№
|
Оньсогын хариу
|
Оньсогод эсрэг зэргэдээр илэрсэн хоршоо үг
|
Зэргэдийн үгийн сангийн утга
|
Хариултын үгийн сангийн утга
|
1.
|
Нар, сар
|
Алтан толь нь халуун
Мөнгөн толь нь хүйтэн
|
-шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл (алт)
-цагаавтар өнгөтэй, өнгөлөг үгэт төмөрлөг (мөнгө)
-бодисын өчүүхэн хувь молекул,
атомын хөдлөхөд бий болох дулаан илч
-халууны эсрэг, юмны сэрүүн жихүүн нь
|
- гарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс (сар)
-дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
|
2.
|
Нар, нарны туяа
|
Төрсөн бие тэнгэрт
Тулсан таяг газарт
|
-газрын дээд хязгаарт байх агаар мандал (тэнгэр)
-шороо, хөрс, дэлхий (газар)
|
- дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл
сацрах од (нар)
-гарны гэрлээс дам буюу ойж гарсан тод зурвас гэрэл (нарны туяа)
|
3.
|
Нар мандаж, жаргах
|
Зүүн хаалгаар ороод
Баруун хаалгаар гарна
|
-хүн, амьтны биеийн солгой гар тал, нар гарах дорнод зүг (зүүн)
-нар шингэх зүг, солгойн нөгөө тал (баруун)
-аливаа ювм, юмны дотор хүрээнд харъяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
-юм бий болох, үүсэх, эхлэх далд байсан юм ил болох (гарах)
|
-нар гарч, нилээд дээш дэгжих (нар
мандах)
-нар баруунаа бууж, орой болж орчин үзэгдэхгүй болох (нар жаргах)
|
4.
|
Од
|
Тооной баяны адуу
Тоолж боломгүй олон ч
Зун болохоор цөөрч
Намар болохоор олширно
|
-хавар, намрын хоорондох дулаан улирал буюу 4-6 сар, жилийн дөрвөн
улирлын нэг (зун)
-зуны дараах улирал буюу 7-9 сар (намар)
-бага болох, тоо, хэмжээ нь багасах (цөөрөх)
-олон болох, ихсэх, өсөх (олшрох)
|
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
|
5.
|
Од
|
Үдэш ургасан цэцэг
Өглөө босоход хагдарна
|
-нар шингэхийн орчмоос цагаан гэгээ тасрах хүртэлх үе (үдэш)
-үүр цайхаас эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
|
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх тэнгэрийн эрхэс (од)
|
6.
|
Долоон бурхан
|
Хааны түмэн сүргийг
Харц долоо хариулав
|
-эзэн, үе улиран залгамжилж, улс хотын эрхийг ганцаараа барих (хаан)
-язгуур угсаагүй, тайж биш хүн (харц)
|
- умардад орших долоон их од (долоон бурхан)
|
7.
|
Мичид
|
Зоогийн арын зургаан хайлс
Зун ургахгүй өвөл
ургана
Өдөр ургахгүй шөнө
ургана
|
-хавар, намрын хоорондох дулаан улирал буюу 4-6 сар, жилийн дөрвөн
улирлын нэг (зун)
-жилийн дөрвөн улирлан хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирдэг 12-2 сар
(өвөл)
-нар гарахаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
-нэг хоногийн үдшээс гэгээрэх хүртэлх цаг (шөнө)
|
-зурхай сарны зурхайн ёсны хорин найман одны нэг (мичид)
|
8.
|
Мичид
|
Зун ургадаггүй, өвөл
ургадаг
Зургаан улаан бургас
|
-хавар, намрын хоорондох дулаан улирал буюу 4-6 сар, жилийн дөрвөн
улирлын нэг (зун)
-жилийн дөрвөн улирлан хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирдэг 12-2 сар
(өвөл)
|
- зурхай сарны зурхайн ёсны хорин найман одны нэг (мичид)
|
9.
|
Гараг, од
|
Том том гууль
Тогоон чинээ гууль
Замбуулингаар дүүрэн гууль
|
-бага, жижиг гэсэнтэй эсрэгцүүлсэн үг (том)
- зэс хольж хийсэн хиймэл төмөрлөг, өнгө шар, цагаан хоёр зүйл бий (гууль)
|
- нарны аймгийн ертөнцийн нэр (гараг)
- огторгуйд цэг мэт гэрэлтэн үзэгдэх
тэнгэрийн эрхэс (од)
|
10.
|
Долоон гараг
|
Долоон ах дүү
Нэр нь ондоо,
нас нь адил
|
-адил биш, өөр, ялгаатай (ондоо)
-харилцан ижил, тэнцүү, маш ойр төстэй (адил)
|
- долоон өдөр шөнөтэй тэнцүү хоног тооллын нэгж (долоон гараг)
|
11.
|
Өдөр, шөнө
|
Цагаан нь
Харыгаа хөөнө
|
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
-цас мэт өнгө (хар)
|
|
12.
|
Сүүдэр
|
Нартай өдөр хоёулаа
Наргүй өдөр ганцаараа
Сартай шөнө хоёулаа
Саргүй шөнө ганцаараа
|
- дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од гарсан
(нартай)
- дэлхий ба бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од
гараагүй (наргүй)
- нарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс гарсан (сартай)
- нарны туяанд гэрэлтэж харагдах тэнгэрийн эрхэс гараагүй (саргүй)
|
|
13.
|
Сүүдэр
|
Чамд бий, над
бий
Шар шувуунд бий
Нуурт үгүй, нугасанд үгүй
Наранд үгүй, саранд үгүй
Нарсанд бий, саридагт бий
|
-хоёрдугаар биеийн төлөөний ганц тоог заасан үг (чамд)
-миний биед (над)
|
|
14.
|
Мөнх цаст уул
|
Өдөн цагаан малгайгаа
Өвөл, зунгүй тайлдаггүй
|
-жилийн дөрвөн улирлан хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирдэг 12-2 сар
(өвөл)
-хавар, намрын хоорондох дулаан улирал буюу 4-6 сар, жилийн дөрвөн
улирлын нэг (зун)
|
-уул, хайрхан цасанд хучигдан, хайлаагүйгээс онцгой ендөр болон харагдах (мөнх цаст уул)
|
15.
|
Цас
|
Намрын цагаадай
Найланхай ирдэг
Хаврын цагаадай
Хараасаар буцдаг
|
-зуны дараах улирал буюу 7-9 сар (намар)
-1-3 сар , өвлийн дөрөө ирэх улирал, юм бүхэн цэцэглэж ургадаг үе (хавар)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч
эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг мөсөн ширхэг (цас)
|
16.
|
Цас
|
Өнгө нь цагаан
Шингэн нь хар
|
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
-цас мэт өнгө (хар)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл
хөлдөж үүсэх жижиг мөсөн
ширхэг (цас)
|
17.
|
Хаврын цас
|
Хүний дүү өөд нь
татна
Өөрийн дүү уруу нь
татна
|
-бусдын, төрлийн бус (хүнийх)
-хүнийх биш, өөрийн гэсэн сэтгэлтэй (өөрийн)
-дээш, сайн, сайжруулах (өөд)
-дээрээс доошоо, дорой, үхээнц (уруу)
|
- далайн ус ууршиж үүл болж
тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж
үүсэх жижиг мөсөн ширхэг өвлийн дараа ирэх улиралд буух (хаврын
цас)
|
18.
|
Цас
|
Ирэхдээ дуугүй
Хэвтэхдээ дуугүй
Гишгүүлэхдээ ёолно
Үхэхдээ бархирна
|
-одох, явахын эсрэг утга (ирэх)
-хүн амьтны хажуу хавиргаар буюу ар өврөөрөө хажуулан орших (хэвтэх)
-юмыг хөлийн улаар дарах, алхах (гишгүүлэх)
-амтны амь тасрах, амьгүй болох (үхэх)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч
эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг мөсөн ширхэг (цас)
|
19.
|
Цас
|
Шинэхэн дээрээ хөвөн
шиг
Хуучрахаараа төмөр шиг
|
-шинэ, баахан шинэ (шинэхэн)
-хуучин болох, удаж улирах (хуучин)
-ургамлын унгарил (хөвөн)
-мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг, ган ширмийн гол бүрэлдэхүүн нь болно (төмөр)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч
эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг мөсөн ширхэг (цас)
|
20.
|
Цас, газар
|
Цагаагчин нь явлаа
Харагчин нь үлдлээ
|
-эм малын цагаан зүсэм (цагаагчин)
-эм малын хар зүсэм (харагчин)
|
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч
эхэлмэгч ус хуримтлагдсан үүл хөлдөж үүсэх жижиг мөсөн ширхэг
- шороо, хөрс, дэлхий (газар)
|
21.
|
Газар, тэнгэр
|
Үстэй хивс
Үсгүй хивс
|
-хүн, амьтны арьсанд ургах, эвэрлэгээр бүтсэн ширхэглэг зүйлс (үстэй)
-дэвсэхэд зориулж нэг талдаа үс татаж хийсэн бүдүүн нэхмэл (үсгүй)
|
- шороо, хөрс, дэлхий (газар)
- зах хязгааргүй үргэлжлэх огторгуй, бидний нүдэнд үзэгдэх агаар мандал (тэнгэр)
|
22.
|
Газар, цас
|
Хар үнээ цагаан
үнээгээ
Долоо долоосоор үгүй болгох
|
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (хар)
-цас мэт өнгө (цагаан)
|
- шороо, хөрс, дэлхий (газар)
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл
хөлдөж үүсэх жижиг мөсөн
ширхэг (цас)
|
23.
|
Газар, цас
|
Хар хонь
Цагаан арьс нөмрөх
|
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (хар)
-цас мэт өнгө (цагаан)
|
- шороо, хөрс, дэлхий (газар)
- далайн ус ууршиж үүл болж тэнгэрт хуримтлагддан, цаг агаар хүйтэрч эхэлмэгч ус хуримтлагдсан үүл
хөлдөж үүсэх жижиг мөсөн
ширхэг (цас)
|
24.
|
Гол, эрэг
|
Нүүх нь нүүнэ
Суух нь сууна
|
-гэр барааг нэг газраас нөгөөрүү зөөн аваачих (нүүх)
-бөгсөөрөө юман дээр тулж байх (суух)
|
- газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй
өргөн, байгалийн урсгал ус (гол)
- далай мөрний хөвөө, уул хадын хажуу зэрэгт
өнгийж тогтсон ирмэг (эрэг)
|
25.
|
Гол мөрөн
|
Өмнөө байгааг хамж дайрна
Өндөр
товгороос халирч тойрно
Зунжингаа шогшин жирийнэ
Өвөлжингөө шогшин толийно
|
-зуны турш (зунжингаа)
-өвлийн турш (өвөлжингөө)
-гүйх хурдлах (жирийх)
-толигор болох (толийх)
|
- газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй
өргөн, байгалийн урсгал ус (гол мөрөн)
|
26.
|
Голын ус, загас
|
Тогтдоггүй хар
Тонгорцог цагаан
хүүтэй
|
-цагааны эсрэг, хөө, нүүрсний өнгө (хар)
-цас мэт өнгө (цагаан)
|
- газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс
нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус (голын ус)
- мөгөөрсөн араг ястай, шувтан хэлбэрийн биетэй усны
амьтан (загас)
|
27.
|
Ус, гол
|
Хар торгыг хавж
болдоггүй
Шар торгыг шаглаж
болдоггүй
|
-цагааны эсрэг,
хөө, нүүрсний өнгө (хар)
-алт мэт өнгө (шар)
-хол хол нэвт оёх
(хавах)
-юмыг хөшиж хатгасан
газраар дахин эргүүлж нягт үргэлж утас үзүүлэн оёх (шаглах)
|
- устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм.
Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй (ус)
-газрын
гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн,
байгалийн урсгал ус (гол)
|
28.
|
Мод
|
Тэсгим өвөл
Нүцгэн
мөртөө
Дэлгэр зун
Дээлээ
нөмөрнө
|
-хүйтний хүч
баахан чангарах (тэсгим)
-юм бүхэн
хангалттай, элбэг дэлбэг (дэлгэр)
-жилийн дөрвөн
улирлан хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирдэг 12-2 сар (өвөл)
-хавар, намрын
хоорондох дулаан улирал буюу 4-6 сар, жилийн дөрвөн улирлын нэг (зун)
|
|
29.
|
Модны үндэс, мөчир
|
Уг нэгтэй
Удам олонтой
|
- хоёроос
нэгийг хасаад үлдсэн тоо (нэгтэй)
- цөөн гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга,тоо үлэмж, их (олонтой)
|
- тэжээлийг
залгуулах хэсэг
(модны үндэс)
- аливаа ургамлын
салаа, сэлтэр; салаа (мөчир)
|
30.
|
Ногоо ургах, гандах
|
Гарахдаа цэл ногоон
Орохдоо шав шар
|
- юмны буй болох,
үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
- аливаа юм, юмны
дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
|
- амьд юм, бие
махбодийн амьдран өсөх, томрох (ногоо ургах)
- өнгө хувирч
өгөр болох (гандах)
|
31.
|
Мөөг
|
Хөдөө газар
Хөнгөн
цагаан малгайтай хүмүүс
Өдөрт ч зогсоо, шөнө ч зогсоо
|
-нар гарахаас нар
шингэх хүртэлх үе (өдөр)
-нэг хоногийн
үдшээс гэгээрэх хүртэлх цаг (шөнө)
|
- цэцэг, үргүй,
спороор үрждэг, доод төрлийн ургамал (мөөг)
|
32.
|
Мөөг
|
Эрхийн чинээ биетэй
Тогоон чинээ малгайтай
|
- хүний гар
хөлийн нэгдүгээр том хуруу (эрхий)
- алив зүйлийг
халаах, буцалгах том сав (тогоон)
|
- цэцэг, үргүй,
спороор үрждэг, доод төрлийн ургамал (мөөг)
|
33.
|
Хулс
|
Өндөр хүүхэн
Өөд уруугүй мөргөнө
Шаг шаг дуутай
Шар үнэгэн
малгайтай
Гуалиг сайхан биетэй
Гучин хоёр
нуруутай
|
- дээш (өөд)
- дээрээс
доошоо; уруу (уруу)
- үзэмжтэй, аятай
(гуалиг)
- муухай гэдгийн
эсрэг утга, зохистой, нийлэмжтэй, тохиромжтой (сайхан)
|
-савхан хэлбэр
бүхий модны нэг төрөл (хулс)
|
34.
|
Хамхуул
|
Тэндээс ирэх нь тэмээ
шиг
Тэргэнд шургах нь ямаа
шиг
|
- нуруундаа нэг
буюу хоёр бөхтэй, хивдэг том амьтан, бие өндөр болоод хүзүү ганагар (хамхуул)
- үс урт, сүүл
бага, ац туурайтай, хивэгч, хөхөөр өсөх амьтан, зэрлэг тэжээвэр хоёр зүйл (ямаа)
|
-ургамал талд
ургах бөгөөд хатахдаа үндэснээсээ салан, бөөрөнхий бут болж салхинд хол газар
бөмбөрөн хийсэх өвс (хамхуул)
|
35.
|
Гацуур
|
Өлгөр басган
Өвөл даардаггүй
Зун халууцдаггүй
|
- жилийн дөрвөн
улирлын хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирнэ (өвөл)
- жилийн дөрвөн
улирлын нэг, бэлгийн улирлын дөрөв, тав, зургадугаар сарууд буюу хавар намрын
хоорондох дулаан улирал (зун)
- хүйтэнд бие
хөрөх (даарах)
- бие халуу оргиж
эвгүй болох (халууцах)
|
-мөнх ногоон,
шилмүүст мод бөгөөд 35 зүйл байна (гацуур)
|
36.
|
Жодоо, нарс, хуш, гацуур
|
Өвөл, зунгүй нэг өнгөтэй
Өвгөн залуугүй нэг дуутай
|
- жилийн дөрвөн
улирлын хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирнэ (өвөл)
- жилийн дөрвөн
улирлын нэг, бэлгийн улирлын дөрөв, тав, зургадугаар сарууд буюу хавар намрын
хоорондох дулаан улирал (зун)
- насжисан,
хөгширсөн эр хүн (өвгөн)
- хүн амьтан буюу
мод ургамлын зэрэг амьд юмны нас хөгшрөөгүй идэр байгаа нь (залуу)
|
- нарсны язгуурын
мөнх ногоон шилмүүст мод, боргоцой нь шулуун бөгөөд гонзгойвтор (жодоо)
-бөөрөнхий
боргоцойтой, мөнх ногоон урт шилмүүстэй нэгэн зүйл мод (нарс)
-өндөр сугдалсан
ихэмсэг сайхан бөгөөд мөнх ногоон нэгэн зүйл мод (хуш)
- мөнх ногоон,
шилмүүст мод бөгөөд 35 зүйл байна (гацуур)
|
37.
|
Нарс
|
Амьд байхдаа аятайхан
Үхээд хэвтэхдээ
үнэтэйхэн
Амьддаа сэрүүн өгдөг
Үхэхдээ дулаан өгдөг
|
- үхээгүй, амь
бүхий; амьд амьтан; амьд бодис (амьд)
- амьтны амь
тасрах, амьгүй болох (үхэх)
- баахан жихүүн,
хүйтэвтэр (сэрүүн)
- бодисын
хөдөлгөөний тусгай хэлбэр болох бодисын өчүүхэн хэсгүүдийн хөдөлгөөнөөр бий
болох илч (дулаан)
|
- бөөрөнхий
боргоцойтой, мөнх ногоон урт шилмүүстэй нэгэн зүйл мод (нарс)
|
38.
|
Нарс, хуш
|
Арын буур аржгар
Өврийн буур буржгар
|
- хойно, хойд тал
(ар)
- арын эсрэг утга,
юмны өмнөх,
энгэр, урд этгээд (өвөр)
- буржгар (аржгар)
- атиран
гархилсан, аржгар (буржгар)
|
-бөөрөнхий
боргоцойтой, мөнх ногоон урт шилмүүстэй нэгэн зүйл мод (нарс)
-өндөр сугдалсан
ихэмсэг сайхан бөгөөд мөнх ногоон нэгэн зүйл мод (хуш)
|
39.
|
Самар
|
Гаднаа бор яс
Дотроо шар тос
|
- дотно гэдгийн
эсрэг утга (гаднаа)
- гадна, гадар
гэдгийн эсрэг санаа (дотроо)
|
-өөх, тос, уураг,
цардуул зэрэг олон төрлийн хүчил агуулдаг тослог идээ (самар)
|
40.
|
Голио донгодох
|
Хамаг амьтан
Зөвөөрөө ярьж байхад
Чигчийн
чинээ хүү л
Буруугаараа ярина
|
- аливаа юмны
зүйтэй, зохистой (зөвөөр)
- зөв гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утгатай үг (буруугаар)
|
|
41.
|
Царцаа
|
Хойноос нь харахад
Хомтой
тэмээ шиг
Урдаас нь харахад
Ухна ишиг
шиг
|
- умар, хойт зүг (хойно)
-өмнө, өвөр, нүүр
тал (урд)
|
-амьтан үнсэн
өнгөтэй, жигүүрийн дотоод тал улаан, нисэхдээ цар цар хийж дуугардаг нэг зүйл
хорхой (царцаа)
|
42.
|
Батгана, түүний өт, авгалдай
|
Дээгүүр нисдэг хангарьдаас
Доогуур мөлхдөг
Цагаан
арслан гарна
|
- дээд этгээд,
өндөрт; дээгүүр
нисэх; дээгүүр
өнгийх (дээгүүр)
- дээгүүрийн
эсрэг утга (доогуур)
|
-нэг зүйл ялаа (батгана)
-ясгүй зөөлөн
биетэй уртавтар шавьжуудын ерөнхий нэр (түүний өт)
-өт, шавьж аалз,
хавч, хоёр нутагтан амьтны үрс, уул амьтдын хөгжлийн анхан шатны үед байгаа
учир нас бие гүйцсэн үеэсээ эрс ялгаатай (авгалдай)
|
43.
|
Шумуул
|
Сууж байх нь шувуу
шиг
Шунаж байх нь чоно
шиг
|
- бөгсөөрөө
юман дээр тулж байх (суух)
- юмыг эзэмших,
авахын тулд хэтэрхий дурших, хүсэх, санаа хэлбэрэх (шунах)
- бүлээн цуст,
сээрт амьтан, биедээ өд өрөвлөг жигүүртэй, өндгөөр үржинэ, зүйл ялгал маш
олон (шувуу)
- м ь т а н
нохойн төрлийн сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
-нэг зүйл бяцхан
ялаа, хүн малыг хатгах нь хэцүү (шумуул)
|
44.
|
Шумуул
|
Ядмаг эмгэн
Чадмаг шөвөгтэй
|
- дорой, ядруу (ядмаг)
- чадамгай,
дадамгай, сурамгай (чадмаг)
|
-нэг зүйл бяцхан
ялаа, хүн малыг хатгах нь хэцүү (шумуул)
|
45.
|
Зөгий
|
Нисэхдээ дууч
Суухдаа сорооч
|
- жигүүртэн
буюу жигүүртэй юмны агаарт халин зорчих (нисэх)
- бөгсөөрөө юман
дээр тулж байх (суух)
|
- цэцгийн шүүсийг
үүртээ цуглуулж боловсруулдаг амьтан (зөгий)
|
46.
|
Зараа
|
Дөрвөн хөлтэй
Мянган таягтай
|
- дөрвийн тооны
нэр, гурав дээр нэгийг нэмсэн нь (дөрөв)
- тооны нэр,
арван зуу (мянга)
|
- биеийн хэлбэр
дугуй, биеийн гадуур зүү мэт эвэрлэг үстэй жижигхэн амьтан (зөгий)
|
47.
|
Туулай
|
Амандаа тэмээ зууж
Өвөртөө морь өвөрлөж
Ардаа ямаа дагуулж
|
- умар, хойт
зүг (өвөр)
-өмнө, өвөр, нүүр тал (ар)
|
-амьтан мэрэгчийн
нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг, төрөл
олон, дэлхий дээр түгээмэл амьтан (туулай)
|
48.
|
Туулай
|
Бувар бувар бултгануухай
Бутны цаагуур нуугдуухай
|
-бултгар юмны
бултга бултга хийх (бултгануухай)
-бусдад мэдэгдэхгүй
байх, далдлах, дарах; нуун далдлах (нуугдуухай )
|
- амьтан
мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг,
төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтан (туулай)
|
49.
|
Туулай
|
Зун саарал
Өвөл цагаан
|
-жилийн дөрвөн
улирлын нэг, бэлгийн улирлын дөрөв, тав, зургадугаар сарууд буюу хавар намрын
хоорондох дулаан улирал (зун)
-жилийн дөрвөн
улирлын хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирнэ (өвөл)
|
- амьтан
мэрэгчийн нам, чих урт, хойт хөл өндөр, сүүл богино болоод ээтгэр, бие жижиг,
төрөл олон, дэлхий дээр түгээмэл амьтан (туулай)
|
50.
|
Бугын эвэр
|
Өвөлдөө ургана
Зундаа унана
|
-жилийн дөрвөн
улирлын хамгийн хүйтэн улирал, намрын дараа ирнэ (өвөл)
- жилийн дөрвөн
улирлын нэг, бэлгийн улирлын дөрөв, тав, зургадугаар сарууд буюу хавар намрын
хоорондох дулаан улирал (зун)
|
- салаа
туурайт,өвсөн тэжээлт нэгэн зүйлийн хэвэгч амьтан, эвэр нь олон салаатай,нас
бие гүйцсэн эр бугын эвэр нь 12 болон түүнээс дээш салаалсан байдаг (бугын эвэр)
|
51.
|
Чоно
|
Өглөө үдэшгүй
Өлбөлзөхийн
хүчинд
Өл хоол
олж иддэгсэн
Хартайнхаа
сайнд
Хадгалдаг амьсан
Харайхынхаа
сайнд
Олж иддэг
хоолсон
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн
орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (үдэш)
|
-нохойн төрлийн
сүүн тэжээлт махчин амьтан (чоно)
|
52.
|
Алагтуу
|
Хархан бяруу
Цагаан бойлтроготой
|
- баахан хар,
арай хар (хархан)
- баахан
цагаан, нилээд цагаан (цагаан)
|
- хэрээний нам,
бие их төлөв хар, хүзүү цагаан, сүрэглэн явж хавар түрүүлж ирээд намар буцдаг
(алагтуу)
|
53.
|
Шаазгай
|
Өндрөөс өндөр
Тэмээнээс өндөр
Богинохоноос
богинохон
Домбоноос богинохон
Цагаанаас цагаан
Хөвөнгөөс цагаан
Хараас хар
Хөөнөөс хар
|
- дээш доошоо
их, урт (өндөр)
- уртын эсрэг
утга, охор, уртгүй (богино)
- цагааны
эсрэг, хөө, нүүрсний өнгө (хар)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (цагаан)
|
- хэрээтэй адил
болоод бие жигүүр дундуур цагаан, сүүл урт, шагшин дуугардаг нэг зүйл шувуу,
биеийн урт нь 45-48 сантиметр, жимсгэнэ ба үр тариа, хорхой шавьж иднэ,
модонд үүр засна, төрөл зүйл олон (шаазгай)
|
54.
|
Ангир
|
Найгаа найгаа биетэй
Навчин шар дээлтэй
Манай газар зуслантай
Танай газар өвөлжөөтэй
|
- тэдний
гэдгийн эсрэг утга (манай)
- хоёрдугаар
биеийн төлөөний үг, манай гэдгийн эсрэг утга (танай)
- хүмүүсийн
зуны цаг буудаллаж намар хүртэл нутаглах газар нутаг (зуслан)
- өвлийг
өнгөрүүлэх хашаа хороо бүхий нутаг бууц (өвөлжөө)
|
- асар хүйтэн
биш, нэн халуун биш, задгай ус бүхий газар цаг цагаар сэлгэн нүүж нутаглах
шувуу; голдуу гал шар өнгөтэй, цагаан толгойтой бий; усанд умбах хөвөхдөө
чадамгай (ангир)
|
55.
|
Хун, цэн
|
Наран доогуур намидаг хүүхэн
Найрын дуугаа дуулдаг хүүхэн
Саран доогуур сэвдэг хүүхэн
Сайхан дуугаа дуулдаг хүүхэн
|
- дэлхий ба
бусад гаргуудын тойрон эргэх огторгуйн гэрэл сацрах од (нар)
- нарны туяанд
гэрэлтэж харагдах, тэнгэрийн эрхэс, дэлхийн дагуул (сар)
|
- цэнгэг усны
эрэг орчим газраар үүрлэн орших үзэсгэлэнт сайхан, том шувуу, биеийн урт нь
нэг зуун наян сантиметр орчим, хүнд нь арван гурван килограмм (хун)
|
56.
|
Ятуу
|
Хяр хяраар гүйдэг
Хятад монголоор ярьдаг
|
- Бүгд
Найрамдах Дундад Ард Улсын үндсэн хүн амын нэр (Хятад)
- Бүгд
Найрамдах Монгол Ард Улс, Өвөр монголын өөртөө засах орны хүн амын хэсэг (Монгол)
|
- гургуултай
адил боловч бяцхан, сүүл охор нэгэн зүйл шувуу, заримын хушуу улаан байх нь
бий, авлаж ашиглана (цэн)
|
57.
|
Шар шувууны нүд
|
Шөнө нь гэрэлтэй
Өдөр нь харанхуй
|
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- гилбэгнэм
гялалзах гэрэл бүхий юм (гэрэлтэй)
- гэрэлгүй,
гэгээн биш; харанхуй шөнө (харанхуй)
|
- жигүүр
богино, өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино,
шөнө янаг нэгэн зүйл махчин шувууны харааны эрхтэн
(ятуу)
|
58.
|
Шар шувуу
|
Шөнө нь жаргал
Өдөр нь зовлон
|
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- зовлонгүй,
амар амгалан байгаа (жаргал)
- ямар нэгэн
шалтгаанаар тохиолдсон бие, сэтгэлийн зүдүүр шаналгаа (зовлон)
|
- жигүүр
богино, өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино,
шөнө янаг нэгэн зүйл махчин шувуу (шар шувуу)
|
59.
|
Шар шувуу
|
Шөнө болохоор сэрдэг
Өдөр болохоор ундтаг
|
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- мэдрэх,
сэрэгдэх: сэрэхүй
мэдрэл (сэрэх)
-нойрт эзлэгдэн
байх (унтах)
|
- жигүүр
богино, өд няг болоод хөндлан харавтар судалтай, өдөн чихтэй, хушуу богино,
шөнө янаг нэгэн зүйл махчин шувуу (шар шувуу)
|
60.
|
Хүний ухаан
|
Цээж нь ил
Цэцэг нь далд
|
-далд биш.
дотор биш,хүнд харагдахуйц (ил)
-илийн эсрэг (далд)
|
-оюун бодлого, мэдрэл (хүний ухаан)
|
61.
|
Захидал
|
Хоёрын сэтгэлийг илэрхийлж чадна
Хол ойрыг холбож чадна
|
-ойрын эсрэг
утга (хол)
-хол гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
|
-албан газар
буюу хүмүүсийн хоорондын харилцааны захиа (захидал)
|
62.
|
Ном, бичиг
|
Мэддэгт мэргэн
цоохор
Мэддэггүйд эрээн
цоохор
|
-ямар нэг
зүйлийн мэдэцтэй болох (мэддэг)
-мэдэл, мэдэцгүй (мэддэггүй)
-мэдлэг,
туршлагаар үндэслэн их ухаан билэгтэй, сэцэн сэргэлэн (мэргэн)
-юмны өнгө зүс
жижиг алаг цоохры нь (эрээн)
|
-нэг ирмэгийнхээ
дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн
цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
-албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
|
63.
|
Ном, бичиг
|
Тал нь цагаан
Тариа нь хар
|
- цагааны
эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (хар)
|
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
-албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
|
64.
|
Ном
|
Харахад бага
Ханилахад их
|
- хэмжээгээр их
биш, жижиг, том биш (бага)
- бага гэдэгтэй эсрэгцэлдсэн утга, хэмжээгээр үлэмж (их)
|
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
65.
|
Бичиг, ном
|
Хот нь цагаан
Хонь нь хар
|
- цагааны
эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (хар)
|
- албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
66.
|
Бичиг, ном
|
Хэлэх нь хурдан
Мартах нь удаан
|
- хурдан
түргэн, хурдан шаламгай, хурдан гавшгай (хурдан)
- алгуур,
хөдлөх нь хурдан биш (удаан)
|
- албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
|
67.
|
Ном, бичиг
|
Цагаан талд хар үр
тарина
Хар үрээс хамаг ухаан гарна
|
- цагааны
эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (хар)
|
-нэг
ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн
цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга (ном)
-албан газраас
буюу хүний бичсэн зүйл (бичиг)
|
68.
|
Ном унших
|
Ар талыг арлаад
Өвөр талыг өвөрлөөд
Өөд уруугүй шогших
|
- хойно, хойд тал (ар)
- арын эсрэг
утга, юмны
өмнөх, энгэр, урд этгээд (өвөр)
-
дээш (өөд)
- дээрээс
доошоо (уруу)
|
-ном бичгийг
танин чанга дуугаар буюу чимээгүй дотроо дуудах (ном унших)
|
69.
|
Бийрээр бичих
|
Донир хөх шувуу
Доод
худгаас ус уугаад
Цав цагаан ууланд гарч
Тас хар мөрөө үзэх
|
- цагааны
эсрэг, хөө, нүүрсний өнгө (цагаан)
- юмны цас мэт
өнгө, цэгээн (хар)
|
-үс хялгасыг
багцлах ишинд суулгаж бичиг бичих (бийрээр бичих)
|
70.
|
Бичгийн машин
|
Тэжиг тэжиг явдалтай
Тэнд энд гишгээтэй
Гучин
таван хиатай
Гуалиг
арван эзэнтэй
|
- энд биш гэж
нөгөө хол зайтай байгаа юмыг заан хэлэлцэхэд хэрэглэх үг (тэнд)
- тэнд биш, энэ
газарт байгаа юмыг зааж хэлэцлэхэд хэрэглэх үг (энд)
|
- нэг янзын
хүчийг нөгөөд хувилган ямар нэгэн хэрэгтэй ажлыг бүтээх механизм (бичгийн машин)
|
71.
|
Бийр
|
Арыг арлав
Өврийг өвөрлөв
Ам усанд
буув
|
- хойно, хойд тал (ар)
- арын эсрэг
утга, юмны
өмнөх, энгэр, урд этгээд (өвөр)
|
- үс хялгасыг
багцлах ишинд суулгаж бичиг бичих, зураг зурахад зориулсан хэрэглэл (бийр)
|
72.
|
Шүд
|
Ардайн модны
Арав нь дээшээ
Арав нь доошоо
|
- дээшлэх,
ахих, өөдлөх (дээшээ)
- дээшийн эсрэг
үг, доод тал руу (доошоо)
|
- амьтны амны
дотоод дахь, хазуур олон яс (шүд)
|
73.
|
Нүд
|
Атгахад атга
дүүрэхгүй
Тавихад тал
дүүрнэ
|
- нэгэн гарын
алга хурууг хумьсны доторхи зай дүүрэн хэмжээ (атга)
- уул даваагүй
уудам цэлгэр газар (тал)
|
- харааны
эрхтэн ба хараа (нүд)
|
74.
|
Нүд
|
Хүйтэнд хөрөхгүй бүлтгэр
Халуунд халахгүй бүлтгэр
|
- халуун
гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, юмны сэрүүн жихүүний нь (хүйтэн)
- бодисын
хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын
хөдлөхөд бий болох илч (халуун)
|
- харааны
эрхтэн ба хараа (гүд)
|
75.
|
Нүд, сормуус, унтах
|
Наад голын нарс
Цаад голын царс
Нар
шингэхийн үед
Намаагаараа
нийлнэ
|
- янад, энэтээ (наад)
- наад гэдгийн
эсрэг утга, чанад (цаад)
|
- харааны
эрхтэн ба хараа (нүд)
- нүдний
зовхины ирмэг дээгүүр ургах урт үс (сормуус)
- нойрт
эзлэгдэн байх (унтах)
|
No comments:
Post a Comment