтэн
биш, нэн халуун биш, задгай ус бүхий газар цаг цагаар сэлгэн нүүж нутаглах
шувуу; голдуу гал шар өнгөтэй, цагаан толгойтой бий; усанд умбах хөвөхдөө
чадамгай (ангир)
|
40.
|
Өвөөлж
|
Цагаан хаанаас цацагтай
Гэгээн
хаанаас гэзэгтэй
Эвэртэй
бар шиг цээжтэй
Эрээн тахь
шиг бөгстэй
Нарийн
гандан бүрээтэй
Навчин
дэвүүр хөлтэй
|
-юманд чимэг
болгож утсан ширхгээр хийсэн санжлага (цацаг)
-хүний толгойн
тайрч танаагүй буюу урт ургуулсан үс (гэзэг)
-хүн амьтны бэлхүүс
буюу харцага нуруунаас дээших хэсэг (цээж)
-хүн амьтны
биеийн бэлхүүснээс доошхи хэсэг (бөгс)
-үлээж дуугаргах
хөгжмийн зэвсэг (бүрээ)
-амьтны газар
гишгэх мөчийн нэр (хөл)
|
- хушуу урт, өнгө
алаг, толгойд өвөгтэй, бөө бөө гэж дуугардаг нэг зүйл шувуу (өвөөлж)
|
41.
|
Хүний нэр
|
Гарахад гаралцахгүй
Төрөхөд төрөлцөхгүй
Амьд явахад салахгүй
Үхэхэд үлдээд хоцорно
|
-юмны буй
болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
-бий болох, гарч
ирэх, үүсэх, эм амьтнаас үр гарах (төрөх)
-хүн амьтны
зорчих (явах)
-амьтны амь
тасрах, амигүй болох (үхэх)
|
- хүнийг анх
төрөхөд ногдуулан зүүлгэж дуудах үг, бас мал адгуусанд бий (хүний нэр)
|
42.
|
Хүний нялх, идэр, өтөл үе
|
Өсөхдөө дөрвөн
хөлтэй
Өссөн хойноо хоёр хөлтэй
Өтлөхдөө гурван хөлтэй
|
-дөрвийн тооны
нэр, гурав дээр нэгийг нэмсэн нь (дөрөв)
-нэг дээр нэгийг
нэмсэн тоо (хоёр)
-тооны нэр, хоёр
дээр нэгийг нэмсэн нь (гурав)
|
- нялх, шинэ; нялх нялзрай (хүний нялх үе)
- хүн амьтан буюу
мод ургамлын зэрэг амьд юмны нас хөгшрөөгүй идэр байгаа нь (хүний идэр үе)
- хөгшин (хүний өтөл үе)
|
43.
|
Хүн
|
Хоёр атгууртай
Хоёр алхууртай
Хоёр амилууртай
Хоёр чагнууртай
Хоёр харуултай
Нэг хазууртай
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (атгуур)
- амьтны газар
гишгэх мөч (алхуур)
- хүзүүний өвөр
хэсэг, юм залгих мөр, амьсгалын мөрийн зарим хэсэг багтана (амилуур)
- сонсох эрхтэн (чагнуур)
- харааны эрхтэн
ба хараа (харуул)
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (хазуур)
|
- багаж зэвсгийг
бүтээж түүнийгээ нийгмийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэглэж чаддаг, хэл,
сэтгэхүйг эзэмшин амьдрагч нар (хүн)
|
44.
|
Эхийн мээм
|
Рашаан ундардаг
бумба
Амьтныг ундалдаг
бумба
|
- булгийн усны
сэггүй үргэлжлэн гарах (ундрах)
-умдаалах (ундлах)
|
- амьтын үр
зулзагаа тэжээх сүүний булчирхай (эхийн мээм)
|
45.
|
Хүүхэд, эхийн мээм
|
Хон хон дуутай
Хоёр домбо хүнстэй
|
- сонсох эрхтэнд
сэрэгдэх авиан чимээтэй (дуутай)
- хүмүүсийн
хэрэглэх хоол ундны зэрэг зүйл (хүнстэй)
|
- бага насны
хөвгүүд; охид; нялх хүүхэд; хөхүүл хүүхэд; эрэгтэй хүүхэд; эмэгтэй хүүхэд (хүүхэд)
- амьтын үр
зулзагаа тэжээх сүүний булчирхай (эхийн мээм)
|
46.
|
Зүүдлэх
|
Ургаагүй бутны ёроолоос
Төрөөгүй
янзага босож давхихад
Нүдгүй хүн хараад
Хөлгүй хүн хөөгөөд
Гаргүй хүн барьж авна
|
- харааны
эрхтэн ба хараа байхгүй (нүдгүй)
- амьтны газар
гишгэх мөч байхгүй (хөлгүй)
- хүний мөрнөөс хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг
байхгүй (гаргүй)
|
- унтсан нойрын
дунд зөгнөгдөн сэрэгдэх зүйл (зүүдлэх)
|
47.
|
Хүний ухаан
|
Алтан цоожийг
Мөнгөн түлхүүрээр түлхэхийг
Тэр бүгд
мэдэхгүй
|
- орон байшин,
сав суулганы үүд хаалга, ам амсрыг бэхлэн торгож оньслох хэрэгсэл (цоож)
- цоож оньс
зэргийн юмыг нээх зүйл (түлхүүр)
|
-оюун бодлого,
мэдрэл (хүний ухаан)
|
48.
|
Хүний тархи, оюун ухаан
|
Ээжээс авч ирсэн
Эрдмийн
цагаан авдар
Лангийн цоожтой
Цэнгийн түлхүүртэй
|
- хайрцагнаас
том, дөрвөлжин хэлбэртэй, дээрээ буюу урдаа нээлхий хавхагтай, эд юм агуулах,
гэрийн хогшил сав (авдар)
- орон байшин,
сав суулганы үүд хаалга, ам амсрыг бэхлэн торгож оньслох хэрэгсэл (цоож)
- цоож оньс
зэргийн юмыг нээх зүйл (түлхүүр)
|
-гавлын дотор
байх төв мэдрэлийн тогтолцооны эрхтэн болох эд (хүний тархи)
-оюун бодлого,
мэдрэл (оюун ухаан)
|
49.
|
Ном
|
Амьдарч явахад багш
болдог
Амарч
байхад зугаа болдог
Ажиллаж
байхад хүч болдог
Аль ч цагт
туслагч болдог
|
- эрдэм сургах
хүн (багш)
- санаа сэтгэлийг
сонирхуулах буюу уйтгарыг сэргээх үйлийн нэр (зугаа)
- аливаа юмны хөдлөх,
үйлдэх чадал, ид, тэнхээ тамир; ид хүч, хүч чадал (хүч)
- бусад хүний үйл
ажилд туслан үйлчлэгч хүн (туслагч)
|
-нэг ирмэгийнхээ
дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн
цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
50.
|
Ном
|
Нуруун дээрээ нугастай
Нугасны хавьдаа шидээстэй
Түм буман салбантай
Түүний
гадуур өлгийтэй
Төгс
мэргэн бэлгэтэй
Төгөлдөр
эрдэнийн өглөгтэй
Ханилж
нөхөрлөсөн нь цэцэн
Халирч
тойрсон нь мунхаг
|
- нийлүүлэх хоёр
банзны хооронд зууж тээг болгох бяцхан мод (нугас)
- сархинагийн
доторхи олон хуудас (шидээс)
- нялх хүүхдийг өлгийдөх,
боодоллох хэрэгсэл (салбан)
- өлзий ерөөл (өлгий)
- туслахыг бодож
өгөх юм (өглөг)
- ухаан сэргэлэн,
үг утга оновчтой сайн (цэцэн)
- тэнэг, мохдог;
ухаан сэргэлэн биш (мунхаг)
|
- нэг ирмэгийнхээ
дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн
цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
51.
|
Толгой
|
Алтай хангайн энгэрт
Долоон дов
Дов болгон нүхтэй
Нүх болгон эзэнтэй
|
- чийгтэй нуга,
намагт байх овгор товгор газар (дов)
- юмны сүв,
цооронхой газар (нүх)
|
- нүүр гавал
хоёроос бүтсэн, хүн амьтны биеийн эрхтэн (толгой)
|
52.
|
Хэл
|
Их гэрийн дотор
Бага гэр
Бага гэрийн дотор
Бархираа
чавганц
|
- бага гэдэгтэй эсрэгцэлдсэн утга; хэмжээгээр үлэмж (их)
- хэмжээгээр их биш, жижиг, том биш (бага)
|
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
53.
|
Уруул, шүд, хэл
|
Улаан хорооны дотор
Цагаан хороо
Цагаан хорооны дотор
Чавганц охилно
|
- цусны өнгө
мэт өнгө (улаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн; цагаан цэгээн (цагаан)
|
- хүн амьтны амны
хамхих хэсэг (уруул)
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (шүд)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
54.
|
Уруул, шүд, хэл
|
Улаан хэрмэнд
Цагаан байшин
Цагаан байшинд
Цайвар
улаан охин
|
- цусны өнгө
мэт өнгө (улаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн; цагаан цэгээн (цагаан)
|
- хүн амьтны амны
хамхих хэсэг (уруул)
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (шүд)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (цагаан)
|
55.
|
Уруул, шүд, хэл
|
Хаан үүд
Хаан үүдний цаана
Ясан үүд
Ясан үүдний цаана
Явжигануур
отигон
|
- феодализмын
үед үе улиран залгамжилж улс, аймгийн эрхийг эзэрхэгч эзэн (хаан)
- хүн амьтны
махны дотоод дахь хатуу зүйл (яс)
|
- хүн амьтны амны
хамхих хэсэг (уруул)
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (шүд)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
56.
|
Уруул, шүд, хэл
|
Энэ тэнгэрийн цаана
Жин тэнгэр
Жин тэнгэрийн цаана
Долдой бөө
бөөлнө
|
- ойрын юмыг
бусдын зүг заах төлөөний үг (энэ)
- аян, тээвэр (жин)
|
- хүн амьтны амны
хамхих хэсэг (уруул)
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (шүд)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
57.
|
Шүд чигчийлэх
|
Тайтай ээж нь өвдөөд
Таван махан бандийг дуудуулж
Модон бандийг залж
авчраад
Баасан чинээ гайг гаргав
|
- амьтан,
ургамалын яс арьс хоёрын завсар дахь нэхдэс (мах)
- хатуу иштэй
олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно (мод)
|
- шүдний
завсар орсон юмыг чигчлүүрээр цэвэрлэх (шүд чигчийлэх)
|
58.
|
Нүд, ам, хэл
|
Дээд гэр идээтэй будаатай
Дунд гэр хэрүүлтэй, маргаантай
Доод гэр яриантай, хөөрөөнтэй
|
- монгол
айл,зочин хүнийг ирэхэд тавьж өгч амсуулах зүйл (идээ)
- үр тариа (будаа)
- хүн амьтны
санаа тохирохгүй харилцан тэмцэж цуугих, маргахы нь (хэрүүл)
- үгийн
булаалдан, маргалдаан, тэмцэл, татгалзал (маргаан)
- илтгэн өгүүлэх
үг (яриа)
- яриа (хөөрөө)
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
- хүн амьтны
уруулын завсрахи сүв (ам)
- амны хөндийд
байдаг амт мэдрэх эрхтэн (хэл)
|
59.
|
Нүдний шил
|
Хамар дээр сандайлж суугаад
Чихэн дээгүүр хөлөө жийнэ
|
- үнэрийн
сэрэгдэхүүнийг мэдрэх эрхтэн (хамар)
- зарим юмны
хажууд дэлбийж гарсан (чих)
|
- хараа муудсанд
болон, хараа хамгаалахад зориулж хийсэн хос тил (нүдний шил)
|
60.
|
Толь
|
Үзэх нүдгүй
ч зурна
Үрэх гаргүй
ч арчина
|
- харааны эрхтэн
ба хараа (нүдгүй)
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (гаргүй)
|
- юмны дүрсийг
тусган үзэх хэрэгсэл (толь)
|
61.
|
Алганы хонхор
|
Харахад нүд
дүүрэн
Хазахад ам дүүрэхгүй
|
- харааны эрхтэн
ба хараа (нүд)
- хүн амьтны
уруулын завсрахи сүв (ам)
|
- хотгор, гүнзгий
тийшээ болсон, алган дээрх хотгор (алганы хонхор)
|
62.
|
Гэдэс хорчигнох
|
Дотор долоо
догдолж
Амбан арав
асгарч
|
- тооны нэр,
зургаа дээр нэгийг нэмэх нь (долоо)
- тооны нэр; ес
дээр нэгийг нэмэх нь (арав)
|
- гэдэс дүүрч хур
хур дуугарах (гэдэс хорчигнох)
|
63.
|
Цай
|
Бичээ бичээ
дөрвөлжин
Бичгийн чинээ дөрвөлжин
Тохой
тохой дөрвөлжин
Тохмын чинээ дөрвөлжин
|
- авиа буюу
дүрсийг тэмдэглэж бичих үсгийн систем (бичиг)
- эмээл, янгирцаг
мэтийн дор жийрэглэн тохох юм (дөрвөлжин)
|
- зарим ургамлын
хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундаан (цай)
|
64.
|
Домботой цай
|
Бөгтгөр өвгөн
Бөхийн бөхийн бөөлжинө
|
- тонгойх,
урагш мэхийх (бөхийх)
|
- шингэн зүйл
агуулаx цоргогүй xараатай саванд цай хийх (домботой цай)
|
65.
|
Чанасан цай
|
Манай хааны хагас
Манжийн хааны хагас
Ургадгийн хагас
Урсдагийн хагас
|
- тэдний гэдгийн
эсрэг утга (манай)
- зөрчид ястан;
17-р зууны эхээр Зөрчидийн хаан Абахай өөрийн үндэстний нэрийг
"Манж" хэмээн өөрчлөөд, хуучин нэрийг хэрэглэхийг хорьжээ. Манж
үндэстэн нь Дайчин гүрнийг байгуулж байсан, одоо Манжуурт голчлон Хятадын
бусад нутагт оршин сууж байна. Эх хэлийн хувьд бүрэн хятаджсан (манж)
|
- зарим
ургамлын хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн буцалгаж
боловсруулах (чанасан цай)
|
66.
|
Данхтай цай
|
Ууж ууж
Ууцаараа шээнэ
|
- шингэн юмыг
балгаж залгих (уух)
|
- зарим ургамлын
хатаасан буюу боловсруулсныг усанд буцалгаж идээшүүлэн уух ундаан агуулсан
сав (данхтай цай)
|
67.
|
Уур, тариа, нүдүүр
|
Хот нь ширэм
Хонь нь мод
Хуц нь төмөр
|
- төмрийн
хүдрийн хайлмал, ганг бодвол хэврэг бөгөөд хялбар давтагдах чанартай (ширэм)
- хатуу иштэй
олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно (мод)
- увилахуй ухааны
махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг; ган, ширмийн гол бүрэлдэхүүн нь
болно (төмөр)
|
- юм хийж нүдэж
нунтаг болгох сав (уур)
- няцлах
нунтаглах юмыг цохих дэлдэх зэвсэг (тариа)
- үр тариа (нүдүүр)
|
68.
|
Хоол идэх
|
Арвагар нь уравгартаа
Уравгар нь нүцгэндээ
Нүцгэн нь нүхэндээ хийнэ
|
- саравгар (арвагар)
- уйлагнах (уравгар)
- хувцасгүй,
өмссөн юмгүй (нүцгэн)
- юмны сүв,
цооронхой газар (нүх)
|
-хоол боловсруулан
бэлтгэх (хоол идэх)
|
69.
|
Хоол идэх
|
Улаадайгаар угтуулаад
Цагаадайгаар
цавчуулаад
Бүрэнхийгээр оруулаад
Харанхуйгаар төөрүүлнэ
|
- үдшийн гэгээ
тасарч, юм бүрэг бараг үзэгдэх үе (бүрэнхий)
- гэрэлгүй,
гэгээн биш (харанхуй)
|
-хоол
боловсруулан бэлтгэх (хоол идэх)
|
70.
|
Өрөм, сүү, хусам
|
Дээрээ дэн шар
Дундаа дун цагаан
Доороо азай буурал
|
- дор гэдгийн
эсрэг утга; дээд зүгт, дээд талд (дээрээ)
- юмны голд,
төвд, хооронд (дундаа)
- дээр гэдгийн
эсрэг утга, нам (доороо)
|
- хөөрүүлсэн
сүүний дээгүүр бүрхэн тогтох тослог идээ (өрөм)
- амьтны хөхнөөс
гарах цагаан шарангуй өнгөтэй шингэн зүйл (сүү)
- сүү зэрэг
идээний зүйлийг буцалгах чанахад түлэгдэж тогоонд тогтсон хаг (хусам)
|
71.
|
Хөөрүүлсэн сүү
|
Энэ тэнгэр
Энэ тэнгэрийн цаана
Тэр тэнгэр
Тэр тэнгэрийн цаана
Хун тэнгэр
Хун тэнгэрийн цаана
Хундай
баян
|
- ойрын юмыг
бусдын зүг заах төлөөний үг (энэ)
- хол байгаа юм
заах үг (тэр)
- амьтан цэнгэг
усны эрэг орчим газраар үүрлэн орших үзэсгэлэнт сайхан, том шувуу, биеийн урт
нь нэг зуун наян сантиметр орчим, хүнд нь арван гурван килограмм (хун)
|
- амьтны хөхнөөс
гарах цагаан шарангуй өнгөтэй шингэн зүйл дэгдэх, дэврэх (хөөрүүлсэн сүү)
|
72.
|
Айргийн хөхүүр
|
Үхэр гадартай
Морин дотортой
Модон голтой
|
- дотор гэдгийн
эсрэг утга; юмны гадна талд хам байгаа юм (гадар)
- гадна, гадар
гэдгийн эсрэг санаа (дотор)
- төвт байгаа
чухал үндсэн зүйл (гол)
|
- айраг тараг
зэрэг шингэн зүйл агуулахын тулд шир хөм зэргээр хийсэн сав (айргийн хөхүүр)
|
73.
|
Тогоо, тулга, гал, хайч
|
Эцэг нь дэнхэр
Эх нь цэмцгэр
Хүү нь хулгайч
Хүүхэн нь чимхээч
|
- биеийг үүсгэсэн
эрэгтэй хүн, аав (эцэг)
-өөрийн биеийг
төрүүлсэн ээж хүн (эх)
-бие гүйцсэн
боловч эрд гараагүй охин (хүү)
-эрэгтэй хүүхэд (хүүхэн)
|
- идээ болгох
сав; тогоо шанага (тогоо)
- ил задгай гал
түлж дээр нь тогоо тавих хэрэгсэл (тулга)
- шатаж байгаа
бодисоос гарсан халуун, дөл (гал)
- хооронд
нугаслан холбосон юм хавчих хоёр гуя төмөр (хайч)
|
74.
|
Гутал, оймс, хөл
|
Үхэр хонио
мөргөнө
Хонь эзнээ
мөргөнө
|
- тугалмайт
эвэрт, ац туурайт хивэгчийн намын амьтан, эвэр гилгэр, сүүл урт (үхэр)
- гэрийн
тэжээвэр, сүүн тэжээлт хэвдэг адгуус, Монголын таван хушуу малын нэг, төрөлх
номхон, сүү ба мах нь сайн, үс буржгар зөөлөн, ноос нь арвин, эсгий болоод
нэхмэл хийхэд маш зохимжтой (хонь)
- ямар нэгэн юмыг
бүрэх эрхтэйгээр эзэмших эрхийг эдэлсэн хүн (эзэн)
|
- хөлд оймсны
гадуур өмсөх түрийтэй хувцас (гутал)
-хөлд гутлын
дотуур өмсөх хувцасны зүйл (оймс)
-амьтны газар
гишгэх мөчийн нэр (хөл)
|
75.
|
Гутал өмсөх
|
Анги ангидаа арвуулаа
Амилуулаад тавибал хоёулаа
|
-ес дээр нэгийг
нэмэх нь (арав)
-нэг дээр нэгийг
нэмэх нь (хоёулаа)
|
- хөлд оймсны
гадуур өмсөх түрийтэй хувцасыг хөлдөө углах (гутал өмсөх)
|
76.
|
Эхнэр хүний хувцас гоёл
|
Хоёр уулын хороонд хоргой цэцэг
Цэцгэнд нь цэн алт
Алтанд нь арван хэлхээ
Хэлхээнд нь хээ хуар
|
- ногоон
цоморлигоос дэлгэрэн гарсан хэлтэс дэлбээс бүтэх үржлийн эрхтэн, бас ийм
эрхтэн бүхий ургамал (цэцэг)
- хувилахуйн
ухааны нэгэн язгуур махбод; шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл (алт)
- холбоос (хэлхээ)
- юм хумыг
чимэглэн гоёмсоглож зурах, будах, сийлэх мэтээр зориуд гаргасан угалз цэцгийн
зүйл (хээ)
- элдэв зураг,
хээ угалзын зүйл (хуар)
|
- ураг холбосон
эмэгтэйн зүүж өмсөх чимэглэл (эхнэр хүний хувцас гоёл)
|
77.
|
Гэр
|
Бургасан дээр нарс
Нарсан дээр хус
Хусан дээр хонь
|
- ургамал
бөөрөнхий боргоцойтой, мөнх ногоон урт шилмүүстэй нэгэн зүйл мод (нарс)
- ургамал өнгө
цагаан, навч бяцхан, мах нарийн болоод чийрэг нэг зүйл мод (хус)
|
- хүний оршин
суух орон, сууц (гэр)
|
78.
|
Гэр
|
Дунбаа дунбаа
Дундаа нүхтэй
Дужаа
дужаа
Хажуудаа нүхтэй
|
- юмны голд,
төвд, хооронд (дундаа)
- нэгэн этгээд,
нэгэн тал жигүүр (хажуудаа)
|
- хүний оршин
суух орон, сууц (гэр)
|
79.
|
Тооно, хаалга, унь, хана
|
Эцэг нь тэнгэр
Эх нь янгир
Хүүхэн нь чимхэлдэг
Хүү нь тардаг
|
- биеийг үүсгэсэн
эрэгтэй хүн, аав (эцэг)
-өөрийн биеийг
төрүүлсэн ээж хүн (эх)
-бие гүйцсэн
боловч эрд гараагүй охин (хүүхэн)
-эрэгтэй хүүхэд (хүү)
|
- монгол гэрийн
унь тогтоож байдаг, цамхагтай дугуй цагариг; таван ханатай (тооно)
- хашаа хороо,
гэр байшинд орох гарах үүд (хаалга)
- гэрийн хана
дээр бөгсийг тогтоон бэхэлж, тооныг зүг бүрээс үзүүрийн углуургаар тогтоох
урт урт моднууд (унь)
- гэрийн туургаар
босгон барих тор мод (хана)
|
No comments:
Post a Comment