1.
|
Толинд харах
|
Би бурхан
Чи чөтгөр
|
-нэгдүгээр биеийн
төлөөний ганц тоо (би)
-хоёрдугаар
биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
-шашны ёсны
итгэл болсон элдэв дүрс хөргийн зүйл (бурхан)
-шашны мухар
сүсгийн үүднээс далдуур хорлох чадалтай гэдэг хий юм (чөтгөр)
|
-тольдох (толинд харах)
|
2.
|
Гарын хуруу, хумс
|
Арван эмгэн
Ардаа мөс үүрнэ
Урдаа мах үүрнэ
|
- хойно, хойд тал (ард)
- арын эсрэг
утга, юмны
өмнөх, энгэр, урд этгээд (урд)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарын хуруу)
- амьтны хөл
гарын хуруу, тавгийн өмнөх үзүүр дахь эвэрлэг зүйл (хумс)
|
3.
|
Гар, хөл
|
Дөршил ихт
Дөрвөн баатрын
Хоёр нь
хоол унд бэдэрнэ
Хоёр нь хол ойрыг хэмжинэ
|
- ойрын эсрэг
утга (хол)
-хол гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (гар)
- амьтны газар
гишгэх мөч (хөл)
|
4.
|
Хуруу, хумс
|
Зузаан чулууг зумлаж болохгүй
Нимгэн чулууг нээж болохгүй
|
- нимгэн
гэдгийн эсрэг утга, юмны нимгэнгүй гүн хол буюу арвин их (зузаан)
- зузаан
гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, нингэн (нимгэн)
|
- хүн амьтны
гар хөлийн сарвуунууд (хуруу)
- амьтны хөл
гарын хуруу, тавгийн өмнөх үзүүр дахь эвэрлэг зүйл (хумс)
|
5.
|
Гарын хуруу
|
Ойн мод
Урттай богинотой
|
- охор, богино
гэдэгтэй эсрэг утга (урт)
- уртын эсрэг
утга, охор, уртгүй (богино)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарун хуруу)
|
6.
|
Гар
|
Өдөр нь дахтай
Шөнө нь нүцгэн
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсэг (гар)
|
7.
|
Гарын хуруу
|
Ах дүү тав
Адил нэртэй
Онд ондоо биетэй
|
-харилцан ижил
тэнцүү, маш ойр төстэй (адил)
-адил биш, өөр (ондоо)
|
- хүний мөрнөөс
хурууны шувтрах үзүүр хүртэлх хэсгийн сарвуу (гарын хуруу)
|
8.
|
Гарын алга
|
Харахад ойр
Хазахад хол
|
-хол гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
- ойрын эсрэг
утга (хол)
|
- гарын сарвууны
дотоод хавтгай тал (гарын алга)
|
9.
|
Хөлийн шилбэ
|
Амьтны гэдэс урдаа
байхад
Ангаржалын гэдэс ардаа
байна
|
-өвөр, нүүр тал, өмнө (урд)
-ар талд, цаад
талд хойд талд (ард)
|
- хүний шаант
чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
|
10.
|
Хөлийн шилбэ
|
Амьтан бүхэн
Урдаа гэдэстэй
Ятгир
эмгэн
Ардаа гэдэстэй
|
- өвөр, нүүр
тал, өмнө (урд)
-ар талд, цаад
талд хойд талд (ард)
|
- хүний шаант
чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
|
11.
|
Хөлийн шилбэ
|
Миний гэдэс өмнөө байхад
Чиний гэдэс хойноо байна
|
-би гэдэг
төлөөний үгийн харъяалахын тийн ялгалын хэлбэр (миний)
-чи гэдэг
төлөөний үгийн хаьяалахын тийн ялгалын хэлбэр (чиний)
|
- хүний шаант
чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
|
12.
|
Хөл
|
Өдөр гэртэй
Шөнө гадаа
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
- амьтны газар
гишгэх мөчийн нэр (хөл)
|
13.
|
Хөлийн шилбэ
|
Урдаа нуруутай
Ардаа гэдэстэй
|
- өвөр, нүүр
тал, өмнө (урд)
-ар талд, цаад
талд хойд талд (ард)
|
- хүний шаант
чөмөгний нарийн үзүүр тушаа газар (хөлийн шилбэ)
|
14.
|
Ус авах
|
Очихдоо хоосон
Ирэхдээ дүүрэн
|
-явж хүрэх,
тэнд хүрэх (очих)
-одох явахын
эсрэг утга (ирэх)
-үгээгүү; ядуу (хоосон)
-саванд юм
агуулахад уг савны багтаах хэм хэмжээндээ хүрсэн (дүүрэн)
|
- устөрөгч
хүчилтөрөгч хоёрын химийн цэвэр нийлэл болох өнгөгүй, тунгалаг, шингэн зүйл
зөөж авчрах (ус авах)
|
15.
|
Уур, нүдүүр, будаа
|
Орол гарал аавтай
Олгой
мухар ээжтэй
Олон шар хүүхэдтэй
|
- аливаа юм,
юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орол)
-юмны буй
болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарал)
- эцэг (аав)
-эх (ээж)
- бага насны
хөвгүүд; охид; нялх хүүхэд; хөхүүл хүүхэд; эрэгтэй хүүхэд; эмэгтэй хүүхэд (хүүхэд)
|
- юм хийж нүдэж
нунтаг болгох сав (уур)
- няцлах
нунтаглах юмыг цохих дэлдэх зэвсэг (нүдүүр)
- үр тариа (будаа)
|
16.
|
Хөл уур
|
Өмнө айл будаа иднэ
Хойд айл шороо иднэ
|
- урд зүг (өмнө)
- умар, хойт
зүг (хойд)
|
- тариа зэргийн
юмыг гишгэж нүдэхээр тохируулж хийсэн нэгэн зүйл уур (хөл уур)
|
17.
|
Данх
|
Орох нь оройгоороо
Гарах нь хажуугаараа
|
- аливаа юм,
юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
-юмны буй
болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
|
-цай агуулах
сав (данх)
|
18.
|
Данх
|
Тагдай эмгэний
Авах ам нь дээрээ
Өгөх ам нь хажуудаа
|
- юмыг өөрийн
болгох (авах)
- авах гэдгийн
эсрэг утга (өгөх)
|
-цай агуулах
сав (данх)
|
19.
|
Домбо, саахуу
|
Өндөр хүн өвчүүгүй
Богино хүн багалзуургүй
|
- дээш доошоо
их, урт (өндөр)
- уртын эсрэг
утга, охор, уртгүй (өогино)
|
-шингэн зүйл
агуулаx цоргогүй xараатай сав (домбо)
-сэдэг сав (саахуу)
|
20.
|
Дэвэр
|
Нуруун дээрээ нугастай
Нугасан
дээрээ таглаатай
Бөхийвөл бөөлжиж
Гэдийвэл хэхэрнэ
|
- тонгойх,
урагш мэхийх (бөхийх)
- гэдгэр болох,
гэдрэг болгох (гэдийх)
|
-шингэн
буцламгай юмны савнаасаа халих (дэвэр)
|
21.
|
Халуун сав
|
Өөрийн бие нь хүйтэн
Өвөртөлсөн юм нь халуун
|
- бодисын
хөдөлгөөний тусгай нэгэн хэлбэр бөгөөд бодисын өчүүхэн хувь молекул, атомын
хөдлөхөд бий болох илч (хүйтэн)
- халуун
гэдэгтэй эсэргүүцэлдсэн утга, юмны сэрүүн жихүүний нь (халуун)
|
-хийсэн юмны
халууныг удаан хугацаагаар барьж чадах сав (халуун сав)
|
22.
|
Будаа нүдэх
|
Овоохой дотор
Олон хүүхэд
Олж гардаг
нь
Ганц муу өвгөн
|
-цөөн гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга,тоо үлэмж, их (олон)
-бусадтай
хамтраагүй, нэгээрээ, нэг, өрөөсөн (ганц)
|
-үр тариаг бяцлах (будаа нүдэх)
|
23.
|
Хутга, савх
|
Манай хүүхэд маханд
дуртай
Манжийн хүүхэд будаанд
дуртай
|
-амьтан,
ургамалын яс арьс хоёрын завсар дахь нэхдэс (мах)
-үр тариа (будаа)
|
-нэгэн этгээдэд
иртэй, бариул бүхий огтлох зэвсэг (хутга)
-хоёр нарийн
урт яс буюу хулс зэргээр хийж хоол хавчин этэж идэх хэрэгсэл (савх)
|
24.
|
Шаазан
|
Арчихад өнгө нь гардаг
Алдахад амь нь гардаг
|
-арчуур мэтээр
шүргүүлэн үрж арилгах, зүлгэх, цэвэрлэх (арчих)
-барьж байсан
юмыг осолдож унагаах (алдах)
|
- элс шавар
зэргийг боловсруулж хийсэн эд хэрэглэл (шаазан)
|
25.
|
Тогоо нэрэх, жалавч, бүрхээрийн тосгуур, цорго, лонх
|
Дээр дэндийн гол
Доор дондын гол
Худ худын
гол
Худаг усны
бумбаахай
|
- дээшлэх,
ахих, өөдлөх (дээр)
- дээшийн эсрэг
үг, доод тал руу (доор)
|
- үхрийн
айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
- тогоо нэрэхэд
бүрхээрийн дээд этгээдэд тавьж, хүйтэн ус хийж халаадаг жижигхэн тогоо (жалавч)
- тогоо нэрэхэд
тогоон дээр тавих мод, бургасаар хийсэн ёроол хавхаггүй, торх суулга мэт
хэрэглэлийн архийг тосож авах
тавиур (бүрхээрийн тосгуур)
- сав суулга
зэрэг юмны цутган гарахад зориулсан сүв бүхий газар (цорго)
- шингэн зүйл
агуулах шавар буюу шилэн сав (лонх)
|
26.
|
Тогоо нэрэх
|
Дээр нь суусан
Дэнхэр
ноён
Доор нь суусан
Донхор
ноён
Уруу
харсан
Унхар ноён
Удмаа
дуурайсан
Шээрэн
ноён
|
- дээшлэх,
ахих, өөдлөх (дээр)
- дээшийн эсрэг
үг, доод тал руу (доор)
|
- үхрийн
айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
|
27.
|
Тогоо нэрэх
|
Мод өөд
гарахдаа могойчилж гарав
Мод уруу
буухдаа зөгийчилж гүнгэнэв
|
- дээш (өөд)
- дээрээс
доошоо; уруу (уруу)
|
- үхрийн
айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
|
28.
|
Тогоо нэрэх
|
Тэмээ тэмээ тэшээд байдаг
Тэр арыг
бариад гүйдэг
Хавар намрыг мэдээд
байдаг
Хажуугийн
худагруу гүйгээд ордог
|
- сарны зурхайн
ёсны нэг, хоёр, гуравдугаар гурван сар; нарны зурхайн хоёрдугаар сарын
дундчаас тавдугаар сарын дунд хүртлэх үе, өвлийн дараа ирэх улирал (хавар)
- зуны дараах
улирал 7, 8, 9-р гурван сар (намар)
|
- үхрийн
айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
|
29.
|
Тогоо нэрэх
|
Тэнгэр газар хоёрт
Тэхийн
модон барьц
Тэнэг цэцэн хоёрт
Үрэмч
шувуу толмооч
|
- газрын дээд
хязгаарт байх агаар мандал (тэнгэр)
-шороо, хөрс,
дэлхий (газар)
- ухаан мэдрэл мохдог дорой (тэнэг)
- ухаан
сэргэлэн, үг утга оновчтой сайн (цэцэн)
|
- үхрийн
айргаар архи нэрэх (тогоо нэрэх)
|
30.
|
Тогоо
|
Ар нь асга
Өвөр нь зүлэг
|
- хойно, хойд тал (ар)
- арын эсрэг
утга, юмны
өмнөх, энгэр, урд этгээд (өвөр)
|
- идээ болгох
сав; тогоо шанага (тогоо)
|
31.
|
Тогоо
|
Өвөр нь өөх тос
Ар нь асга хад
|
- хойно, хойд тал (өвөр)
- арын эсрэг
утга, юмны
өмнөх, энгэр, урд этгээд (ар)
|
- идээ болгох
сав; тогоо шанага (тогоо)
|
32.
|
Тогооны бариул
|
Сайн авгай нэг
тийшээ нүүртэй
Салан авгай хоёр
тийшээ нүүртэй
|
- муугийн эсрэг
утга (сайн)
- осол, задгай,
назгай, нягт нямбай биш (салан)
-ганцхан чигт (нэг)
-хоёр өөр өөр
чигт (хоёр)
|
- тогоог барихад жийрэг болгон хэрэглэх зүйл (тогооны бариул)
|
33.
|
Архи уусан согтуу хүн
|
Эрэгчин цагаан гүүнээс
Эрх хар
унага гарна
Үүнийг
унасан хүн
Бууж бут мөргөнө
Босож ботго мөргөнө
|
- дээрээс доош
болох (буух)
- хэвтээ суугаа
хүн амьтан буюу юм дээш болон босох зогсох (босох)
|
- согтох,
үргэлжлэн архи уусан хүн (архи уусан согтуу хүн)
|
34.
|
Хөөрөгтэй тамхи
|
Баримын чинээ биетэй
Бадмаараг
жинстэй
Энд тэндхийн хүнийг
Эн тэргүүн
танилцуулдаг
|
- тэнд биш, энэ
газарт байгаа юмыг зааж хэлэцлэхэд хэрэглэх үг (энд)
- энд биш гэж
нөгөө хол зайтай байгаа юмыг заан хэлэлцэхэд хэрэглэх үг (тэнд)
|
- хамарт
үнэрлэж хэрэглэх тамхитай сав (хөөрөгтэй тамхи)
|
35.
|
Хөөргөөр тамхилах
|
Тав таван хүнээр хүргүүлнэ
Таних танихгүй хүнтэй мэндэлнэ
|
- юмыг мэдэх,
ялгах, олж харах (таних)
-мэдэж, ялгаж
чадахгүй байх (танихгүй)
|
-хөөрөгтэй тамхиа
харилцан солилцож татах, мэндчилэх (хөөргөөр тамхилах)
|
36.
|
Жинс
|
Эрхийн чинээ биетэй
Дэлхийн чинээ алдартай
|
- хүний гар
хөлийн нэгдүгээр том хуруу (эрхий)
- өөрийн
тэнхлэгийг даган эргэж нарыг тойрох; нарнаас гадагших гуравдугаар гариг буюу
ертөнц (дэлхий)
|
- малгайн сампин
(жинс)
|
37.
|
Өмд өмсөх
|
Орохдоо нэг хаалгаар
Гарахдаа хоёр хаалгаар
|
- аливаа юм,
юмны дотор хүрээнд, харьяанд багтах, холбогдох, нийлэх (орох)
-юмны буй
болох, үүсэх, эхлэх, далд байсан юм ил болох (гарах)
|
- биеийн доод
хэсгийг бүсэлхий хүртэл бүрхэх салгаатай хувцас өмсөх (өмд өмсөх
|
38.
|
Ханцуй
|
Өдөртөө чөмөгтэй
Шөнөдөө чөмөггүй
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
- дээл хувцасны
гарт өмсөх хэсэг (ханцуй)
|
39.
|
Дээлийн товч
|
Ах дүү арвуул
Өглөөдөө цуглаад
Оройдоо салж одох
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- үдэш (орой)
|
- шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (дээлийн товч)
|
40.
|
Товч, шилбэ
|
Долоон ишиг
Өдөртөө хөгнөөтэй
Шөнөдөө тавиастай
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
- шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны
товч торгох гогцоо оосор (шилбэ)
|
41.
|
Товч, шилбэ
|
Ой муутын хонийг
Өглөө нийлүүлээд
Орой ялгана
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- үдэш (орой)
|
- шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны
товч торгох гогцоо оосор (шилбэ)
|
42.
|
Товч, шилбэ
|
Өглөө бүр залгана
Үдэш бүр салгана
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн
орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (үдэш)
|
-шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны
товч торгох гогцоо оосор (шилбэ)
|
43.
|
Товч
|
Өдөр уяатай
Шөнө тавиатай
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
-шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
|
44.
|
Товч, шилбэ
|
Таван бүлтгэр
Өлзийтийн хонь
Өглөөдөө нийлнэ
Шөнөдөө бэлчинэ
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн
орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (шөнө)
|
-шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
- дээл хувцасны
товч торгох гогцоо оосор (шилбэ)
|
45.
|
Товч
|
Тавнангийн
Таван шар
хүүхэд
Өдөртөө уяатай
Шөнөдөө тавиатай
|
- нар гарах
цагаас нар шингэх хүртэлх үе (өдөр)
- нэгэн
хоногийн үдшээс гэгээрэх хүртлэх цаг (шөнө)
|
-шилбийн нүх,
тусгай гаргасан нүхэнд оруулж торгох зүйл (товч)
|
46.
|
Бүс бүслэх
|
Чи эндээ бай
Би түнхнийг
Түргэн
тойроод ирье
|
-хоёрдугаар
биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
- нэгдүгээр биеийн
төлөөний ганц тоо (би)
|
-бүсийг биедээ
ороон бэхлэх, уях (бүс бүслэх)
|
47.
|
Гутал, оймс, хөл
|
Их гэр
Их гэр дотор
Бага гэр
Бага гэр дотор
Балчир
хүүхэд
|
- бага гэдэгтэй эсрэгцэлдсэн утга, хэмжээгээр үлэмж (их) - хэмжээгээр их биш, жижиг, том биш (бага)
|
-хөлд оймсны
гадуур өмсөх түрийтэй хувцас (гутал)
-хөлд гутлын
дотуур өмсөх хувцасны зүйл (оймс)
-амьтны газар
гишгэх мөчийн нэр (хөл)
|
48.
|
Хөө хуяг
|
Чин чин чилээхэй
Чингис
хааны гялаахай
Аг дээлийн
зах
Алтан мөнгөн гялаахай
|
- хувилахуйн ухааны нэгэн язгуур махбод; шар өнгөтэй төмөрлөг эрдэнийн зүйл, давтагдан сунах чанар үлэмж (алтан)
- цагаавтар өнгөтэй, өнгөлөг,
үнэт төмөрлөг (мөнгөн)
|
- толгойгоор
өмсөх, энгэргүй, төмөрлөгөөр
хийсэн хувцас, урьдын цагт цэргийн хүмүүс өмсч байсан (хөө хуяг)
|
49.
|
Хөө хуяг
|
Чин чин чилээхэй
Чиний миний билүүхэй
Хана
торгон зах
Алтан
бүсний горхи
|
-чи гэдэг төлөөний
үгийн хаьяалахын тийн ялгалын хэлбэр (чиний)
- би гэдэг
төлөөний үгийн харъяалахын тийн ялгалын хэлбэр (миний)
|
- толгойгоор
өмсөх, энгэргүй, төмөрлөгөөр хийсэн хувцас, урьдын цагт цэргийн хүмүүс өмсч
байсан (хөө хуяг)
|
50.
|
Пионерийн бүч
|
Гурван үзүүртэй
Гуа улаан
өнгөтэй
Хол ойргүй алдартай
Хосгүй
зоригтны сүлд
|
- ойрын эсрэг
утга, алс, зайтай (хол)
- хол гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утга, алс биш, зайтай биш, дөт, хол биш, холгүй (ойр)
|
- хүүхдийн
хувьсгалт байгууллагын гишүүнийг илэрхийлсэн
зангиа (пионерийн бүч)
|
51.
|
Гэр
|
Хашаа нь дотроо
Хана нь гаднаа
|
- гадна, гадар
гэдгийн эсрэг санаа (дотор)
- дотно гэдгийн
эсрэг утга (гадна)
|
- хүний оршин
суух орон, сууц (гэр)
|
52.
|
Гэр буулгах, барих
|
Эвдэхийн муугаар эвдэж
Эмчлэхийн сайнаар эдгээнэ
|
- юмыг бүтэнгүй
болгох, хэмхлэх (эвдэх)
- өвчнийг засах
анагаах, эмнэх (эмчлэх)
|
-гэр хураах (гэр буулгах)
- гэрийг
цогцлон байгуулах (гэр барих)
|
53.
|
Тоононы даага, төмрийн өрөм
|
Адууны нэртэй мод
Идээний нэртэй төмөр
|
- хатуу иштэй
олон наст ургамал, ишнээс салаа мөчир гарч модны саглагар орой болно (мод)
- хувилахуй
ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг; ган, ширмийн гол
бүрэлдэхүүн нь болно (төмөр)
|
- толгой талыг
холбосон хоёр унь (тоононы даага)
- хувилахуй
ухааны махбод болох мөнгөлөг өнгөтэй хүнд төмөрлөг (төмрийн өрөм)
|
54.
|
Унь, тооно
|
Урт хүүхэн
Улаараа
нүхтэй
Богино хүүхэн
Борвиороо
нүхтэй
|
- охор, богино
гэдэгтэй эсрэг утга (урт)
- уртын эсрэг
утга, охор, уртгүй (богино)
|
- гэрийн хана
дээр бөгсийг тогтоон бэхэлж, тооныг зүг бүрээс үзүүрийн углуургаар тогтоох
урт урт моднууд (унь)
- монгол гэрийн
унь тогтоож байдаг, цамхагтай дугуй цагариг; таван ханатай (тооно)
|
55.
|
Унь өлгөх
|
Тайжийн тэмээ
Талаар
дүүрэхэд
Танайх манайх гэхгүй
Тааралдсаны
нь барьж унана
|
- танай өөрийнх (танайх)
- тэднийх
гэдгийн эсрэг утга (манайх)
|
- гэрийн хана
дээр бөгсийг тогтоон бэхэлж, тооныг зүг бүрээс үзүүрийн углуургаар тогтоох
урт урт моднууд эвлүүлж
бүтээх, босгох, байгуулах (унь өлгөх)
|
56.
|
Ханын үдээр
|
Гадаа ч нэг хөх бух
Гэрт ч нэг хөх бух
|
- дотоодод биш,
гадна (гадаа)
- хүний оршин
суух орон, сууц (гэрт)
|
- ханыг товчлон
үдэх бэхлээс (ханын үдээр)
|
57.
|
Ханын үдээр
|
Гэрт нудрам
Гадаа нудрам
|
- хүний оршин
суух орон, сууц (гэрт)
- дотоодод биш,
гадна (гадаа)
|
- ханыг товчлон
үдэх бэхлээс (ханын үдээр)
|
58.
|
Хана
|
Дэлгэхэд дээврийн чинээ
Хамхихад ханцуйн чинээ
|
- тэнийлгэх,
толийлгох, сарвайлгах(хана)
- хавсран
битүүлэх, хаах (хамхих)
|
- гэрийн
туургаар босгон барих тор мод (хана)
|
59.
|
Ханын толгой
|
Ишгэн эвэр ийшээ
тийшээ
Хонин эвэр хойшоо
урагшаа
|
- энэ тийш ийш
бол ийш тийш явах ийш (ийшээ)
- ийшээ гэдгийн
эсрэг утга (тийшээ)
- дараа, хожим (хойшоо)
- өмнө зүгт,
урд зүгт (урагшаа)
|
- унины бөгсийг
тавьж тогтоох жижиг ацнууд (ханын толгой)
|
60.
|
Ханын толгой
|
Ишигний эвэр
Ийшээ тийшээ
|
- энэ тийш ийш
бол ийш тийш явах ийш (ийшээ)
- ийшээ гэдгийн
эсрэг утга (тийшээ)
|
- унины бөгсийг
тавьж тогтоох жижиг ацнууд (ханын толгой)
|
61.
|
Ханын үдээр
|
Цаанаа ч шалз
Наанаа ч шалз
|
- наана гэдгийн
эсрэг утга, юмны чанд этгээд (цаанаа)
- энэ талд,
энэтээ, энд, дэргэд (наанаа)
|
- ханыг товчлон
үдэх бэхлээс (ханын үдээр)
|
62.
|
Босго, тотго
|
Ариун, бузар хоёр
|
- буртаггүй,
цэвэр (ариун)
- бохир буртаг
болсон, хир буртагтай, ариун цэвэр биш (бузар)
|
- үүд хаалганы
дор байх хөндлөн мод (босго)
- гэр
байшингийн хаалганы дээд этгээд (тотго)
|
63.
|
Хаалганы оньс
|
Иймхэн модон дээр
Тиймхэн шувуу
|
- чамлах
санаа,баахан ийм,ердөө (иймхэн)
- барагтайхан,
муухан, базаахгүй, тааруухан (тиймхэн)
|
- хаалгыг түгжих бэхлэх
оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
|
64.
|
Тотго, босго
|
Манай бурхан ширээн дээр
Танай бурхан шороон дээр
|
- тэднийх
гэдгийн эсрэг утга (манай)
- танай өөрийнх (танай)
|
- гэр
байшингийн хаалганы дээд этгээд (тотго)
- үүд хаалганы
дор байх хөндлөн мод (босго)
|
65.
|
Хаалганы оньс
|
Өдөр унтдаг
Шөнө сэрдэг
|
-нойрт эзлэгдэн
байх (унтах)
-мэдрэх,
сэрэгдэх (сэрэх)
|
-хаалгыг түгжих бэхлэх
оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
|
66.
|
Хаалганы оньс
|
Өдөр хэвтээ
хүү
Шөнө босоо
хүү
|
-босоо биш,
намхан (хэвтээ)
-дээрээс доош
шулуун эгц (босоо)
|
- хаалгыг түгжих бэхлэх
оньс, хөндлөн даруулга, мод төмөр зэрэг юм; түгжээс (хаалганы оньс)
|
67.
|
Үүд
|
Ноорхой хэвнэгийг
Ноён ч нөмрөнө
Нохой ч нөмрөнө
|
-эзэн, эрх
сүрээр даран дарангуйлагч этгээд (ноён)
-хөхөөр тэжээгч
араатны тусгай аймагт багтах тэжээвэр амьтан (нохой)
|
- орох,
гарах хаалга (үүд)
|
68.
|
Босго алхах
|
Бор даагаа
Босон суун зайдлах
|
-хэвтээ суугаа
хүн амьтан буюу юм дээш болон босох зогсох (босох)
-бөгсөөрөө юман
дээр тулж байх (суух)
|
- үүд хаалганы
дор байх хөндлөн мод; босгон дээгүүр алхах (босго алхах)
|
69.
|
Хаалга савлах
|
Бор морь
Буруу зөвгүй зайдлах
|
-зөв гэдэгтэй
эсэргүүцэлдсэн утгатай үг (буруу)
-аливаа юмны
зүйтэй, зохистой (зөв)
|
-үүд байн байн савлах (хаалга савах)
|
70.
|
Гэрийн бүслүүр
|
Би энэгээр
Чи тэрүүгээр
Билүүтийн
голд уулзъя
|
-нэгдүгээр биеийн
төлөөний ганц тоо (би)
-хоёрдугаар
биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
|
-гэрийг тойруулан
бэхэлсэн зүйл (гэрийн бүслүүр)
|
71.
|
Гэрийн бүслүүр
|
Чи тэрүүгээр
яв
Би энүүгээр явъя
Хааны
үүдэнд очиж харгая
|
-тэр
талаар, нөгөө талаар, цаагуур, түүгээр (тэрүүгээр)
-энэ хавиар гэж
заах төлөөний үг (энүүгээр)
|
- гэрийг тойруулан
бэхэлсэн зүйл (гэрийн бүслүүр)
|
72.
|
Өрх
|
Ганц харагч үнээгээ
Өглөө хойш нь тууна
Үдэш урагш нь тууна
|
- үүр цайхаас
эхлэн бага үд хүртэлх үе (өглөө)
- нар шингэхийн
орчмоос цагаан гэгээ тасрах хүртлэх үе (үдэш)
-дараа, хожим (хойш)
-өмнө зүгт, урд
зүгт (урагш)
|
- монгол гэрийн
тооно дээгүүр бүтээж хэрэглэх исгий зэрэг юм (өрх)
|
73.
|
Зүү, утас
|
Зүүн хүний хоёр хүүгийн
Урт нь зөөлөн
биетэй юм
Богино нь хатуу биетэй юм
|
-хатуу ширүүн,
хатан гэдгийн эсрэг утга (зөөлөн)
-зөөлөн гэдгийн
эсрэг утга (хатуу)
|
- сүвлэх сүвэгч
бүхий нарийн төмөрлөг (зүү)
-ёнхор, хөвөн
зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь; юм оёх утас, хөгжмийн утас (утас)
|
74.
|
Утастай зүү
|
Найрхан
хээр
Наашаа цаашаа хоёр гүйнэ
|
-цаашийн эсрэг
утга (наашаа)
-нааш гэдгийн
эсрэг утга, чанагш (цаашаа)
|
- ёнхор, хөвөн
зэргийг нарийн болгож цувж нийтгэсэн нь; юм оёх утас, хөгжмийн утастай нарийн төмөрлөг (утастай зүү)
|
75.
|
Хуруувч
|
Чи над тустай
Би чамд тусгүй
Чамайг эзгүйд
Миний толгой
өвдөнө
|
-хоёрдугаар
биеийн ганц тоог заасан төлөөний үг (чи)
- нэгдүгээр биеийн
төлөөний ганц тоо (би)
|
- юм оёход зүүг
жийрэглэн түлхэх хэрэглэл (хуруувч)
|